Тойм: Барьцгүй нэрийг тойрох асуудлууд

Тойм: Барьцгүй нэрийг тойрох асуудлууд

Тойм: Барьцгүй нэрийг тойрох асуудлууд

Ураны гэрээ ашигтай эс ашигтай талаар мэтгэлцсэн өдрүүд үргэлжилж байна. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлаас харгалзан үзвэл утаандаа угаартах ирээдүйгээ аврах нэг зам ч байж магадгүй. "NEWS" агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагыг хүргэж байна.


"МОНГОЛ УЛС ‘БАРЬЦГҮЙ’ ГЭХ ИМИЖЭЭСЭЭ САЛМААР БАЙНА"

-Монгол Улс, Франц улстай ураны салбарт хамтарч ажиллах хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа. Сүүлийн 30 орчим жил яригдсан энэ гэрээг байгуулснаар хоёр тал харилцан ашигтай хамтарч ажиллах боломж бүрдлээ гэж харж байна. Тус гэрээнээс Монгол Улс хүртэх үр өгөөж нь юу байх вэ?

-Монгол Улс, Франц улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ шууд болон дам өрнөх хэд хэдэн төрлийн үр өгөөжтэй. Монгол Улс Оюутолгойн хөрөнгө орудулалтын гэрээг байгуулнаас хойш гуравдагч хөрштэй хийж байгаа хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ. Нийтдээ 5.2 орчим тэрбум ам долларын хөрөнгө оруулалтын гэрээ гэдгийг тодотгож хэлье. Уран бол эрчим хүчний эх үүсвэр. Тиймээс дэлхийн зах зээл дээр ураны үнэ өсөж байна. Цаашдаа ч үнэ нь өсөх, эрэлт хэрэгцээ өсч байгаа бүтээгдэхүүн. Тийм учраас экспортын бүтээгдэхүүний төрөл хэмжээгээ нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөхөөс гадна гадаад валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж гарсан Баялгийн сангийн тухай хуульд Хуримтлалын сан, Ирээдүй өв сан, Хөгжлийн сан гэсэн гурван төрлийн сантай байхаар заасан. Тэр дундаа уул уурхайн баялгаас иргэн бүр Хуримтлалын сангаар дамжуулан хүртэх үр өгөөж нэмэгдэнэ. Уран бол геополитикийн ач холбогдолтой цацраг идэвхт ашигт малтмал юм.

Хэрэв өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд ураны гэрээ байгуулах асуудлыг улстөржиж зогсоогоогүй бол Монгол Улс Казакстантай адилхан ураны экспортоороо дэлхийд тэргүүлэх хэмжээнд оччихсон, атомын цахилгаан станцын асуудлаа шийдчихсэн байх байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2024- 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дотор атомын цахилгаан станцын суурь судалгааг хийхээр оруулж ирсэн нь маш их цаг алдсан асуудал болж байна. Гэсэн хэдий ч уг асуудлыг оройтсон ч эхлүүлэх нь нэн чухал асуудал болсон. Өнөөдөр иргэдийг бухимдуулсан, нийгмийн тулгамдсан асуудлын нэг бол агаарын бохирдол. Уг асуудлыг шийдэхэд атомын цахилгаан станц, бага дунд цөмийн реакторуудыг ашиглаж болох энэ гарц гаргалгааны эхлэл тавигдаж байна.

 -Ураны гэрээ хэрэгжиж эхлэхээс дуусах хүртэл хугацаанд Монголын талаас нэг ч төгрөг гаргахгүй байх зүйл заалт тусгасан. Гэхдээ “Үнэгүй зүйл зөвхөн хулганы хавханд байдаг” гэдэг нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалтын эрсдэл, санхүү мөнгөний эрсдэл хүлээхгүй байгаагийн цаад учир шалтгаан юу вэ?

-Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг хууль тогтоомж, дүрэм журмын адил үйлчилнэ. Монгол Улс 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшиж байгаа. Давуу эрхийн хувьцаа гэдэг нь уурхайн олох орлогоос эхний ээлжинд шууд хүртэх агуулга агуулж буй.  Мөн АМНАТ-ын татварыг борлуулалтын орлогоосоо тооцож явна. Дээр хэлсэнчилэн хэрэв шууд 34 хувь эзэмшвэл нийт хөрөнгө оруулалтын зардал 1 тэрбум ам.доллар байлаа гэхэд 340 сая ам.долларыг нь хаа нэг газраас олж, энэ төсөл рүүгээ хийх үүрэг хүлээнэ гэсэн үг. Харин давуу эрхийн 10 хувь эзэмшиж байгаа учраас ямар нэгэн санхүү, мөнгө гаргах ийм үүрэг хүлээхгүй байхаар гэрээндээ зааж өгсөн.

Өнөөдөр Монголын эдийн засаг томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжит нөхцөл хомс байна. Тийм учраас давуу эрхийн 10 хувь эзэмших арга нь зөв.

Дээрээс нь 2019 оны Үндсэн хуулийн зарчимд Монгол Улсад болоод нийт иргэдэд дийлэнх хувь нь ногдоно гэсэн зарчимд бүрэн нийцсэн гэрээ юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу.

"АЛИВАА ӨВЧЛӨЛИЙН ЭДГЭРЭЛТЭД ЭЦЭГ, ЭХИЙН АСАРГАА ЧУХАЛ"

-Томуугийн эсрэг дархлаажуулалтад өнгөрсөн намар хүүхдүүдийг хамруулсан. Хэчнээн хүүхэд дархлаажуулалтад хамрагдав. Мөн дархлаажуулалтад хамрагдсан хүүхэд болон хамрагдаагүй хүүхдийн өвчлөлийн ялгаа ямар байна вэ?

-Монгол Улсын хувьд жил бүр томуугийн улирлыг угтаж хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулдаг. Энэ жил БНСУ-аас 300 мянган хүн тун вакцин татан авч хүүхдүүдийг хамруулсан. Сүүлийн жилүүдэд томуугийн дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэж байна. Хүүхэд томуугийн дархлаажуулалтад хамрагдсанаар томуугаас 76 хувь хамгаалагдаж байна гэсэн судалгаа бий. Энэ жил томуугийн дархлаажуулалтад 144 мянга орчим хүүхэд хамрагдсан.

-Энэ жил томуугийн хэчнээн төрлийн вирус илэрч байгаа вэ?

-Томуугийн AH1N1 вирус 30 гаруй хувьтай, синцитиаль вирус 67 хувьтай, Covid, риновирус, метапневмовирус, аденовирусын халдварууд үлдсэн хувийг эзэлж байна.

-Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд манай хүүхэд эмнэлэгт долоо, арав хоног эмчлүүллээ бүрэн эдгэрсэнгүй. Дахин ханиад хүрчихлээ гэх болсон. Энэ ямар шалтгаантай вэ?

-Эмнэлэгт амьсгалын доод зам гэмтсэн буюу уушгины хатгалгаа, бронхит болсон хүүхдүүдийг л хэвтүүлж эмчилдэг. Эдгээр хүүхдийг өвчний шинж тэмдгээс хамаараад 7-10 хэвтүүлэн эмчлээд гаргадаг. Энэ хугацаанд уушгины хатгалгааг бүрэн эмчлэх боломжгүй.

Уушгины хатгалгаа бүрэн шимэгдэж дуусах хугацаа 45 хоног байдаг. Тиймээс эмнэлгээс гараад гэрээр асаргаа, сувилгааг маш сайн хийх хэрэгтэй.

Хүүхдэд томуугийн шинж тэмдэг илэрмэгц хүндрүүлэхгүйн тулд дархлааг сайн дэмжих хэрэгтэй. Манай эцэг,эхчүүд дархлааг дэмж гэхээр хүйтэрсэн үед хүүхдийнхээ дархлаанд анхаараад байдаг. Угтаа бол жилийн дөрвөн улиралд ялангуяа зун, намрын турш дархлааг дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл, гол усанд тоглуулж, агаар салхинд гаргах гэх мэт. Ингэж байж өвлийн улиралд ханиад, томуу бага тусна. Өвдсөн ч хүндрэхгүй байх боломжтой.

Үргэлжлэлийг эндээс уншина уу.

Б.ЭНХ-АМГАЛАН: ЭРЧИМ ХҮЧ, БООМТЫН ТӨСЛҮҮДЭЭ ЯАРАВЧЛАХ ШААРДЛАГАТАЙ

-28 жилийн турш хүлээгдсэн ураны төсөл хэрэгжихээр болсон нь Монгол Улсын эдийн засагт төдийгүй геополитикт ач холбогдол өндөр гэдгийг судлаачид хэлж байгаа. Тэгвэл эдийн засаг, бүс нутгийн хөгжил болоод стратегийн түвшинд авч үзвэл ямар үр өгөөжийг онцолж болох вэ?

-Олон улсад ураныг олборлож, эдийн засагтаа үр өгөөжтэй байдлаар ашиглаад явж байгаа тохиолдолд Монгол Улс хоцрохгүй байх нь зөв. Олборлолтыг орчин үеийн арга технологиор буюу уусган олборлох аргыг ашиглаж уран гаргана гэж байгаа тохиолдолд зарим хүн эсэргүүцээд үр нөлөөгүй гэсэн үг. Монгол Улс байгалийн баялаг ихтэй орон. Гэхдээ үйлдвэрлэл тийм ч сайн хөгжиж чадаагүй. Тэгэхээр бид үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөтэй байх шаардлагатай. Тэрхүү санхүүгийн эх үүсвэрийг Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлож байж, олборлосон бүтээгдэхүүн дээрээ тулгуурлаж тодорхой хэмжээний санхүүжилт босгоно. Тиймээс ураны төсөл зайлшгүй хэрэгжих шаардлагатай ажлуудын нэг.

Олон нийтийн зүгээс ойлголт тааруу байна. Уран гэхээр л хүн, малын биед хортой, гаж нөлөө үзүүлдэг гэдэг ойлголтоор зарим хүн хүлээж аваад байх шиг. Хэрэв тийм гаж нөлөөтэй байсан бол олон улс орон олборлолт хийхгүй шүү дээ.

-Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж байгаа мега төслүүд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад түлхэц болно гэж байгаа. 14 төслөөр дамжуулж гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн оновчтой татах, юун дээр анхаарах нь зүйтэй вэ?

-Өмнө нь ихэвчлэн улс төрийн шийдвэр дээр үндэслэж гадаадын хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг байгуулж байсан. Энэ нь нэг талаас Монгол Улсад ашиггүй байх асуудлууд гарч байсан. Хамгийн тод жишээ нь "Оюутолгой" төслийн тухайд Монгол Улс 34 хувийг нь эзэмшинэ гэж орсон. Түүнээс шалтгаалж 2.3 тэрбум ам.долларын өрөнд орсон. Засгийн газраас сүүлд энэ алдааг засахын тулд нэлээн хичээж, хэд хэдэн удаагийн гэрээ хэлцлийн үр дүнд тодорхой түвшинд Монголын талд ашигтай байдлаар шийдвэрлэж чадсан. Тэгэхээр одоо Францын "Орано майнинг"-тай холбоотой гэрээн дээр тэр алдааг давтахгүйгээр татвар, төлбөр, хураамжаар орлогуудаа гүйцээгээд авах боломжтой гэдэг байдлаар явж байгаа нь тус гэрээ харьцангуй сайн гэрээ болсон болов уу гэдэг дүгнэлтийг хийж байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу.

Г.ГОНГОРЖАВ: ЭХ ОРНЫ МИНЬ ШИРХЭГ ЧУЛУУ ЭРГЭЖ НӨХӨГДӨХГҮЙ ЭРДЭНЭ

-Тэгвэл та анх хэрхэн чулуутай танилцсан юм бэ?

-Би Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрж, өссөн хүн. Хангай газар уул, ус, ой мод, элбэгтэй. Би хүүхэд байхдаа Тээлийн голын усанд шумбаж, голын хайрга чулуу сонирхоод л дов дээгүүр гүйж харайна. Тийм болохоор чулуу яах аргагүй миний дотно нөхөр байж. Янз бүрийн өнгөтэй чулуугаар айлын хүүхдүүдтэй гэр барьж тоглоно. Ингэж явж байгаад арван жилийн дунд сургуульд сурсан. Зуныхаа амралтаар хөдөө гэртээ очино. Аравдугаар ангид ордог жил сурагчдын дунд уран бүтээлийн уралдаан зарласан юм. Яагаад ч юм би хавтгай цагаан чулуун дээр эвлэлийн тэмдэг сийлж, тэр бүтээлээрээ тэргүүн байр эзэлж байлаа. Тухайн үед надад “Үнэ бүхий зүйл дэвтэр харандаагаар шагнав” гэсэн үнэмлэх өгсөн.

-Тэр үнэмлэх нь одоо бий юу?

-Энэ байна.

-Хэдэн онд вэ?

-1956 он юм уу даа. Бүх зүйл ингэж л эхэлсэн. Тэгээд арван жилээ 1960 онд төгсч, Монгол Улсын их сургуулийн химийн ангид элсэн орлоо. Тухайн үед химийн ангид олон төрлийн хичээл ордог байлаа. Одоо бодоход, мал аж ахуй, шашингүй үзэл, байгаль шинжлэл, дээд тоо, физик гэх мэт..Бас эрдэс судлалын хичээл орно. Хэдий химийн ангид орсон ч өөр замаар явчих сонирхол бас байсан.

-Ямар?

-Яруу найрагч Т.Галсан, Ш.Сүрэнжав нар утга зохиолын дугуйлангийн оюутнууд байлаа. Би бас хэдэн мөр холбодог санаатай.

-Гэсэн ч чулуугаа орхиогүй биз дээ?

-Тэгэлгүй яахав. Геологийн төв лабораторит анх ураны эрдэс чулууг судлах инженерээр ажилд орсон. Дээр үед тарваганы дошин дээгүүрээ цагаан өнгөртэй чулуу байдаг байлаа. Тэр нь ураны нэг эрдэс байгаа юм. Гэхдээ хүний биед хоргүй. Ураны баахан эрдэс судалж байсан чинь судалгааг нь нэг хэсэг хаачихсан. Тэгээд би өөр эрдэс судлалын тасагт ажиллаж байгаад Эрдэнэтийн Цагаан суврагын хүдрийн ордын нөөцийг тогтооход шинжилгээ хийж эхэлсэн. Гэхдээ би чулуунд дэндүү дурлаж явахдаа бас хордож байлаа. Сүүлд чулуу намайг эмчилсэн.

-Их сонин юм.

-Юу гэхээр хар тугалга, алт, мөнгөн ус зэрэгтэй ажилласнаасаа болж цусанд хүнд металл илэрсэн. Нэлээд сандарсан л даа. Тухайн үед гэр бүлтэй болж, хоёр гурван хүүхэдтэй болчихсон байсан. Геологийн төв лабораторит 15 жил ажилласны дараа эрүүл мэндийн шалтгаанаар аргагүй нь эрхэнд инженерийнхээ ажлыг өгсөн. Надтай хамт ажиллаж байсан хоёр залуу хордлого болж, хорвоог орхисон л доо. Би өөрийгөө тэдний замаар орчих л юм бодож байлаа.

Би ажлаа өгсөн хэдий ч оюутан цагтаа утга зохиолын дугуйланд суралцсан учраас найруулж бичихтэйгээ болсон. Хоёр ч ном гаргачихсан. Нэг нь “Мэргэдийн 1000 сургааль” гэдэг номыг нэрт сэтгүүлч С.Жамбалдоржтой хамтран бүтээлээ. Бас “Есөн эрдэнэ мэргэд” гэдэг ном гаргасан маань хэвлэлийн газарт ажиллахад нөлөөлсөн байх. Тэгээд Ц.Намсрай эрхлэгч намайг “Үнэн” сонинд сурвалжлагчаар ажилд авлаа. Тэгж байгаад тэр зунаа оройгоор сэтгүүлчийн ангид суралцаж, өвөл нь өөртөө эмчилгээ хийж эхэлсэн юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу.

"АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ХҮҮХДҮҮД НЬ ЗЭЭЛЖ АВСАН ТОХИОЛДОЛ ОЛОН БАЙНА"

-Монгол Улсын хэмжээнд 2020 оноос хойш ахмадуудын тэтгэврийн зээлийн нийт 33 дахин өссөн үзүүлэлт гарсан байна. Ахмадуудын тэтгэврийн зээлийн хугацаа болон хүүгийн хувь хэмжээг бууруулах тал дээр ямар бодлого зохицуулалт хэрэгжүүлж ажиллаж байна вэ?

Үргэлжлэлийг эндээс уншина уу.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 11 цагийн өмнө 76.220.74.140

Oюутолгойн гэрээг дахиж яаралтай сайжруулахгүй бол Монгол улс асар их алдагдал хүлээж байна. Эхнээсээ яг энэ ухааны гэрээ шиг хийх ёстой байсан юм

Avatar

Дорнод Гурванзагал, Хөлөнбуйр сумдын залуучууд 2025-01-25 66.181.182.34

Туваан сайд барга хүн байх нь ээ, өрөөндөө Манлай ван Дамдинсүрэнгийн том сайхан зургийг хүндэтгэлтэйгээр байрлуулсан байнаа, баяр хүргэе !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж