59 настай Рудигер Кох усан доор хамгийн удаан буюу 120 хоног амьдарч, Гиннесийн амжилтын эзэн боллоо. Тэрбээр Германы иргэн бөгөөд сансрын инженер мэргэжилтэй. Рудигер Кох Баасан гаригт Гиннесийн дээд амжилтын шүүгч Сюзана Рейесийг харж байхад уснаас гарч ирсэн байна. Панамын эрэг орчмын усан дор 11 метрийн гүнд 120 хонохдоо тэр 30 м2 талбайтай капсул гэрт амьдарчээ.
Капсул гэрт хүрэхийн тулд Панамын хойд эргээс завиар 15 минут явна. Тодорхой цэгт хүрмэгцээ спираль хэлбэрийн нарийн шатаар доош бууж капсулд хүрдэг аж.
Түүний капсул дотор орчин үеийн хүний амьдралд шаардлагатай юм бүхэн байжээ. Үүнд ор, суултуур, зурагт, компьютер, интернет, тэр бүү хэл дасгалын дугуй хүртэл багтана. Гадаргуу дээрх нарны хавтангууд нь капсулыг цахилгаанаар хангадаг.
120 хоногийн хугацаанд уснаас огт гарч ирээгүйг нь нотлохын тулд түүнийг 24/7 цагийн турш дөрвөн камераар хянажээ. Мөн сэтгэцийн эрүүл мэндийг нь хянаж байжээ.
Тэрбээр алдарт Жюль Вернийн "Усан доогуур 20 мянган бээр аялсан нь" номыг усан доор авч оржээ. Тус зохиолын гол дүр ахмад Немог Рудигер Кох шүтэн биширдэг ажээ.
Өмнөх дээд амжилтын эзэн нь Америкийн иргэн Жозеф Дитури байжээ. Тэрбээр Флоридагийн нуурын усан доор 100 хоног амьдарсан юм.
Нэргүй 2025-01-26 66.181.180.117
монголууд эв нэгдэлгүй, бие биенээ үхээсэй, хоосроосой гэж мөрөөдөж явдгаараа Гиннест орлоо.
Нэргүй 2025-01-26 66.181.177.128
bi 10ni jil amidrah ym bna