Дэлхийн Эдийн Засгийн Форумын 55 дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 20-24-ны хооронд Швейцарь улсын Давос-Клостерс хотод зохион байгуулагдаж буй. Тус уулзалтад ХХБ-ыг төлөөлж, ДЭЗФ-д ТУЗ-ын дарга Рандольф Коппа, гүйцэтгэх захирлын орлогч Н.Сэргэлэн нар оролцож байна.
ХХБ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын банк болохынхоо хувьд 2010 оноос хойш Дэлхийн Эдийн Засгийн Форумтай хамтран ажиллаж ирсэн. Түүнчлэн 2023 оны зургадугаар сард ДЭЗФ-ын Зуны Давос форумд оролцохдоо Монгол Улсаас анх удаа албан ёсны түншлэлийн гэрээ байгуулсан билээ.
Энэ удаагийн ДЭЗФ-д 130 гаруй орны гурван мянга орчим төлөөлөгч, 350 гаруй засгийн газрын томоохон албан тушаалтан оролцож байна. “Ухаалаг эрин үеийн хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтын үеэр уур амьсгалын хурдацтай өөрчлөлт глобал түвшний анхаарах асуудал гэдгийг онцгойлон хэлэлцэж, эрчим хүч үйлдвэрлэл, технологийн хөгжил, эдийн засаг, хамтын ажиллагааны шинэ шийдэл, саналуудыг дэвшүүлсээр байна. ХХБ-ны хувьд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгод нэгдэж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн ногоон банк болох зорилготой ажиллаж байгаа билээ. Түүнчлэн 2030 он гэхэд хоёр тэрбум ам.долларын тогтвортой санхүүжилтыг харилцагчдадаа хүргэх урт хугацааны зорилт тавин ажиллаж буйгаа ДЭЗФ-ын үеэр илэрхийллээ.
Ийнхүү ХХБ Дэлхийн эдийн засгийн форумд албан ёсны түнш байгууллагаар оролцож буй нь дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт улс орноо таниулах, олон улсын зах зээл дээр банкныхаа төдийгүй Монгол Улсын нэр хүндийг өсгөх, бататгахад хувь нэмэр оруулсан том алхам болж байна.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Hool 2025-01-25 202.9.46.107
ямар ч хэрэггүй, бас нэг хоолтой хурал, худлаа бавцгааж цаг нөхцөөнө
Нэргүй 2025-01-25 103.212.162.18
Хамгийн хор хөнөөл учруулж магадгүй байгууллага бол WEF