Амар байна уу, Үүнийг уншиж буй та сонсов уу, өвөл, хаврын уралдааныг сэргээе гэж байгааг, морьтон соёлын морьтой жагсаал гээчийг… Арав илүү жил өвөл, хаварт морь уралдуулахгүй, хүүхдийн эрхийг зөрчинө гэж мэтгэсэн энэ хугацаанд буруу зөв алин болохыг тунгаах гэж зүдэрч байгаа биз. Аргагүй ээ, амаргүй. Гүйцэтгэх засгийн тэргүүн нь амаргүй гэж хэлж болсон юм, монгол соёлоо тээж үлдэх эсэхээ шийдэх гэж байгаа энэ цаг үед ёстой амаргүй зүйлийн нэг гэвэл яах аргагүй морьтон монгол уу, “морьгүй” монгол уу гэх асуулт. Гэсэн ч хүн гэдэг амьтан амаргүйг амарчлая гэж санасандаа гал асааж агуйнаас гарсан юм хойно арга байж л таараа. Өвөл, хаврын морин уралдааныг 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэл хориглох Засгийн газрын шийдвэр 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр тас хийтэл буусан. Тас хийтэл буух хүртэл тав илүү жил уралдуулах уу, үгүй гэж хэлэлцэж эхэлсэн. Гэхдээ хүүхдийн эрхийн конвенц, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэж “еэвэнгийн нэг тал”-ыг бариад л үзэж тараад байв. Хүүхдээ хамгаалах гэсэн романтик сэтгэлгээ байлгүй яахав.
Гэхдээ прагматик хандвал юм арай өөрөөр эргэнэ. Дэлхийн хаана ч Монгол байна уу, Мозамбик байна уу хамаагүй морь унахыг хориглодоггүй аж.
Хүүхдийн эрхийн конвенцид тухайн унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг шууд эрсдэлд оруулах замаар боолчилж, ашиг олох замаар мөрий тавьсан тохиолдолд хориглох заалттай. Индонези болон булангийн хэд, хэдэн оронд 15-аас доош гээд нас заачихсан байгаа нь мөрийтэй, бооцоот уралдаан тул тухайн адууг бие даан шийдвэр гаргадаг хүн унах шаардлага үүснэ. Тийм ч учраас хатуу нас заачихсан хэрэг. Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар боолчлох нь байтугай, мөрийтэй ямар ч зугаа хориотой. Аливаа тоглоом дүрэмтэй, дүрэм нь тодорхой байх учиртай. Тухайн холбоо болон уяач, унаачийн эрх зүйн байдлыг тодорхой болгоод, дүрэм нь хэлбэрэлтгүй эрх тэгш үйлчилдэг хөрсийг бүрдүүлж байж уралдаан тодорхой болно. Тэгээд ч өвөл, хавартаа онгойгоогүй морь зун наадамд дээгүүр давхихгүй. Монгол наадмын жавхааг нэмье гэж санавал өвөл, хаврын уралдаан байх ёстой. Гэхдээ дүрмийг тодорхой болгоё л доо. Төрөөс байг, хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн нийгмийн байгууллага нь байг, тухайн спортын холбоо нь байг. Унаач хүүхдүүдийн төлөөлөл ч байг. Олон талыг хамруулж байж дүрмээ тодорхой болгож аваад эндэгдэлгүй, эрсдэлгүй өвөл, хавартаа наадъя л даа. Адуу гэдэг бол амь, амжиргаа. Зөвхөн нэг хүүхдийн асуудал ч биш. Засгийн шийдвэр тас гэж буухтай зэрэгцээд нөгөө талд нь хөдөөд малчид тэмүүлэлгүй болжээ. Үүнийг дан ганц би хэлээд байгаа ч юм биш. Засгийн шийдвэрээс жилийн хойно 2020 онд тухайн үеийн ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар “Хаврын морин уралдааныг шууд тас хориглох нь үндэсний их соёлын өв, уламжлалын дархлаа суларч, малчид, энэ салбарын үйл ажиллагаа эрхэлдэг иргэд орон нутагтаа тогтвор суурьшилтай оршин суух болон залуу малчдын залгамжийг тасалдуулах, уралдаанч хүүхдүүд, залуу уяачдыг олноороо урагшаа гарч ажиллахад хүргэж байна” гэж байв.
Нээрээ ч үүнийг батлах мэт урд хөршид, тэр дундаа ӨМӨЗО-нд өвөл, хаврын уралдааны тоо нэмэгдээд зогсохгүй аялал жуулчлалын тусдаа брендинг үүсгэжээ.
