Хамгийн олон хүн аялсан улсыг тодруулжээ

Хамгийн олон хүн аялсан улсыг тодруулжээ

Хамгийн олон хүн аялсан улсыг тодруулжээ

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллага 2024 оны тайлангаа саяхан нийтэлжээ. Тус тайланг харвал цар тахлын үеэр уналтад ороод байсан аялал жуулчлал дэлхий дахинд гарцаагүй эргэн сэргэжээ. Газар сайгүй нисэх буудлуудын шалган нэвтрүүлэх цэгүүд дараалал ихтэй, зочид буудлын захиалгууд ч эрт хаагддаг болсон байна.

Тоо баримт танилцуулбал, өнгөрсөн жил 1.4 тэрбум орчим хүн олон улсад аялжээ. Энэ нь 2019 оны тоон үзүүлэлтийн 99 хувь нь гэсэн үг. Мөн хүмүүс аялал жуулчлалд 1.9 их наяд ам.доллар зарцуулжээ.

Тэгвэл энэ олон хүн хаашаа хамгийн их аялсан бэ? Европ тив 2024 онд 747 сая жуулчин хүлээн авч, тэргүүн байр эзэлжээ. Бүс нутагт дайн үргэлжилж байгаа атал энэ тоо үнэхээр гайхашруулж чадсаныг тайланд онцлов.

Европ тив дотроо улс улсаар нь ангилбал, Франц улс 100 сая жуулчин хүлээн авч, дэлхийн дээд амжилт тогтоогоод байна. Парисын зуны олимп, Нотр-Дамын сүмийн нээлт, "D-Day"-ын 80 жилийн ой гэсэн томоохон үйл явдлууд нь жуулчдын Францыг зорих гол шалтгаан болсон юм.

Испани улс 98 сая жуулчин хүлээн авч, хоёрдугаарт оржээ.

Ази, Номхон далайн бүс нутаг 2024 онд 316 сая, Америк тив 213 сая, Ойрхи Дорнод 95 сая, Африк тив 74 сая жуулчин хүлээж авсан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тогоо 2025-01-26 43.242.243.120

манайх чинь 400 сая жуулчин хүлээн авсан шүүгч дэээ

Avatar

өөө 2025-01-26 66.181.164.23

тэрэлжид очиж гэр авсанаас тайланд яв гэхээр нь явчаад ирсэн нээрээ л хямд туссан шүү.. тэнэг байжээ

Avatar

Нэргүй 2025-01-26 202.131.234.123

тооцоо муутай сохороор явдаг хүний зан. машин бариад урдах машины б**с дагаж явдаг хүн тийм байдаг юм. урд нь саад байхад л донгиотоод сигналдаад байдаг бас дайраад таглаа болдог юм

Avatar

Засаг 2025-01-26 206.248.200.242

Монголд хүн биш вирус жуулчилдаг болсон шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-01-26 66.181.178.212

Францад жуулчин их очдог ч энэ жил олимп болоод 1-т их орсон байх.

Avatar

zochin 2025-01-26 66.181.189.169

europ tivd nileen heden uls baigaa . Manai uls ali deeree 400 saya juulchin avaad ehelsen …..

Avatar

Нэргүй 2025-01-26 122.201.31.164

казино биеэ үнэлэх газаргүй монголд жуулчид ирэхгүй ирсэн жуулчид хоол зочид буудлын үнийг нь барахгүй зугтааж одно харин халаасны хулгайчид жаахан хулгай хийж амжина тэгээд л монголд тавтай морил баяртай

Avatar

Хэнтий бурхад 2025-01-26 202.55.191.130

Манайх 400 саяыг нилээн хэдэн жилийн өмнөөс авж эхэлсэн дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж