Газын зурваст 2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр Хамас бүлэглэл халдлага үйлдсэнээр дайн эхэлсэн. Энэ дайн 15 сар үргэлжилсэн бөгөөд гал зогсоох хэлэлцээрийг саяхан эцэслэсэн билээ. Эргэн сануулахад, аравдугаар сарын 7-ны өдөр Газын зурваст "Нова" хөгжмийн фестиваль болох байсан. Тухайн үед фестиваль үзэхээр, оролцохоор очсон олон хүн нас барж, зарим нь Хамаст барьцаалагдсан.
Тэгвэл энэ өдөр амьд гарч чадсан Ювал Рафаел гэх дуучин эмэгтэй Израилийг төлөөлөн "Eurovision" хөгжмийн наадамд оролцох болжээ.
24 настай Ювал Рафаел тэр өдөр найзуудтайгаа фестивалийг зорин очсон байжээ. Халдлагын үеэр нас барсан хүмүүсийн цогцос доор найман цагийн турш нуугдсаны үр дүнд амьд гарч чадсан гэдгээ тэр хожим нь ярьсан байдаг.
Тэр эхлээд Израилийн телевизээс зохион байгуулдаг "Өсч яваа од" дууны тэмцээнд оролцсон. "ABBA" хамтлагийн "Dancing Queen" дууг халдлагад өртсөн хохирогчдод зориулсан дуулснаар тэр "Eurovision" наадамд оролцох эрхийн эзэн болжээ. "Eurovision" наадам ирэх тавдугаар сард Швейцарьт зохион байгуулагдана.
Холбоотой мэдээ