Монголд тас хориглосон шийдвэр нөгөө талд час хийсэн санаа болоод одоо жилдээ 17.1 сая жуулчин Өвөр Монголд ирдэг болж. “Go Mongolia” гэж ирээд л өнгөрсөн зун баахан сүржигнэв дээ. Солонгосын “Б” листийн жүжигчид, моделиуд, бүр “Юүтүбэр” ч авчирч үзэв. Тэгж, тэгж 2024 онд ирсэн жуулчид нь 727 мянга. Юун нөгөө 400 сая. Тэр их мөнгийг үр ашиггүй зарцуулж байхын оронд дэргэд байгаа соёлоо сурталчил л даа. Монгол нутагт жилийн 12 сарын 60 хувь нь хүйтэн, сэрүүн уур амьсгалтай байдаг. Хүйтэн, сэрүүн гэдгээ морьтон соёлтой сүлэлдүүлээд жуулчид татъя л даа. Татаад эдийн засгийн нэг хэсгээ бүрдүүлье л дээ. Тэртээ тэргүй бид урд хөршөөсөө холдоод явахгүй нь тодорхой. Харалган бодлогоор бүр холдохоос өмнө монгол уламжлалаа сэргээгээд гаднынхан харах юмтай, дотнынхон баясах юмтай үлдвэл ёстой нөгөө “Алсын хараа” гээч нь энэ болно. “Алсын хараа-2050”-д “Нүүдлийн соёл иргэншилт монгол” зорилтын гурав дахь үе шатын нэгдүгээрт “Үндэсний өв соёл, нүүдлийн ахуйг уламжлал, шинэчлэлтэй хослуулсан, нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно” гэж заасан нь бий. “Монголын дуу гэвэл моторын дуу биш Морьтон залуусыг уяраасан Мойл хархан нүдтэнүүдийн дууг Монгол гэдэг юм…” гэж төрийн шагналт Р.Чойном нэгэнтээ шүлэглэсэн нь бий. Монголтой, морьтой, уламжлалтай байсан цагт л дэлхийн 197 улсаас Монгол Улс, монголчууд та бид ялгарна.
Г.Гэрэл
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.177.136
Хоцрогдсон Монгол хэвээрээ л байна. Мал маллах хүн ч олдохоо больж байгаа. Хэдэн морь уядаг сагсуу баячууд л "Морьтон" нэрэнд хорхойсч байгаа. Тэгээд ч морь одоо хөгжлийн түвшингийн илэрхийлэл болохоо больсон. Хиймэл оюун ухааны үе…
Нэргүй 8 цагийн өмнө 202.70.43.34
Дэлхийн хөгжлийн тойргын гадна үлдэх Монгол орон мину…Нүүрс, Зэс нь Хоцрогдож Орчин үеийн Технологиудад Шаардлагагүй Баялагууд болох ойрхон болждээ….Монголчууд ул Доод, Дунд, Шатандаа нийтээр Тамын Тогооны Үлгэрээр амьдардаг онцлогтой….Өөдтэй яваа нэгнээ татаж унагахааас ӨӨР ЧАДАХ ЮМГҮЙ ҮНДЭСТЭН
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.180.117
идэшнээс өөр юү ч биш
Зочин 12 цагийн өмнө 139.5.219.179
Газар хөлдүү байхад морь уралдуулж хүүхдийн амиар тоглож болохгүй.
Нэргүй 2025-01-25 202.21.109.1
Морь зугааны амьтан болсон шүү дээ Тэгээд ч морьтой биш бүр мотоцикльтой ч биш машинтай малчин болсон шүү
Нэргүй 2025-01-25 202.21.109.1
өөрсдөөр нь унуулаад морин тойруулгад бооцоотой уралдуул унаад үхвэл гарз биш
Нэргүй 2025-01-25 103.212.118.125
1 хүүхэд эндэж байвал шууд хорино.Зун ч ялгаагүй.Хүн төрөлхтөн хөгжөөд, манайхан ч ухамсартай болж байна.Хүүхдийн эрүүл мэнд, амь насны эрсдлийг боддоггүй, шийдэж чаддаггүй эргүү малнууд.
Нэргүй 2025-01-25 103.212.116.50
Оркууд улайрч худлаа ш*** юм. Өвөр монголд хүүхдээр морь унуулдаггүй. сурвалжлагч нь ч хог. өөрсдөө морио унавал хамаа алга өө.
Нэргүй 2025-01-25 66.181.191.237
МОРЬТОН ЖАГСАГЧДАА ТА НАРААС ЦОР ГАНЦХАН ЗҮЙЛ АСУУЪЯ…… АДУУН СҮРГИЙН МАНЛАЙ МОНГОЛ АЗАРГАНЫ СЭЛДИЙ ҮРЖЛИЙН ЭРХТЭНГ ТАЙРЧ ТАМЛАЖ БАЙГАА ДАМБАДАРЖААГИЙН ОНОН ГЭХ ҮХЭЭРИЙН НОВШИЙН ҮЙЛДЛИЙГ ТА НАР ЮУ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ
Нэргүй 2025-01-25 202.9.40.49
Уяачид нь өөрсдөө уна.
Нэргүй 2025-01-25 122.201.31.164
биеэ үнэлэх мөрийтэй тоглох хориотой морь унах хориотой харин авилгал хээль хахууль эх орноосоо урвах хүн а**х нь хориогүй ялгүй хэдэнч хүүхэд залуус алуулж байгааг тоолж ч барахгүй байгаа харин мориноос унаж бэртсэн амиа алдсаныг яг тоолж суудаг шүү
бөх 2025-01-25 202.70.34.115
heden muu luivarchin avilgachdiin mungu ugaah heregsel bolson naad shougaa bolitsgoo
Нэргүй 2025-01-25 66.181.182.34
Унаатай хүнд унаагүй хүн атаархдаг, Машинтай хүнд мото цикльтой хүн атаархдаг,Морьтой хүнд явган хүн атаархдаг
Энд коммент бичээд байгаа"эх орончид"бол дандаа явган нүцгэн заяатай л юмнууд бна доо !!!
Нэг л их хүүхдэд хайртай улс гэнээ, нэг жилд морьноос ойчсон хүүхдийн тоо нь авто осолд орсон хүүхдийн тооно ос цөөхөн байдаг юмшүү дээ !!!
Нэргүй 2025-01-25 202.21.109.1
хэд нь дарагдаад өнгөрдгийг мэдэх үү
сонгогч 2025-01-25 202.9.47.24
34 ЖИЛ МОРЬ, БӨХ ЯРЬЖ, ӨДӨРЖИН ШӨНӨЖИН БАРУУНЫ МАЯГААР ШОУДСАН Ч МОНГОЛ УЛС ХӨГЖСӨНГҮЙ….
Лундаа 2025-01-25 202.126.89.92
Монгол морио э****з болгочихоод юу яриад байнаа.одоо э****з болсон адгуусаа өөрсдөө унаж уралд хүүхдээр бүү унуул.засагт байгаа шударгууд баахан морь малтай болчихоод байж ядаад байгаамуу хэдэн сайт нь хүртэл мэдээлж байх чинь
Нэргүй 2025-01-25 66.181.182.34
Лүндаа гуай та явган нүцгэн заяагаа өөрөө дангаараа эдлээрэй, битгий хүн уруу татаад бай !!!
Нэргүй 2025-01-25 202.21.109.1
морио эмээллээд уначихаж чадах болов уу
Нэргүй 2025-01-25 66.181.177.230
Өөрсдөө эхлээд соёл сур өмдөн доторхоо сайн угааж сурахаас эхлэнэ
Нэргүй 2025-01-25 66.181.191.38
болно шүүдээ. Харин хүүхдүүдээр биш жагсаад байгаа гарууд болон эздүүд нь өөрсдөө унаж уралдаг. аминдаа хайртай өчүүхэн бодолтой гарууд хэзээ ч унахгүйлдээ
Нэргүй 2025-01-25 202.126.89.58
за хуцаа муу хөлсний бичээчинцэр!
Нэргүй 2025-01-25 202.55.188.104
Монгол байхын тулд морьтой морьгүй чухалчилдаггүй болсон. Зүгээр л хэдэн бизнесчид, ашгийн байгууллагууд, хэдэн уяачдын л ашиг сонирхол шүү дээ, эцсийн эцэст. Үр дүнд нь хуруувчин чинээ хүүхдийн амь үрэгддэг.
Нэргүй 2025-01-25 66.181.187.182
морин уралдаанаа брэнд болгож жуулчид татах гэж байгаа бол эхлээд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйцээр хөгжүүлж наад захын соёлтой болгочоод дараа нь ярих байлгүй дээ
Зочин 2025-01-25 103.57.92.156
Морио уралдуулна уу, хонио уралдуулна уу тэдний л асуудал. Өөрсдөө бие даан шийдвэр гаргах чадваргүй 7-8 хан настай хүүхдүүдийг хүйтэн өвөл хурдны морь унуулах нь уулаасаа шаардлагагүй, уналаа гэхэд хөлдүү газарт унаж насны гэмтэл авах маш магадлал өндөр. Иймд өвөл, хаварын уралдаанд 16 наснаас дээш буюу өөрөө ийм эрсдэлтэй үйл явцад оролцож байгаагаа ухаарах хэмжээний хүмүүс унах ёстой. Энэ нь хууль эрх зүй, бусад бүх талаасаа нийцнэ. Тэгээд ч сүүлийн жилүүдэд морь эрлийзжэж өсөөд, хурд нь ч нэ
Нэргүй 2025-01-25 202.21.109.1
талбайгаа цэвэрлээд зайлаарай
Нэргүй 2025-01-25 66.181.177.69
s*****g p***a uuriinhuu huuhdiig unuul
Нэргүй 2025-01-25 202.9.40.54
Монголчууд ямар жагсаал цуглаан өлсгөлөнгүй байж чадах биш жагсчил байхаас . Харин бусдад гай болж садаа хийхгүй байх нь чухал юм. жагсаал болгоны цаана мөнгө бодсон эзэд байдаг. Энэ жагсаалын цаана хэн байгаа юм болдоо. Мөнхөд жагсаал цуглаан хийсээр байгаад улс орон нь хөгжихгүй уруудаг зам руугаа орох вий монголчууд аа.Би ч яахав Өвөрмонгол руугаа яваад өгнө. Та нарын тухай бодохоо санаа зовох л юм. Улсаа хөгжүүлэхийн төлөө л тэмцмээр юм даа