Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно

Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно

Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно

“Талх Чихэр” ХК, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран 2006 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн “Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан маргааш /2025.01.26/ Ням гарагт Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдаан нэгдүгээр сарын 25-ны өдөр товлогдсон байсан ч хойшлогдсон. Тодруулбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасан.

Гашуудлын арга хэмжээтэй холбогдуулан дээрх хугацаанд Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгаж спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулахгүй юм.

Иймд “Талх чихэр” ХК-ийн “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаан нэгдүгээр сарын 26-ны өдөр рүү шилжиж, нэгдүгээр сарын 26-ны өдөр товлогдсон Монгол улсын “харцага цол”-ны хүндэтгэлийн барилдаан хойшлогдсоныг Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Т1 6 цагийн өмнө 202.9.46.107

одоо наад найр наадмаа больцгоо махан толгойтой гэдэс цувдайнууд.

Avatar

Зочин 2025-01-25 139.5.216.210

тэнэгүүд, өөр юу хэлэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж