"Төсөл урагшлуулдаггүй, жип унасан хүмүүсээр ТӨХК дүүрсэн"

"Төсөл урагшлуулдаггүй, жип унасан хүмүүсээр ТӨХК дүүрсэн"

"Төсөл урагшлуулдаггүй, жип унасан хүмүүсээр ТӨХК дүүрсэн"

УИХ-аар төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулахтай холбоотой төсөл хэлэлцэгдэж буй. Энэхүү төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд ашиггүй ажилласан тохиолдолд татан буулгадаг байх зохицуулалттай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна.  Таныг уг төслийн анхны эхийг боловсруулж байсан гэдэг, мэдээлэл өгөхгүй юу?

-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн ТУЗ, гүйцэтгэх захирал, засаглалыг ил тод, төсвийн бодлоготойгоо уялдуулж , ашгийг нь ногдол ашгийн зарчмаараа төсөвт өгдөг, Баялгийн санд өгдөг тогтолцоонд оруулахгүй бол улс төрийн санхүүжилт болдог, улс төрийн дарга цэрэгт гүйсэн хүмүүс томилогддог, ямар ч төсөл урагшлуулдаггүй хэрнээ том жип унасан, том тасалгаанд суусан, том дарга нарынхаа хамгаалалтад ороод пээдийсэн хүмүүс л дүүрчихээд байна. Энэ бүгдийг цэгцлэх зүй ёсны шаардлага , цаг хугацаа болсон гэж үзэж байна.

-Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийг ашиггүй ажиллуулсан байтлаа дараагийн том компанид захирлаар томилогддог. Энэ асуудлыг хязгаарлах боломж байгаа болов уу?

-Төрийн өмчит болон орон нутгийн өмчиткомпанийг ашиггүй ажиллуулах юм бол дахиж төрийн өмчит компанийн удирдлагад томилддоггүй байх хар жагсаалтыг үүсгэнэ.  Учруулсан хохирол нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон байвал ярина. Ашиггүй ажиллах гээд байгаа компанийг амь тээж татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлыг нь аваад яваад байж болохгүй.

Хувийн хэвшил байсан бол дампуураад хаалгаа бариад Улсын бүртгэлээс хасагдаж байхад дарга нарын хамаарал бүхий нөхөд томилогдсон компани явж л  байдаг.

Бизнесийн үйл ажиллагаа нь ашиггүй байхад л дандаа буруугаа хүн рүү чихнэ. Сүүлдээ энэ компанийг аврах гэж орон тоог нь нэмдэг, төсвөөс мөнгө өгдөг, зээл олгодог.

Төрийн өмчит компани олшрох тусам банкнуудын зээл төрийн өмчит компанид очиж байгаа. Тэр мөнгө хувийн хэвшилд очих юм бол илүү их үржигдэнэ. Төрийн өмчит компани байх тусам хувийн хэвшлийн бизнес хийх орон зай хумигдана.

Эдгээр зүйлүүдийг хумиад ирэх юм бол хувийн хэвшлийн компанид зах зээл нээгдэнэ.  Олон улсын зах зээл дээр гармаар байна шүү дээ.

Бусад посткоммунист орнуудыг хараарай, хөгжсөн орнууд ч гэсэн бодлогоор дэмжиж байж хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдээ олон улсын зах зээл дээр гаргаж ирдэг. Дотоодын зах зээлээ төр нь булаагаад авчихсан байхад яаж олон улсын зах зээл дээр гарч ирэх вэ дээ, манай компаниудын хувьд.

-Төрийн болон орон нутгийн өмчит компанийг хувьчлахаар хамаарал бүхий этгээдүүдийн хамаатан садан аваад ажиллуулбал яах вэ гэдэг асуудал хөндөгдөж байна?

-Тийм зүйл байхгүй. Төслийн анхны эхийг бичсэн хүн бол би. Олон нийтийн хяналтад оруулах буюу хөрөнгийн биржээр дамжуулж бүх ард түмэн ногдол ашиг хүртдэг байх тэр зарчим дээр үндэслэсэн.  Банкинд мөнгө хадгалуулахаас илүү хувьцаа худалдаад авбал зөв байна. Банкнаас мөнгөө татчихаад койнд хийж байна.

Төрийн өмчит компаниудыг хөрөнгийн бирж дээр гаргаад ирвэл хөрөнгийн зах зээлээр дамжуулж орон нутгийн болон төрийн өмчит компанийн хувьцааг аваад урт хугацаандаа хөрөнгө нь эрсдэлгүйгээр арвиждаг бололцоог бүрдүүлье гэж байгаа юм. Хувьцааг нь 34 хувь, 51 хувь хүртэл гаргаж болно. Ингэж үе шаттайгаар зөв гаргана уу гэхээс биш 1990 оны дундуур хийдэг шиг үнэлгээг нь унагааж тухайн компанийг дампууруулж байгаад хувьчлөл нэрээр улс төрийнхөн нь авч болохгүй.

Төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан хүмүүс бүгд Төрийн ордон дотор сууж байгаа. Ард түмний хөрөнгөөр баяжсан хүмүүс өнөөдөр улс төрийг залж байгаа, улс төрийн манипуляцыг хийж байгаа.

Тэд нарт дахиж ард түмний өмчийг үнэгүйдүүлж авах бололцоог олгож болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-24 66.181.189.96

Энэ хүүгийн ярьж байгаа нь зөв л дөө.Гэвч Харин хөрсөн дээрээ яг энэ утгаар нь буулгах л хэцүү дээ.

Avatar

Нэргүй 2025-01-24 202.70.43.34

УБ Хотоор дүүрэн ДУУСДАГҮЙ АШИГЛАЛТАНД ОРДОГГҮЙ ТӨСЛҮҮДЭЭЭ ЯАНА ВЭЭЭ ЗАСАГ МИНЬ…ЗАВСАРГҮЙ ЗАСАГЛААД Л БАЙДАГ

Avatar

Нэргүй 2025-01-24 202.9.46.28

чи л х***а руугаа зайлаачээ данжапдын сэгээ

Avatar

Иргэн 2025-01-24 202.9.40.80

Төсөл авна гэдэг үг чинь ашиг авна гэж ойлгогддог болоод удаж байна шүү дээ.. Манайд төсөл гэдэг үг өөр утгаар тархинд нь буудаг хүмүүс бодсоноос чинь олон байгаа.

Avatar

Зочин 2025-01-24 45.117.32.69

Бодлого яриад бурууг нь ил тод хэлээд ирэхээр л троллуудаараа муулаад эхлэх юмаа,юм хийдэг нь хэрэгтэй бна голцуу женкочид л эсэргүүцэх юм даа

Avatar

Ахмад ажилтан 2025-01-24 103.212.162.187

Төрхамгийн муу менежер гэж энэ. Салбарын яам, ТӨБЗГ савраа татчихвал тэр их алдагдал чинь багасна, ашигтай ч ажиллана байх. ТУЗ гэх сул цалин хүртсэн, мэдлэг чадвар дорой, эрх мэдэлтнүүдийн тавиулуудаас бүрдсэн, сайдын тоглоомын багаас олигтой үр дүн хүлээх хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-01-24 95.161.226.82

ямар ч боловсролгүй, туршлагагүй хоосон толгойтууд МАН дүүрэн, тэдний гар хөл нь ТӨХК нэртэй татвар төлөгчдийн мөнгөөр галзуурч байгаа бүгдийн хувьчлах хэрэгтэй!!

Avatar

Батаа 2025-01-24 202.55.188.89

Морь унасан толгойгүй банди.

Avatar

Нэргүй 2025-01-24 66.181.191.31

Оны шилдэг попчин

Avatar

Хүн 2025-01-24 103.57.92.68

иймэрхүү хүнээ дэмжээчээ малнуудаа.

Avatar

Нэргүй 2025-01-24 202.126.90.65

үнэн ш дээ. ТӨХК-ууд гэж нэг хүний өмч болсон хогийн байгууллагууд. бүгдийн хувьчил болохгүй бол даргын хэрэглээг тана. ажилчид нь гэж байнга тамхи татаж цаг нөхцөөсөн гарууд. баахан дарга нарын хамаатангууд п***а шүү

Avatar

Нэргүй 2025-01-24 202.55.188.88

ингэж байгаад л поп од болдог гэсэн

Avatar

Хотын хүү 2025-01-24 202.126.90.229

Поророзоригоо авгайдаа юмаа сайн тайлбарлаж бай хаягдаж магадгүй шүү , болгоомжтой бай малаа …

Avatar

Нэргүй 2025-01-24 202.126.91.138

Энэ пороро шиг нөхөр мөн их дон2 гэх юмаа.

Avatar

иргэн 2025-01-24 66.181.181.85

Үнэнийг хэллээ. Ашгүй ганц нэг ийм гишүүн байдаг нь овоо доо.

Avatar

Зочин 2025-01-24 202.126.90.219

Энэ нехер, Оюун-эрдэнэ, Нямбаатар гээд болоасролгуй, сагсуу, суржигнэсэн шоучид яаж улс удирдах бэ?!!!

Avatar

Нэргүй 2025-01-24 1.46.7.83

Юу болохыг нь 4 жилийн дараа хараарай

Avatar

Даваа 2025-01-24 103.57.95.252

маш зөв шүү, хуулийн гайгүй залуусын нэг гэж харж байгаа. зоригтой, тууштай яв, ард түмний тэвчээр тулсан байгаа шүү, одоо ингэж ТӨХК -иудыг хөрөнгийн биржээр IPO хийж хувьцааг иргэд эзэмших боломжийг бий болгох хэрэгтэй. Энэ засаг уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарж байгаа нь маш шударга зөв алхам болсон. Харин зарагдсан нүүрс нь 4-5 сар болж хилээр гардаг одоогийн энэ санаатай гэмээр үйлдлийг нь анхаарах хэрэгтэй. Биржээр зарагдсан нүүрс хурдан шуурхай , тодорхой гарцаар гарах ёстой

Avatar

Нэргүй 2025-01-24 202.126.90.9

Төсөл Захиалагчийн Нэгжүүдээ Цомхон болгоочээ….

Avatar

Иргэн 2025-01-24 66.181.182.42

МАХН-н мафиууд реформ хийж чадахгүй!!! Идэж уудаг ганц юм нь төрийн өмчийн компаниуд!!!

Avatar

Зочин 2025-01-24 202.55.188.84

сайнзориг овоо шүү яг үнэнийг олж хараад л бгаа яг хийж хэрэгжүүлж чадах боловуу эцэстээ үздэг хүн хлворджээ

Avatar

Нэргүй 2025-01-24 178.174.229.45

TANAI ARDIIN NAMIINHAN SHUU DEE

Avatar

Нэргүй 2025-01-24 139.5.219.16

1 НОМОРТ ЖОНХУ ЖЕНКО

Avatar

зочин 2025-01-24 66.181.189.105

Зөв бодол санаатай хүний нэр төрт халдаж харлуулж гүтгэдэг, авилгач луйварч хулгайч шимэгч хувалзуудыг зусардаж өмөөрч өндөр алба хашуулдаг учир улс хөгжихгүй иргэд ядуу ,,,

Avatar

Зочин 2025-01-24 139.5.217.198

Энэ гишүүн чинь ер нь зөв л юм яриад байдаг хүн юм шиг баыгаам даа. Даанч санаа саналыг нь дэмжих гишүүд цөөн юм.

Avatar

иргэн 2025-01-24 62.55.205.86

мэдэж байгаа юм бол Хууль зүйг яаманд байхдаа юу хийж байсан юм, бас нэг попын хаан

Avatar

Нэргүй 2025-01-24 103.212.162.187

Хийсээн хийсэн

Avatar

Нэргүй 2025-01-24 202.9.47.13

ТӨХК-уудыг шимэгчилж амьдардаг ПАРАЗИТ ХОРХОЙНУУДААР дүүрсэн. Бүх худалдан авалтыг нь авилгалаар зохицуулж, асар өндөр үнэтэй, чанар муу бараа шахаж, өөрөө авилгал авч амьдардаг хүмүүс ТӨХК-ыг үхдэггүй, бас сэхдэггүй болгочихдог. ТӨХК-ууд ашигтай ажиллах нь тэдэнд хамаагүй, хүмүүс нь хэр цалин авах нь тэдэнд хамаагүй, тэд зөвхөн хэдийг хулгайлахаа л бодож байна.

Avatar

Нэргүй 2025-01-24 139.5.219.240

МАН ын угшилтай өлөн хулгайчууд л хаа сайгүй самарч байна

Avatar

Нэргүй 2025-01-24 139.5.219.16

АШИГҮИ АЖИЛЛУЛЖ ҮНЭГҮИДҮЛЖ БАИГАД АВАХ САНАТАИ ДҮЛЗЭНГҮҮД

Avatar

Иргэн 2025-01-24 202.21.104.2

ТӨХК- бүр дээр улс төрийн 2 БЭТ томилоод яахжайн? Ашигтай ажиллуулах биш эсрэгээрээ ашиггүй болгоод хувьчлаад дуусгах уу тээ? Улстөрийн урт гар орсон юм хэзээ л өөдөлж байлаа..ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж