2024 онд Улаанбаатар хотын төвд байрлах төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын өдрүүдийг угтсан завсар үйлчилгээний ажлууд өрнөсөн. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн ил байрлах цахилгаан утаснуудыг янзалж, чөлөөлсөн бүх гадна талбайд ногоон байгууламж, зүлэг шинээр нэмж хийсэн юм. Түүнчлэн нийт 18 хаалган дээр 50 орчим камер шинээр байрлуулжээ. Үүнээс гадна зарлан мэдээлэх чанга яригч төхөөрөмж шинээр тавьсан. Гоёлын бус орчны 16 орчим цамхагт гэрэл тавьж, төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно 7000 м.кв бүхий байршлыг асфальтаар хучиж, зөвхөн тоглолттой өдрүүдэд зогсоол хэлбэрээр ашиглахаар тохижуулжээ.Хуучин төв цэнгэлдэх хүрээлэнгээс эхлээд есөн жилийн турш ашиглагдаж ирсэн хиймэл зүлгийг сурын талбай дээр дэвсэж, төв цэнгэлдэх хүрээлэн дотроо шинээр олон улсын стандарт хангасан, ямар нэгэн цагаан зураасгүй хамгийн сайн гэх хиймэл зүлгийг шинээр дэвсэж, гүйлтийн замыг мөн шинэчлэн тавьжээ. Түүнчлэн төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүх хаалгыг шинэчилсэн байна. Өмнө нь хаана ямар хаалга байгаа эсэх нь ойлгомжгүй байсан бол одоо бүх хаалга нь хаягжуулалтын нэгдсэн системтэй болжээ. Иргэдийн хамгийн их шүүмжлэлтэй байдаг ариун цэврийн өрөөний асуудлыг шийдэхийн тулд энэ жил есөн ширхэг ариун цэврийн өрөөг шинээр ашиглалтад оруулсан юм байна.
Өмнө нь ашиглагдаж байсан дөрвөн ариун цэврийн өрөөтэй хамт нийт 13 орчим ариун цэврийн өрөөг баяр наадмыг угтан тохижуулжээ.
Эдгээр засвар, үйлчилгээний ажлуудаас хамгийн олзуурхууштай санагдсан нь үзэгчдийн суудал хооронд нэг метрийн урттай явган хүний 18 орчим марш шинээр хийхээр болсон байна. Өмнө нь сууж байгаа хүн яаралтай суудлаасаа өөр тийш явах үедээ олон хүний урдуур чихэлддэг байсан асуудал цэгцрэх боломж бий болжээ. Мөн олон жил болсон сурталчилгааны самбар, цахилгааны ил утас зэргийг буулгаж янзалсан аж.
Гэвч төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлага болон нийслэлийн зүгээс дор хаяж, 30 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэнг байгуулах шаардлагатай гэж үзсэн юм.
"ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН НҮҮХ БОЛОМЖГҮЙ"
Төв цэнгэлдэх хүрээлэн ирэх хоёр жилийн хугацаанд 30 мянган хүний суудалтай, онгойдог дээвэр бүхий дөрвөн улирлын цэнгэлдэх хүрээлэн болох том амбицтай. Харин шинэ цэнгэлдэх хүрээлэнг хаана барьж байгуулах тал дээр санал зөрөлддөг. Энэ талаар "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан "Байршлын хувьд иргэд хотоос хол хүй долоон худаг ч юм уу янз бүрийн газар төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулах санал гаргадаг. Гэхдээ хамгийн зөв байршил бол одоо байгаа байршил мөн гэж бодож байна.
Дэлхийд маш олон цэнгэлдэх хүрээлэн хотын төвдөө байрладаг. Учир хамгийн том гэгдэх арга хэмжээнүүд энд зохион байгуулагддаг. Тэгэхээр иргэд заавал машинтайгаа хүрч ирэх биш 15-30 минут алхаад ирэх боломжтой байршил гэдэг ямар ч хүчин зүйлээр орлуулшгүй том давуу тал юм.
Иргэддээ хандаж хэлэхэд төв цэнгэлдэх хүрээлэн нүүхгүй, одоо байгаа суурин дээрээ шинэ цэнгэлдэх хүрээлэнгээ барина. Тэглээ гээд жил бүрийн баяр наадам болдгоороо болно. Гэхдээ ямар ч байсан хэн ч харсан үзэмжгүй, аюулгүй стандарт хангаагүй, бүх хэсэг нь ашиглагдах боломжгүй байж болохгүй учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаад засвар үйлчилгээнүүдийг хийсэн" гэх тайлбар өгч байв.
ШИНЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ УРЬДЧИЛСАН СУДАЛГААГ ХИЙЖ БАЙНА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид /2024.06.13 /Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн. Тус компанийн төлөөлөгчид төв цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдалтай танилцаж, урьдчилсан судалгаа шинжилгээ хийх юм.
“Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин “Улаанбаатар хотын шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га талбайд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудал байхаар төлөвлөн, урьдчилсан судалгааг хийнэ. Манай байгууллагын хувьд Монгол орны цаг уур, газар зүйн онцлогоороо адил, эрс тэс уур амьсгалтай хотуудад цэнгэлдэх хүрээлэн байгуулж байсан. Тухайлбал, Шинэ Зеланд улсад 35 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх, ОХУ-ын Сочи хотын өвлийн олимп зохион байгуулсан 40 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг байгуулж байсан арвин туршлагатай” гэдгийг онцолсон. Түүнчлэн “Populous Holdings” компани нь АНУ-ын Лас Вегас хотын “The Sphere Vegas”, Их Британи улсын Лондон хотын “Wembley”, “Tottenham Hotspur” зэрэг цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг хийсэн 40 гаруй жилийн туршлагатай аж.
Дашрамд дурдахад, дээрх мэргэжлийн хүмүүс төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүх байршилтай танилцсаныхаа дараа "Энэ барилгад хэчнээн мөнгө зарцуулаад ч элс рүү ус асгаж байгаатай адил" хэмээн хэлсэн байдаг.
Одоогоор нийслэл хотод хэрэгжүүлэх 23 мега төслийн нэг болох шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн төслийн /ТЭЗҮ/ техник эдийн засгийн үндэслэл бэлтгэл шатанд явж байна.
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.186.90
yooo
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.15
за за, энэ байгууллагатайгаа хамтраад сайхан бүтээн байгуулалтаа хийгээрэй!!@
Нэргүй 9 цагийн өмнө 59.153.113.215
Steppe arena гийн урд талд нийслэлийн спорт менежментийн гээд нэг юм эхлээд өчнөөн жил болж байна.
Араас нь бас нэг юм болчихвол хайран юм даа.
Хувьд мэдүүлээд хувь эзэмшээд байж болох хувилбар л дээр дээ.
Нэргүй 9 цагийн өмнө 60.34.125.198
ЯАЖ Ч БОДСОН ОДОО БАЙГААГ ӨРГӨТГӨХ ЗАМААР ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ. ӨӨР АШИГТАЙ БАЙРЛАЛ БАЙХГҮЙ.
Уншигч 11 цагийн өмнө 202.55.191.130
…түгжрэлийг, бохирдлыг биш түгжрэл, бохирдол гэж бичнэ ээ. Монгол хэлний мэдлэгээ сайжруулмаар юм.
Иргэн 11 цагийн өмнө 66.181.182.25
Одоогийн байршлыг гүйцэх байршил байхгүй дээ !!! Хамгийн байж болох дэд бүтэцтэй алтан байршил!!! Харин нэг хийснийх автомашины зогсоолыг газар доор хангалттай шийдэх хэрэгтэй!!! Жилийн дөрвөн улиралд ашгилдаг байвал үр дүнтэй шүү!!!
