АНУ-ын Төрийн департаментаас гадаадад суугаа Элчин сайдын яамдад одоо хэрэгжүүлж буй болон шинээр хэрэгжүүлэх гэж буй бүх тусламжаа зогсоох санамж бичиг илгээсэн талаар "BBC" агентлаг мэдээлэв. Ерөнхийлөгч Трампийн зарлигийн дагуу гадаад бодлогын үр ашиг, уялдаа холбоог шалгах хүртэл гадаадад хэрэгжүүлж буй аливаа тусламжийг 90 хоногийн хугацаатайгаар түр зогсоох болсон байна. Тус улсын засгийн газрын тоо баримтаас харвал, 2023 онд 68 тэрбум ам.долларыг олон улсад хандивлажээ. Төрийн департментын санамж бичигт хөгжлийн тусламжаас эхлээд цэргийн тусламж хүртэл бүх төрөлт хамаарах бололтой.
Гэхдээ энэ нь яаралтай хүнсний тусламж, Израиль, Египетэд үзүүлэх цэргийн санхүүжилтийг хамаарахгүй болохыг "BBC" агентлаг онцлон тэмдэглэв.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өмнө нь Цагаан ордны гаргаж буй бүх зардал Америкийг илүү хүчирхэг, аюулгүй эсвэл илүү баян чинээлэг болсон тохиолдолд л хэрэгжих ёстой гэж хэлж байсан. Энэ талаар Конгрессын харилцааг удирдаж байсан Жош Пол "BBC" агентлагт хэлэхдээ, "Тусламжийг зогсоож буй нь асар том нөлөөг үзүүлнэ. Жишээ нь, дэлхий даяар хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрүүдийг ажлаа зогсоо гэж хэлбэл маш их сөрөг үр дагавартай" гэсэн байна. Гэхдээ Төрийн департментаас уг зарлигийн дагуу албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа юм.
Франс Пресс агентлагийн мэдээлснээр, санхүүжилт царцаах нь Трампийн өмнөх ерөнхийлөгч Жо Байдены үед олон тэрбум ам.долларын зэвсэг хандиваар авсан Украинд ч нөлөөлж болзошгүй юм.
Нэргүй 2025-01-25 202.131.225.242
Монголд Ану ын 350 сая долларын тусламжаар саарал ус боловсруулах үйлдвэр барих төсөл ямар шатандаа явна. Хараат бус эрүүл сэтгүүл зүйтэй улс оронд бол хов жив хөөцөлдөж байхаар иймэрхүү улс оронд хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдийн араас сураг ажиг тавьсан мэдээ баримт бэлтгэж ард олноо үнэн бодит мэдээллээр хангадагсан.
Нэргүй 2025-01-25 202.131.225.242
Манай улсад АНУ ын мянганы сорилтын сангийн 350 сая долларын буцалтгүй тусламжаар саарал усны үйлдвэр байгуулж 2024 онд ашиглалт оруулахаар болоод нээлт мээлт хийгээд байсан даа. Тэр юу болсон юм бол ашиглалтад орлоо л гэж дуулдсангүй 2025 он болоо. Бас Нефтийн үйлдвэрийн араас оров уу? Ер нь Монголд нэг юм хийх гэж сүр болж болж дуншиж дуншиж эхлүүлээд тэгээд хугацаандаа ордоггүй, санхүүжилт нь өсдөг тэгээд замхраад алга бодог жишиг тогтлоо шүү. Энэ хяналтгүй нэг намын хулгай хэт их нүүрлэсэни
Нэргүй 2025-01-25 202.126.91.30
монгол бол хятадын салтааны хавдар бгаам. бөөн ядаргаа салахын түүс ккк
ИРГЭН 2025-01-25 66.181.186.216
Азийн Ардчиллын арал гэгддэг Монгол улсыг Хятад улсад шидэж өгвөө хөөрхий!!! Удахгүй АНУ- тусламж дэмжлэгээ зогсоовол Хятад улсын тусламжаар олон мега төслүүд эхэлнэ айлтгүй Монголчууд минь!!! Хоёрын хооронд АНУ -н шүлсшиг юм горидож байхаар Хятад луугаа хөгжих шаардлагатай!!!
ИРГЭН 2025-01-25 66.181.191.209
магадгүй биш,,,,,,,аль хэдийн Зогсоосон,
Зочин 2025-01-25 103.212.119.22
всeгда будeть мама,всeгда будeть нeво,ьсeгда буду я.
зочин 2025-01-25 202.9.40.49
Зөнөг өвгөн
Нэргүй 2025-01-25 66.181.160.122
Үхлээ юу хаха
Нэргүй 2025-01-25 103.57.95.240
чи хэлэгнэв эсхүх тэр өвгөний угаадсыг долоож байв Украйны тугийг талбайд хөлсөөр барив уу
Нэргүй 2025-01-25 66.181.182.34
1-рт. Эзлэн түрэмгийлэгч талд нь ашигтай шийдвэр гарга ж байгаа нь хүн төрөлхтөнд маш их хор нөлөөтэй !
2-рт. Хөрөнгөтөн ертөнц болон АНУ-ын мөнхийн дайсан ОХУ-ыг дэмжиж бна.
Эндээс харвал энэ Трамп гэдэг хүн КГБ-ийн олоон жили йн өмнөөс бэлтгэн гаргасан Зөвлөлт-Оросын тагнуул юм бна. Горбачев АНУ-ын агент ббйсан шиг !!!
Орос,АНУ хоёрын тагнуулын байгууллагууьд эсрэг талын хаа төр, ласгийн тэргүүнд өөмсдийн хлмүүсийг таввж чалсан байнс шүү !!!
Аюултай бөгөөд гайхамшигтай яа !!!