Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрлах "Биг" барилгын материалын худалдааны төвд өчигдөр /2025.01.24/ 08:08 цагт гал гарсан дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын 50 гаруй алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, гал түймрийг 10:40 цагт бүрэн унтраасан байна.
Тус худалдааны төв нь 2300 м/кв талбайд 150 гаруй түрээслэгч барилгын материал худалдан борлуулдаг бөгөөд гал түймэрт 15 орчим хувь нь өртсөн байна.
Алба хаагчид галын тархалтыг богино хугацаанд зогсоож, бүрэн унтрааснаар тус худалдааны төвийн 85 хувь буюу урьдчилсан байдлаар гурван тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс гурван иргэнийг гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ. Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор Онцгой байдал болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна.
Зочин 2025-01-25 139.5.216.210
сайн шалгах хэрэгтэй, аягүй бол дотроосоо л байгаа даа, наймаачид ч ашиг орлогын төлөө хүн алж хүрээ талахаас сийхгүй улс ш дээ, өрсөлдөөнөөс үүдээд галыг бол элбэгхэн өрдөнө шүү
Нэргүй 2025-01-25 202.9.40.76
мнгол хэлнд адгийн хулгайч х***а цуст манж хог шаар зулбасгууд гажиг үг хллг их орулж. Зсагиы гзар мазр соёл моёл ийм гажиг үг их шаасн зсаглал масглал гэш шиг жудг ч гэх шиг. Хороо мороо хоршоо моршоо хор бхаар яхвдэ бүр нэг хогийн гажигууд хороогод бхда яхав нэгдэл нийгм гэдгийма.
Зочин 2025-01-25 202.126.90.229
Гурвалжинд байдаг Барилгын материалаа нүүлгээч жинхэнэ түгжирдэг газар шүү