Хошорюү С.Бямбасүрэн Хацү башёд түрүүлж, ёкозүнагийн болзол хангалаа

Хошорюү С.Бямбасүрэн Хацү башёд түрүүлж, ёкозүнагийн болзол хангалаа

Хошорюү С.Бямбасүрэн Хацү башёд түрүүлж, ёкозүнагийн болзол хангалаа

НЭМЭЛТ:

Охо Кинбозаныг дийлж, озэки Хошорюү С.Бямбасүрэн озэки Котозакүраг давснаар гурван бөхийн хооронд нэмэлт барилдаан гарав. Улмаар Хошорюү С.Бямбасүрэн нэмэлт барилдаанд Кинбозан, Охо нарыг дараалан ялж, Хацү башёд түрүүллээ. Түрүүлээд зогсохгүй ёкозүна цол хүртэх болзлоо хангав.


Мэргэжлийн сүмогийн Хацү башё өнөөдөр/2025.01.26/ өндөрлөж, түрүү бөх тодорно. Башёгийн 15 дахь өдөр буюу өнөөдөр шийдвэрлэх хоёр барилдаан бий. Өчигдөр башёг тэргүүлж буй Кинбозан Киришима Б.Лхагвасүрэнтэй барилдаж, давжээ. Ингэснээр тэрбээр башёг 12 даваатай ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдсэн бол Киришима арван даваа, дөрвөн унаатай болжээ. Хэрэв Киришима энэ барилдаанд дийлсэн бол нутаг нэгт бөх болох Хошорюү С.Бямбасүрэнгийн ёкозүна болох замд их тус болох байв. Харамсалтай нь барсангүй.

Харин Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр Такэрүфүжиг давж, 11 даваа, гурван унаатай болжээ. Хошорюү болон Охо нар тэргүүлэгчийн араас нэхэж байна. Өнөөдөр Охо, Кинбозан хоёр учраа таарсан бөгөөд гурван бөхийн даваа, унаа тэнцэх боломж үүсчээ. Хошорюү озэки Котозакүратай барилдана.

Сүмогийн холбооноос Хошорюү С.Бямбасүрэнг энэ башёд түрүүлвэл эсвэл түрүүлэх хэмжээний барилдвал ёкозүна цол олгоно гэсэн билээ. Ямартай ч тэрбээр түрүүлэх хэмжээний барилдаан үзүүлж байна.

Бусад монгол бөхчүүдийн тухайд өчигдөр Ошома П.Дэлгэрбаяр, Тамаваши Б.Мөнх-Оргил нар давжээ. Тэд хоёулаа качикоши буюу найман болон түүнээс дээш даваа авсан амжилттай явна. Тэгвэл Чиёошома Г.Мөнхсайхан, Тамашохо Э.Энхманлай, Онокацү Б.Чойжилсүрэн нар өвдөг шорооджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yidt 5 цагийн өмнө 50.147.160.114

-LglS;

Avatar

Зочин 2025-01-26 139.5.216.210

Одоо энэ сумо, монгол ёкозуна энэ тэр гэж хийрхэдгээ больмоор юм доо, эд ёкозуна энэ тэр боллоо гээд монгол ямар хөгжчих юм уу, хэнд хэрэгтэй юм бэ, энэ гайгүй бол японы иргэн болно үгүй бол ах нар шигээ нэгэн л болно ш дээ, эднийхнийг удмаараа хүн муутай, шуналтай улс л гэдэг дээ

Avatar

Нэргүй 2025-01-26 202.9.41.72

х***а цуст манжийн гломт ангрхайххгайн ямаа омгт

Avatar

Нэргүй 2025-01-26 202.9.41.72

их гай болсн доо.

Avatar

Нэргүй 2025-01-26 66.181.161.147

Ахынхаа шийрийг хатааж байна даа. Олон түрүүлж биднийгаа цэнгүүлээрэй дүү хүү. Чи чаднаа. Монгол хүний эрэмгий дайчин, мохошгүй хүчийг харуулаад өг.

Avatar

Нэргүй 2025-01-26 202.9.41.72

хог хог

Avatar

Нэргүй 2025-01-26 103.212.116.50

За ёстой монгол араатан мөн шүү. нэг дор гурав даваад түрүүлчихлээ. тэр дайчин аймаар царай хөдөлгөөн.

Avatar

зочин 2025-01-26 66.181.160.70

ТҮРҮҮЛСЭЭЭЭННН !!!… Ёстой хоншоортой барилдлаа дааа ууухаййййй….

Avatar

Батаа 2025-01-26 98.155.17.192

Түрүүлээсэй. Харах юмтай. Бахархах юмтай. Атаархагчдад ямар ч хамаагүй. Муусайн н.овшнууд жорлон дээрээсээ босож ажил хийцгээ.

Avatar

Н.Адан 2025-01-26 103.212.116.212

Ёкозуна болоод хэрэг байгаа юм уу,
Олон түрүүлж ч чадахгүй, удахгүй зодог тайлах болно. Ёкозуна болсноос озеки цолтойгоо олон башё барилдсан нь дээр.

Avatar

Нэргүй 2025-01-26 139.5.219.101

Er n bol 13 ba tuunees deesh davaa avj bj Yokuzana tsol yarigdana. Turuulbel ugnu gesen yum bhgui shuu!

Avatar

Нэргүй 2025-01-26 202.9.41.72

чааваас.

Avatar

Нэргүй 2025-01-26 124.158.107.105

ОХО Кинбозаныг хаяж С.Бямбасүрэн ёкозуна болох болно. Тийм болтугай.

Avatar

Нэргүй 2025-01-26 202.9.40.54

Түрүүлэх юм бол ёкозүна болж магадгүй.юм. Гэхдээ өнөөдөр Казахстаны бөх муу хүнтэй барилдах учир түрүүлэх магадлал маш өндөр байна Энэ хоёр хоорондоо барилдаж манай бөх давсан юм. Казахстаны бөх өнөөдөр Оход унаад манай бөх өрсөлдөгчөө давсан тохиолдолд хоёр бөхийн даваа унаа тэнцэж дахин барилдах болно. Гэхдээ ёкозүна болох гэж яараад хэрэггүй.Лхагвасүрэн яалаа. Киришима-Лхагвасүрэн ёкозүна болсон бол өдийд зодог тайлах байсан. Ёкозүна 10-с доош давах ёсгүй.

Avatar

зочин 2025-01-26 66.181.183.142

Одоогоор байнга 10 давж ёкозүно цолны хэмжээнд хүрэх чадвартай бөх алга, Монгол бөхчүүдийн оргил үе дуусч байх шиг байна, Бямбасүрэн,Лхагвасүрэн,Мөхсайхан нар энэ удаад маш сайн барилдлаа, Өөлөж муулах хэрэггүй Болдогсон бол монгол бөхийг Сумо шиг ийм сонрхолтой хэмжээнд хүргэхсэн,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж