Ачааны хөлөг онгоц нуурын мөсөнд гацжээ

Ачааны хөлөг онгоц нуурын мөсөнд гацжээ

Ачааны хөлөг онгоц нуурын мөсөнд гацжээ

Канадын ачааны хөлөг онгоц Нью-Йоркийн Буффало хотоос гарч явахдаа Эри нууран дээр мөсөнд боогджээ. АНУ-ын эргийн хамгаалалтын алба хөлөг онгоцыг суллахаар ажиллаж байна гэж "Associated Press" мэдээлэв. Тодруулбал, нэгдүгээр сарын 22-нд нуурын эрэг орчим хурдацтайгаар мөстөж 663 футын өндөртэй ачаа тээвэрлэгч "Manitoulin" гацсан байна.

Хөлөг дээр Онтарио мужийн Сарниа руу явж байсан 17 хүн байгаа аж.

АНУ-ын эргийн хамгаалалтын албаны дэслэгч "Эри нуурын мөс ердийнхөөс илүү зузаан байгаа тул орон нутгийн мөс таслагч болон эргийн хамгаалалтын хөлөг онгоцнуудыг дайчилж байна" гэж мэдэгджээ. "Manitoulin" хөлөг онгоцны багийн гишүүдийн биеийн байдал сайн байгаа тул мөс бутлах ажиллагаа ямар ч асуудалгүй үргэлжилнэ гэж албаныхан үзэж байна. "Fox Forecast Center"-ийн мэдээлснээр, Эри нуур нь гүехэн тул бүс нутгийн бусад нуурыг бодвол ихэвчлэн хамгийн түрүүнд хөлддөг.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-25 202.9.40.54

Энэ хэнд хамаатай мэдээлэл юм бэ. Онгоц Элбэгдоржийн өмчлөлийнх юмуу. Эсвэл Сайханбилэг сууж явсан юм уу хаашаа юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж