Алдарт эхийн I, II зэргийн одон шинээр авах ээжүүдийн бүртгэл эхэлсэн байна. Холбогдох материалыг ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал харьяа газрын хороонд хүлээн авах болжээ.
Хамгийн бага хүүхэд 2025 оны зургадугаар сарын 1-нээс өмнө 1 нас хүрсэн байна. Өргөж авсан болон, овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр өөрчилсөн, үрчлэлт хийгдсэн гэрчилгээг хамт канондуулах. Гэрчилгээ байхгүй бол Улсын бүртгэлээс лавлагаа авахыг анхааруулж байна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Гараар бичсэн өргөдөл / “Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь” гэж өргөдлийн толгойг бичээд өөрийгөө товч танилцуулан, оршин сууж буй хаягаа бичиж, хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ /
- Анкет /нийгмийн ажилтнаас авах/
- "E-Mongolia", хур системээс лавлагаа авсан тохиолдолд нотариат шаардлагагүй.
"E-Mongolia", Хур системээс лавлагаагүй тохиолдолд: -Эхийн цахим үнэмлэхийг нотариатаар батлуулсан хуулбар
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар / насанд хүрсэн хүүхэд байгаа бол иргэний үнэмлэхийг төрсний гэрчилгээтэй хамтад нь нотариатаар батлуулах /
- Өрхийн эмнэлгээс 18-аас доош насны хүүхдэд эрүүл бойжиж байгаа бичиг / А4 бүтэн цаасан дээр гаргуулах/
6.Хүүхэд 16 нас хүрээд иргэний үнэмлэх авсан бол
Иргэний үнэмлэхийн лавлагаа
Төрсний гэрчилгээний лавлагаа
Иргэний үнэмлэх захиалсан бол нарийн хуудас хавсаргана.
Нэргүй 2025-01-25 202.9.40.54
Монголын үрс олон болох болтугай. Сүүлийн үед ээж нар архи тамхи татаж бас хажуугаар тебантин гэх эмийг өөртөө тарж хар тамхины төрлийн зүйлс татдаг болсноос шалтгаалж төрж байгаа хүүхдүүд нь сэтгэцийн хувьд эмгэгтэй, тахир дутуу хүүхэд гарч байна. Дээр үеийн эх нар жирэмсэн болонгуутаа хоол ундаа тохирруулж дэглэм их барьдаг байсан. Одооны эмэгтэйчүүд тийм юм огт мэддэггүй бололтой. Яагаад бусад нь тэдэнд хэлж өгөхгүй байна вэ.