Орос, Украин Баасан гаригт 806 амиа алдсан цэргийн цогцсыг солилцсон байна. Тодруулбал, Москва 49 цэргийн цогцсыг хүлээн авсан бол Украины тал 451 цогцсыг "Донецкийн ажиллагааны бүс"-ээс гарган авчээ. Энэ нь уул уурхай, тээврийн гол зангилаа болох Покровск хотын ойролцоо болсон ширүүн тулалдааныг илтгэж байна гэж Оросын парламентын гишүүн Шамсаил Саралиев РБК мэдээллийн сайтад мэдэгдэв. Покровск хот нь 60 мянга орчим оршин суугчтай байсан ч хэдэн сар үргэлжилсэн бөмбөгдөлтөд ихээхэн хохирол амссан байдаг. Үүнээс гадна өнгөрсөн наймдугаар сард Курскийн бүс нутагт болсон дайны улмаас нас барсан 34 цэргийн цогцсыг Украин Оросын нутаг дэвсгэр дэх шарил хадгалах газраас гарган авчээ.
Баасан гаригт болсон уг солилцоо нь хоёр орны хооронд өнгөрсөн оны аравдугаар сараас хойших 500 ба үүнээс дээш цэргийн цогцсыг оролцуулсан тав дахь удаагийн солилцох ажиллагаа аж.
Амь үрэгдсэн цэргийн тоо хоёр улсын хувьд төрийн нууц хэвээр байгаа ч Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн сард 2022 оноос хойш Украины 43 мянган цэрэг амиа алдаж, 370 мянга нь шархадсан гэж мэдэгдсэн юм.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бодит тоо илүү өндөр байна. Москвагийн эрх баригчид амиа алдагсдынхаа бодит тоог мэдээлээгүй. Гэхдээ "Mediazona" мэдээллийн вэбсайтаас гаргасан бие даасан мэдээллээр, Оросын 90 мянган цэргийн алба хаагч 2022 оны хоёрдугаар сараас хойш фронтод амиа алджээ.
Эх оронч баатар. 2025-01-25 103.168.34.205
Энэ шал худлаа тоо. Украйэы тал робот ашиглаж байгаа. Гэтэл оросын тал амьд үй түмэн цэргээр дайрч байгаа. Оросын үхэл украйныхаас 20 дахин их гэж тоо гарсан. Үүнийг тусгай тоологч дронноор тоолсон байдаг. Орос 830 000 цэргээ алдсан байхад Украйн 43 000 цэргээ алдсан гэсэн бодит тоо өнөөдөр гарсан. Хэрэв орос илүү байсан бол өнөөдөр украйныг ялчихсан гаа ш дээ. 3 хоногт бүрэн эзлэнэ гээд дайрсан Гэтэл одоо 3 жил болж байна. Энэ хугацаанаас харах юм бол 20×1 гэдэг харьцаа хамгийн бодит харьцаа
Нэргүй 2025-01-25 43.242.242.57
12/1 haritsaatai
Зочин 2025-01-25 202.126.89.46
Зөвхөн нэг хэсэг газрын тулаанаар Орос 49, Украйн 451 цогцос хүлээж авсан гэдэг нь логикоор бодоход Украйн, Оросоос 10 дахин хохирол хүлээж байгаа гээд АНУ ын бие даасан цэргийн шинжээчийн хийсэн судалгаатай бараг л таарч байна даа. Украйн ч үхээд дууслаа даа. Бушуухан дайнаа зогсоовол таарахын, их л хохиролтойгоор дуусах нь дээ хөөрхий.
Нэргүй 2025-01-25 66.181.177.136
Хоёр орос бие биенээ алаад, цаана нь өрнөдийнхөн алга ташицгаагаад сууж байна. ОХУ-ыг сулруулж боол болгох нь өрнөдийнхний зорилго. Түүнд нь украйны тэнэг нацистууд тус болж, ард түмнийхээ амиар тоглож дууслаа. Новшнууд.
Зочин 2025-01-25 103.57.92.145
Ямар ч утгагүй дайн 3 жил боллоо
Нэргүй 2025-01-25 202.9.46.28
х***а шигээс болж хар хужаанууд шатаад дуусна даа
Нэргүй 2025-01-25 78.246.135.243
Ганц дарангуйлагчийн шуналаас болж олон иван амиа алдаж бна даа.
Нэргүй 2025-01-25 139.5.218.134
Москва таймс ч яг үнэнийг бичнэ л дээ тодорхой хаха
Нэргүй 2025-01-25 66.181.186.83
Кгбгийн гоожуур мөнч их хүн алжхядлаадаа,,,,,,,,,батаараа,,,,,,2 метр олс жаахан барааны савангийн өөдөстэй л үлднэдээ,,,,бузрын үхдэл юмаа,,,,