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.185.230
нарантуулыг нүүлгээд суурин дээр нь барь л гээд байх юм. нарантуулын талбай одоо байгаа цэнгэлдэхийн нийт талбайгаас томроод шалихгүй шүү. ямар буцаагаад одоогийнх шиг 10000 гаран хүний стадион барих биш. 30-40,000 хүний зогсоолтойтой стадион цогцоор нь барихын тулд хамаагүй том талбай хэрэг болно. гүүгл мап дээрээс гадны стадионыг хайгаад харахад л болно. зогсоолууд нь л гэхэд ямар том талбай эзэлж байгааг харчих. нарантуулын талбай зогсоолд нь ч багадана
Иргэн 11 цагийн өмнө 202.21.126.67
Одоо байгаа Төв цэнгэлдэхийг байгаагаар нь ашиглаад явах бүрэн боломжтой. Хөнгөн атлетикийн холбоодод шилжүүлээд өгчих хэрэгтэй. Шинэ төв цэнгэлдэхийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барих нь илүү зөв сонголт болно, тэгэхгүй бол нураараад барина гэж бүтэхгүй юм болно шүү, шинийг барьж дуустал наадмаа хийх ч газаргүй болгоно шүү. Олон нийтэд нээлттэй, хүүхэд залуус, ахмад буурлуудад зөвхөн спортын уралдаан тэмцээн зохион байгуулахад хангалттай.
И.Норовжав 11 цагийн өмнө 76.32.162.139
Төв цэнгэлдэхийг өдоо байгаагаа өргөтгөн 30 мянган хүний суудалтай дээвэртэй , 4 улиралын ашиглалттай , гаднах талбайдаа 2-3 давхар авто гражтай , Цахилгаан,ус , дулааны холболттой , өргөтгөлийн дотор биёийн тамирын дулаан залууд ,сургалтын клубууд% хоол цайны газар , спортын хэрэглэлийн дэлгүүр , өвлийн улиралд уран гулгалт , хоккейн, тэшүүрийн олон улсын тэмцээн , явуулдаг байхаар зохион байгуулдаг байх. Хүй долоон худагт барьвал жилдээ 2-3 удаан ашиглагдах болно.
зочин 12 цагийн өмнө 103.57.92.159
Наран туулыг нүүлгээд газар дээр нь шинэ стадион барь.
Иргэн 2025-01-27 202.21.104.2
Хотын төвөөс холдуулсан нь дээр ээ. Машин тэрэг байтугай явган хүн ч хөл тавих зайгүй, ноёдын наадмын асар л болсон байна лээшд.ккк
зочин 2025-01-27 192.82.66.30
Шинээр олон цэнгэлдэх хүрээлэн барих хэрэгтэй
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.15
эхлээд эхнийхийг хийе дээ…
Нэргүй 2025-01-27 66.181.176.239
энийг л хийхгүй бол болохгүй гэх шалтгаан, өөрсдийнхөө сурталчилгааг бичээд тавьчихжээ. багагүй мөнгө хусах нь дээ. энийг сэтгүүлч биш Энхжаргалан бичиж өгсөн байна.
Өвгөн Балдан 2025-01-27 139.5.219.33
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар яг тохирно.
Өвгөн Балдан 2025-01-27 139.5.219.33
Энэ сэтгүүлч бичих чадвараар маш их гологдож байна. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг гэхэд их хатуудахгүй байх. Завсар -засвар ч гэх шиг… Нэг өгүүлбэр хоёр утгатай ч байх шиг. Миний санаагаар бол Шинэ цэнгэлдэх хүрээлэнг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр л барьвал зүгээр санагдаж байна. Хуучин Төв цэнгэлдэх маань шинэ Стадионоо ашиглалтанд ортол ашиглагдаж байх ёстой. Манайханд гашуун туршлага их бий дээ. Дарханы замыг яалаа. Хэдэн жил бартаат замын төсөл хэрэгжүүлснээ мартах ёсгүй.
зочин 2025-01-27 202.21.117.194
Одоогийнх дэндүү давчуу. Нарантуулыг нүүлгэх юм бол тэнд дээр дэ. буулгалтын зардлаа хэмнэнэ. Одоогийнхийгоо бас давхар ашиглавал дүгээр байх
Нэргүй 2025-01-27 203.91.115.52
Одоогийн байрлал нь л дээр. Жилдээ хэдхэн удаа ашиглагдах юм.