Хятадад амьдардаг 10 настай япон хүүг хутгалсан хэргийн буруутанд цаазаар авах ял оногдуулжээ. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сард Шэньжэн хотод уг хэрэг гарсан бөгөөд гэмт хэрэгтэн нь үндсэрхэг үзлийн улмаас хичээлээ тараад явж байсан хүүг онилжээ. Үүнээс болж Хятадад ажиллаж амьдардаг иргэдээ аюулгүй байдлаа хангаж, сэрэмжтэй байхыг Японы засгийн газар сануулаад байсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, Баасан гаригт ялын тогтоолыг уншсан байна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өдөр тутмын бага хурал дээр "Хятад дахь гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд үргэлж ажиллах болно" гэж хэргийн яллах дүгнэлт гарсан өдөр онцлон тэмдэглэжээ.
Өнгөрсөн жил тус улсад хэд хэдэн удаа гадаадын иргэдийн эсрэг халдлага гарсан. Улмаар тус улсын эрх баригчид олон нийтийн хүчирхийллийн өсөлттэй тэмцэхээр хичээж байна. Халдлага үйлдэгчдийн гол шинж нь "нийгмээс өшөө авах үзэл" байсан аж. Тухайлбал, явган зорчигч болон үл таних хүн рүү халдсан 19 хэрэг гарсан нь өмнөх жилүүдийн нэг оронтой тооноос эрс өссөн үзүүлэлт юм.
Т1 6 цагийн өмнө 202.9.46.107
xужаа хүн амаар ямар дутах биш, үе удмаар нь пульмётоор шүрш
Нэргүй 2025-01-25 70.54.71.56
Xuul'tai gazar saixan yum aa, manaix shig xuul'gui gazar alsaar l baina!!!
Нэргүй 2025-01-25 139.5.218.134
Эргүү х***а вэ? Манай босоо гөхдөгүүд шиг ийм малууд хужаад бас байдгийн байхдаа
Нэргүй 2025-01-25 66.181.190.34
Manaihan mongniih sh dee