УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах уу?

УИХ-ын намрын ээлжит чуулганыг өчигдөр хаасан ч ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж мэдэх нь ээ.

Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төслийг хэрэгжлүүлэх зорилт тавьсан. Эхэнд тавьсан гурван том төсөлтэй холбогдох хуулиудыг УИХ баталсан ч Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой бас нэгэн төслийг парламент батлах шаардлагатай аж. Мөн цаг үеийн шаардлагаар хэлэлцэн батлах шаардлагатай төслүүд ч хүлээгдэж буй ажээ. Засгийн газрын зүгээс УИХ-ын даргад хандан энэ хүсэлтээ тавьсан.

Хуульд зааснаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эрх УИХ-ын даргад бий.

Монгол Улсын их хурлын тухай хуульд зааснаар УИХ-ын хаврын чуулганыг ирэх гуравдугаар сарын 15-нд нээнэ. Өөрөөр хэлбэл, энэ хүртэлх хугацаанд зарим ажил хүлээгдэж болзошгүй тул түүнээс урьтаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага үүсч байгаа аж.

Ес дэх удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй анхны парламент намрын ээлжит чуулганы хугацаанд 81 өдөр чуулж, бие даасан хууль 8,  хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29,  олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль,  УИХ-ын 57 тогтоол хэлэлцэн баталсан байдаг.

Ингэхдээ олон жил гацсан мега төслүүдийг хөдөлгөхөд шаардагдах хуулиудыг баталж өгснөөрөө онцлогтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Т1 7 цагийн өмнө 202.9.46.107

зарла зарла,

Avatar

сонгогч 7 цагийн өмнө 103.168.34.141

хууль хулгайгаар батлах нь дээ. амарч болохгүй шүү. эх орноо ьоногч 126 даюарч байна

Avatar

Зочин 2025-01-25 76.220.74.140

Төмөр замын алдагдсан боломжийг юугаар ч нөхөж баршгүй юм. Одоо яаралтай холболтоо хийх хэрэгтэй. Рио Тинто гэж жинхэнэ луйврын компани байнаа. Ажилчдын орон сууц,эрчим хүч ,дэд бүтцэд жаахан ч атугай дэмжлэг үзүүлэхгүй байгаагаас харахад хурдхан олборлоод дуусгах сонирхол л байх шиг байна.

Avatar

гишүүн 2025-01-25 202.9.46.83

ЗГ юугаа хийж байсан юм? Яг сайхан амарч гадагш явж далайн бүлээн усанд хөлөө дүрж, гахай нохойны мах идэх гэхээр дуудаад байх юм.

Avatar

Нэргүй 2025-01-25 66.181.180.249

зүгээр ажил аа хийж чадахгүй тар

Avatar

Нэргүй 2025-01-25 202.126.91.217

За боло л

Avatar

Баагий 2025-01-25 202.126.90.160

Хэрэв ээлжит бус чуулганаар цагаан сарын амралтын өдрийг нэмэгдүүлэх тухай хэлэлцэх юм гэсэн яриа гадуур байна.Нэмэгдүүлбэл архидалт хавтгайрна,тэтгэвэр нь хүрэлцэхгүй байгаа хөгшчүүлд эдийн засгийн дарамт улам нэмэгдэнэ,хүнсний бүтээгдэхүүний ашиггүй зардал гарна.Амралт баяр ёслолын өдрийн тухай хэлэлцвэл утга учиргүй ИХ ДҮЙЧИН өдрийг хасвал зохино.

Avatar

хүннү 2025-01-25 202.9.46.83

Одоо хуучин шиг архидхаа бодьсон. Цагаан сар, улсын баяр наадам, Улс тунхагласан өдөрөөр л амардаг болоё. Бусад бүх амралтыг хасах нь зөв. Манайд утаггүй амралтууд их байна. Бурхан багшийн төрсөн өдөр, Чингис хааны төрсөн өдөр, Мартын8, Үндсэн хуулийн өдөр ч гэх шиг. Харин Мартын8-д эмэгтэйчүүд өөрснийгөө хамгаалж төр засагт шаардлага хүргүүлж байх ёстой. Үндсэн хуульд заагдсан эрх нь зөрчигдсөн бүх ард түмэн, ҮХ-ийн өдөрөөр Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-тараах хэмжээнд тэмцдэг баймаар юм. Юун амрах!!!

Avatar

Нэргүй 2025-01-25 202.9.40.76

70 гаруй хувь нь х***а манж эзлцн хулгайч хог шаарууд цуглр2д бж бхд нь устга.

Avatar

Иргэн 10 цагийн өмнө 66.181.189.168

Энэ нэг эргүү мэдрэл гар байх юмаа хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж