Пентагоны шинэ тэргүүнээр дуулиантай нэгнийг сонгов

Пентагоны шинэ тэргүүнээр дуулиантай нэгнийг сонгов

Пентагоны шинэ тэргүүнээр дуулиантай нэгнийг сонгов

АНУ-ын Батлан хамгаалахын шинэхэн сайдаар "Fox News"-ийн улс төрийн тоймч, хөтлөгч асан Пит Хегсэтийг томилжээ. "Fox News"-ээс гадна түүнийг тодорхойлох дуулиан шуугиан цөөнгүй бий. Тодруулбал, Пит Хегсэт эмэгтэйчүүд байлдааны үүрэг гүйцэтгэх ёсгүй гэх мэт маргаан дагуулсан мэдэгдлүүдийг хийж байв. Мөн бэлгийн хүчирхийлэл, архидан согтууралт гэсэн хэргүүдтэй холбогдож байсан.

Маргаантай зүйлс байсан ч гэлээ АНУ-ын сенат түүнийг Ллойд Остины оронд Батлан хамгаалахын сайдаар батламжиллаа.

Бүгд найрамдах намын зарим сенатор түүнийг нэр дэвшүүлэхийг эсэргүүцэж байв. Энэ нь мэдээж Хегсэтийн өнгөрсөн түүх болон туршлагагүй байдалтай холбоотой аж. Хегсэт сүүлийн хоёр сарын хугацаанд илэрсэн бэлгийн хүчирхийлэл, ажлын байран дахь зүй бус байдлын улмаас шалгагдаж байсан. Трампийн шинэ багаас хамгийн их шалгагдаж байсан хүн бол Хегсэт.

Хегсэтийг хэт барууны үзэлтэй гэдэг. Түүний шивээснүүд дунд хэт барууны болон неонацист бүлгүүдтэй холбоотой дор хаяж хоёр шивээс байдаг аж.

Жо Байдены тангараг өргөх ёслолын үеэр нэг цэргийн албан хаагч түүнийг дотоод аюул заналхийлэл гэж нэрлэсэн байна. Үүнээс болж АНУ-ын арми түүнийг алба хаалгахаас татгалзсан гэж Хегсэт олон нийтэд гомдоллож байсан удаатай.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-01-26 202.21.110.94

The Ku Klux Klan (/ˌkuː klʌks ˈklæn, ˌkjuː-/),[e] commonly shortened to the KKK or the Klan, is an American Protestant-led Christian extremist, white supremacist, far-right hate group. It was founded in 1865 during Reconstruction in the devastated South. Various historians have characterized the Klan as America's first t*******t group.[19][20][21][22] The group contains several organizations structured as a secret society, which have frequently resorted to terrorism, violence and acts of intimid

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж