Шинэ төв цэвэрлэх байгууламж ирэх 8-р сард ашиглалтад орно

Шинэ төв цэвэрлэх байгууламж ирэх 8-р сард ашиглалтад орно

Шинэ төв цэвэрлэх байгууламж ирэх 8-р сард ашиглалтад орно

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын III хуралдаан өчигдөр боллоо. Эрдэмтэн, судлаачид, УИХ-д суудалтай нам, хувийн хэвшлийн төлөөлөл, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар хуралдааныг өргөжүүлэн оролцож, Улаанбаатар хотын хөгжлийн төлөв, шинээр болон одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бий болгох зорилгоор Туулын хурдны зам, Тойрог зам, Сэлбэ хурдны замын төслүүд, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Сэлбэ дэд төвийг байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хийн түлш ашиглан гэр хорооллын зарим айл өрхийн халаалтыг шийдвэрлэх ажлын явцыг хэлэлцлээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төслүүдийн явцыг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хуралдааны үеэр онцоллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд баригдаж буй шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган метр.куб ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг стандартын түвшинд цэвэршүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна.

Түүнчлэн шинэ төв цэвэрлэх байгууламжтай уялдан ус дахин боловсруулах үйлдвэрийг Мянганы сорилтын сангийн гэрээний хүрээнд барьж буй. Тус үйлдвэр төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэсэн уснаас хоногт 50 мянган метр.кубыг дахин цэвэршүүлж, ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглана. Улмаар жилд 14-18 сая метр.куб цэвэр ус хэмнэх ач холбогдолтой бөгөөд цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж ашигласнаар газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахгүй байхад онцгой ач холбогдолтой. Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц 95 хувьтай, ирэх наймдугаар сард ашиглалтад оруулах бол ус дахин боловсруулах үйлдвэрийн ажлын явц 60 гаруй хувьтай хэрэгжиж байна. Цаашид Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудын лагийг хатаах, шатааж цэвэрлэх, үнэр, орчны бохирдлыг арилгах чиглэлээр үргэлжлүүлэн төслүүд хэрэгжихийг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-01-26 59.153.115.119

Хэдэн жил барьчихав даа .МАРТАГДАЖЭЭ . МАНгарууд ч ажил хийнэ ч гэж үзүүлээд өгөх юм төсөв мөнгө нь урсаад байх юм .

Avatar

Нэргүй 2025-01-26 59.153.115.19

Өмхий ялзарсан МАН дандаа худлаа шаана

Avatar

Нэргүй 2025-01-26 66.181.182.34

МАН-ыг өөрий нь цэвэрлэх байгууламжийн том санд оруулж эргэлдүүлэн цэвэрлэх хэрэгтэй болсон, лаг нь дийлдэхээ даагдахаа болиод бна доо !

Avatar

Нэргүй 2025-01-26 202.126.90.132

хэ. хэ.. ирэх жилийн 8-9 сард ашиглалтанд орно гэсээр 7-8 жилийг үдлээ. Өмхий үнэрт нь 70 -80 жил дасчихжээ. Одоо хэр баргийн үнэрийг даваад гарах дархлаатай ард түмэн болоо биздээ.Ер нь манайхан туршилтын хулгана шиг тэсвэртэй ард түмэн шүү..ха.. хааа…

Avatar

Нэргүй 2025-01-26 202.70.43.34

Дуусдаггүй Ашиглалтанд ордоггүй Төслүүд Хотоор дүүрэн бнаааа……Идэж уугаад уугаад барагдаггүй яасан сайхан төслүүд вэээээ

Avatar

Нэргүй 2025-01-26 202.70.43.34

Аль 2017 онд эхэлсэн төсөл, идэж уугаад юм үлдсэн үү дээээ

Avatar

Уншигч 2025-01-26 202.126.91.102

Уул нь анх яриж амлаж байснаар бол ч 2 жилийн өмнө орсон байх байлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж