Шинэ долоо хоногийн /2025.I.27-II.2/ өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Долоо хоногийн эхлэл, төгсгөлд танд аз тохионо. Таны орлого сайн хэвээр байх бөгөөд үүний зэрэгцээ гэр бүлийнхнээсээ ихээхэн дэмжлэг авах болно. Долоо хоногийн дунд үед ажил ихтэй байна. Мөн энэ үед аялалд гарч магадгүй. Долоо хоногийн сүүл үеэр шаардлагагүй зүйлд мөнгө үрэхгүйг хичээгээрэй. Ажил мэргэжилтэй холбоотойгоор таны тэвчээрийг шалгасан сорилт тулгарч магадгүй. Ийм нөхцөлд өөрийн дотор хүнтэйгээ сайн ярилцаж, тайван замаар асуудлыг шийдэхийг хичээ. Хайр дурлалын амьдралд тань сэтгэл хөдөлгөм өөрчлөлт гарна. Романтик гэнэтийн бэлэг авч магадгүй. Ганц бие хүмүүс сонирхолтой нэгэнтэй учирч магадгүй бөгөөд энэ үед нээлттэй байгаарай. Шинэ төсөл, адал явдалт аялал зэргийг эхлүүлэх эрч хүч дүүрэн байна. Амралтын өдрүүдийг өөрийгөө халамжлахад зориул.
Үхэр
Гэр бүлдээ анхаарал хандуулж, алдагдсан харилцаа холбоогоо бэхжүүлэхэд энэ долоо хоногийг зориулаарай. Албан тушаал ахих боломж гарч магадгүй. Шинэ үүрэг хариуцлага хүлээж авахад бэлэн, нээлттэй байгаарай. Мөн аливаад соргог хандах хэрэгтэй. Таны төрөлхийн шийдэмгий байдал таныг удирдах болно. Гэхдээ бүх зүйлд хэт дэврүүн хандах хэрэггүй. Зарим зүйлийг тэвчих хэрэгтэй. Долоо хоногийн дундуур сэтгэлийн хөдөлгөөн өндөр байна. Үүнийг дагалдаад хүмүүстэй харилцах харилцаанд өөрчлөлт орж магадгүй. Йог, бясалгал зэрэг таныг тайвшруулдаг зүйлийг хийгээрэй. Санхүүгийн ухаалаг сонголт хийвэл дараа нь ашиг нь гомдохооргүй байна. Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд олон нийтийн арга хэмжээнд уригдаж, цагийг сайхан өнгөрүүлнэ. Долоо хоногийн эхний өдрүүдэд ажил жигдрэхгүй стресстэх ч аяндаа учир нь олдоно.
Ихэр
Эрч хүчтэй долоо хоног таныг хүлээж байна. Долоо хоногийн эхээр ялангуяа нийгмийн харилцаа тань хамгийн идэвхтэй байна. Санамсаргүй харилцаа холбоо таныг хаашаа ч хөтөлж мэдэх юм. Магадгүй хэт сониуч зан тань ээдрээтэй нөхцөл байдал руу таныг түлхэх вий. Гэрээ хэлэлцээр байгуулах, ажил дээрээ шинэ санаа оноо дэвшүүлэх зэрэгт азтай байна. Эрч хүчээ дэмий тарамдахгүйн тулд ажлуудаа эрэмбэлж, эмх цэгцтэй байгаарай. Долоо хоногийн дунд үед ганц бие хүмүүс романтик адал явдалтай учрана. Гэхдээ та хэр нээлттэй байх эсэхээс их зүйл хамаарна. Санхүүгийн төлөвлөгөөгөө нарийн гаргах хэрэгтэй. Амралтын өдрүүдээр үзвэр үзэх, хөгжим сонсох, уран зохиолын ном унших зэргээр бүтээлч байдлаар өнгөрүүлээрэй. Эсвэл хамт олон, хайртай хүмүүстэйгээ агаар салхинд гарч болох юм. Өөрчлөлтийг хүлээж авч сурвал өсөлт ойрхон байна.
Мэлхий
Долоо хоногийн эхний өдрүүдэд бүхнээс нуугдаж, өөрийгөө чагнамаар санагдана. Энэ үедээ өдрийн тэмдэглэл хөтлөх юм уу бясалгах зэргээр эргэцүүлэн бодох цагийг өөртөө гаргаарай. Долоо хоногийн дундуур ирээдүйд өсөлт дэвшлийг авчрах боломж гарч ирнэ. Иймд та шинэ зүйл сурах, дасан зохицоход бэлэн байгаарай. Амжилтад хүрье гэвэл багаар ажиллах хэрэгтэй. Ажил хэргийн түншүүд болон дотны найзууд гээд хүмүүст таны анхаарал халамж хамгийн их хэрэгтэй байгаа бололтой. Тэдэнтэй чанартай цагийг хамт өнгөрүүлэхийг хичээ. Нээлттэй яриа хэлэлцээ үл ойлголцлыг арилгана. Эрүүл мэнддээ анхаарал хандуул. Амьдралын тэнцвэртэй хэв маягийг хэвшил болгох хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн бодлогогүй худалдан авалт хиймээр санагдана. Энэ үед тэсч тэвчээд өөрийгөө бариарай.
Арслан
Өрнүүн долоо хоног эхэлж байна. Бүтээлч байдал тань бусдаас илүү байж, өөрийгөө зоригтойгоор илэрхийлж чадна. Ажлын байран дээрээ өсч дэвжих боломжууд гарч ирнэ. Таны манлайлах ур чадвар хаа сайгүй хэрэгтэй байгаа тул итгэлтэйгээр урагшлаарай. Найз нөхдийн сүлжээгээр дамжуулан ашигтай хүнтэй танилцаж магадгүй. Гэхдээ ямар ч төрлийн харилцаа байсан ухаалаг, тэнцвэртэй байдлаа алдахгүйг хичээгээрэй. Долоо хоногийн дунд үеэс хайр дурлалын харилцаандаа ахиц дэвшил гаргана. Санхүүгийн байдлыг тань сайжруулах боломж гарч ирнэ. Ялангуяа урт хугацааны хөрөнгө оруулалтын талаар бодож үзээрэй. Амралтын өдрүүдээр ойрхон зуур аялалд гарах, сэтгэлийг тань хөдөлгөдөг газрыг зорих зэргээр цагаа өнгөрүүлээрэй. Сэтгэл санаа тань өөдрөг байгаа бол эргэн тойрныхондоо ч энэ эерэг эрчимээ хуваалцаарай.
Охин
Бүх зүйлийг нарийн төлөвлөх долоо хоног. Долоо хоногийн эхнээс л ажлаа эрэмбэ дараатай зохион байгуулж чадвал үр дүнтэй байх болно. Нарийн ширийн зүйлийг алдалгүй анхаарч хардаг зан чанар тань таныг бусдаас онцгойруулдаг юм байна. Үүнийгээ дахин нэг удаа ашиглаж, оновчтой шийдвэрүүд гаргаарай. Бодож сэтгэж буй зүйлээ нээлттэй илэрхийлбэл бусад хүн таныг үнэлнэ. Илэрхийлж гаргаагүй зүйлийг хэн ч ойлгохгүй шүү дээ. Аливаа харилцаанд шударга байдлыг эрхэмлэ. Нээлттэй, шударга байдал удаан үргэлжилсэн хурцадмал байдлыг шийдэж чадна. Санхүүгээ хянахгүй бол гэнэтийн шаардлагагүй худалдан авалт хийх магадлалтай байна. Амралтын өдрүүдийг нийгмийн харилцаагаа сайжруулахад зориул. Гэр бүл, найз нөхдөөрөө цугларах, агаар салхинд гарахад тохиромжтой.
Жинлүүр
Амьдралынхаа бүх л талбарт эв найрамдал, тэнцвэрт байдлыг эрхэмлэх долоо хоног. Долоо хоногийн эхээр өөрийгөө халамжилж, гоо сайханд орох, эрүүл мэндийн асуудлаа шийдэх зэрэгт цаг гаргаарай. Долоо хоногийн дундуур халз хэлэлцүүлэгт орох шаардлага тулгарч магадгүй. Энэ үед таны төрөлхийн дипломат чадварын хэрэг гарах нь. Аливааг олон өнцгөөс хардаг чадвар тань асуудлын шийдэл болно. Гэнэтийн урилга хүлээж авна. Үүнийг тээршаалгүй хүлээж авбал сэтгэл хөдөлгөм сайхан зүйл танд тохиолдож магадгүй юм. Мөнгө санхүүтэй холбоотой шийдвэрийг гаргахдаа долоо хэмжиж нэг огтлоорой. Хайр дурлалын харилцаа тань нээлттэй байдалд үндэслэн улам бэхжинэ. Уран зургийн галерейг зорих, хөгжмийн арга хэмжээгээр зочлох зэргээр амралтын өдрийг өөртөө таатай, бүтээлчээр өнгөрүүлээрэй.
Хилэнц
Хувь хүний өсөлтийн долоо хоног. Өнгөрсөн үеийн гомдол бухимдлаа тавьж явуул. Энэ нь таны амьдралд шинэ салхи, шинэ эрч хүчийг авчрах болно. Ажил мэргэжилтэй холбоотой ичгүүртэй зүйл тохиолдож магадгүй. Шүүмжлэлтэй санал хүсэлтийг нээлттэй хүлээж авч өөрийн арга барилаа дахин үнэл, өөрийгөө өөрчил. Энэ тохиолдолд сониуч, эрэн сурвалжламтгай зан танд тус болно. Далд үнэнийг илрүүлэхэд энэ зангаа ашигла. Ойр дотны хүмүүстэйгээ нээлттэй ярилцах нь гомдол бухимдлыг тайлах, эдгэрэх боломжийг олгоно. Санхүүгийн төлөвлөгөөгөө нарийн гаргавал бүх зүйл тийм ч муудчихаагүй л байна. Эрүүл мэндийн хувьд өөрийгөө хоргүйжүүлэх долоо хоног эхэлж байна. Энэ нь зөвхөн бие махбод гэлтгүй сэтгэл санаанд ч хамаатай шүү. Амралтын өдөр ойртох тусам амьдралын эрч хүч тань нэмэгдэнэ.
Нум
Эрэл хайгуул дүүрэн долоо хоног. Та хувь хүнийхээ хувьд өсч дэвжихийн тулд эрэл хайгуул хийнэ. Адал явдалд дурлагч зангаа сул тавьж, шинэ туршлагыг эрэлхийл. Долоо хоногийн эхний өдрүүдэд шинэ төсөл эхлүүлэх, эс бол уламжлалт бус санаануудыг хэрэгжүүлэхэд тохиромжтой. Багийн ажиллагаа цэцэглэнэ. Гэхдээ багийн ажиллагааны хуваарилалт шударга байгаа эсэхэд анхаарал хандуулаарай. Хэн нэгэн хэт их үүрэг хариуцлага дангаараа үүрсэн байх вий. Хайр дурлалын харилцаа сэтгэл хөдөлгөм байна. Ганц бие хүмүүст санамсаргүй сайхан зүйл тохиолдож магадгүй. Урт хугацаандаа үр ашиг авчрах санхүүгийн шийдвэр гаргана. Эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Нийгмийн үйл ажиллагаанд урам зоригтойгоор оролцох ч гэлээ тэнцвэрт байдлаа бүү алдаарай.
Матар
Энэ долоо хоногт тогтвортой ахиц дэвшил гаргах боломжтой. Удахгүй ирэх сорилтуудад бэлэн байхын тулд сахилга баттай, хатуу төлөвлөгөө гарга. Ажлын байран дээр таны практик арга барил магтаал хүртэнэ. Ялангуяа долоо хоногийн дундуур таны манлайлал гялалзана. Энэ мөчийг ашиглан өөрийн байр сууриа бэхжүүлээрэй. Бизнесийн харилцаа тань ахисан түвшинд гарах магадлалтай байна. Түншүүдтэйгээ бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн байгаарай. Санхүүгийн асуудалдаа анхаарал хандуулж, урт хугацааны төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Долоо хоногийн эхээр мөнгөтэй холбоотой санаа зовоосон асуудал үүснэ. Ажил хэрэг, санхүү, цаашилбал, эрүүл мэндийн асуудалдаа ч сахилга баттай байхыг зөвлөе. Асуудлууд тань өдөр өнгөрөх тусам цэгцэрнэ. Амралтын өдрүүдийг хоббиндоо зарцуулж, бүтээлч өнгөрүүлээрэй.
Хумх
Өвөрмөц, шинэлэг санаануудаа зоригтой хэрэгжүүлэх долоо хоног. Ажил мэргэжлийн талбартаа ахиц дэвшил гаргая гэвэл энэ бүтээлч байдлаа ашигла. Долоо хоногийн дунд үеэр чухал яриа өрнүүлж, үл ойлголцлыг шийдэж чадна. Мөн танд хожим нь тус болох нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Олон нийтийн арга хэмжээнд оролцох нь романтик адал явдлын эхлэл болж магадгүй. Санамсаргүй уулзалт удаан хугацааны нөхөрлөл болон бэхжинэ. Санхүүгийн асуудалдаа хянамгай, болгоомжтой хандаарай. Таны гаргасан төлөвлөгөө эцсийн зорилготой тань нийцэж буй эсэхийг дахин нэг нягтлахад гэмгүй. Сэтгэл санааны эрүүл мэнддээ анхаарал хандуул. Амралтын өдрүүдийг нэгэн хэвийн бус сонирхолтой өнгөрүүлбэл зүгээр. Ойрхон зуур аялах, шинэ соёлтой танилцах зэргээр юу ч байж болно.
Загас
Дотоод сэтгэлээ нээх долоо хоног. Сарны нөлөө таны сэтгэл мэдрэмжид гүнзгий нөлөөлнө. Таны зөн совин ч хүчтэй байна. Үүнийг ажил мэргэжлийн чухал шийдвэр гаргахдаа ашиглаарай. Долоо хоногийн дунд үеэр түншүүдтэйгээ харилцаа холбоогоо зузааруулж, нийгмийн хүрээллээ тэлж чадна. Хайртай гэдгээ ил тод илэрхийлэх хэрэгтэй. Санхүүгийн хувьд болгоомжтой байхыг зөвлөж байна. Хөрөнгө оруулалтаа хянаж, шаардлагагүй зардлаас зайлсхийх хэрэгтэй. Амралтын өдрүүдээр байгальтай ойр байхыг хичээ. Энэ нь таны сэтгэл хөдлөлийг тэнцвэржүүлэх болно. Багаар ажиллах нь шинэлэг шийдэл, амжилтыг дагуулна. Багийн ажиллагаанд утга учиртайгаар хувь нэмрээ оруул. Сэтгэл хөдлөл тань савлагаатай байсан ч үүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадвал тэр нь таны хувьд өсөлт болно.
Холбоотой мэдээ