Узбекистан, Казахстаны тамирчид Челси, Манчестер Сититэй нэгдлээ

Узбекистан, Казахстаны тамирчид Челси, Манчестер Сититэй нэгдлээ

Узбекистан, Казахстаны тамирчид Челси, Манчестер Сититэй нэгдлээ

Азийн хөлбөмбөг нэг үеэ бодвол Япон, Солонгосоор хязгаарлагдахааргүй болжээ. Төв Азийн орнуудад хөлбөмбөг эрчимтэй хөгжиж, Европ руу мөс хагалж эхлэв. Тэдний төлөөлөл энэ өвлийн солилцоо наймааны цонхоор ч Английг зорилоо. Тодруулбал, Манчестер Сити клуб узбекистан хөлбөмбөгчин Абдукодир Хусановыг 40 сая еврогоор худалдан авчээ. Өдгөө 20 настай түүний хувьд нутгийнхаа Бунёдкор клубээс замналаа эхлүүлж, улмаар Беларусийн Энергетык-БДУ багаар дамжин Францын Ленц багт очсон аж.

Нөгөө талд Челси клуб казахстан довтлогч Дастан Сатпаев гэх 16 настай хүүг дөрвөн сая еврогоор багтаа элсүүлжээ. Түүнтэй таван жилийн гэрээ байгуулсан бөгөөд 18 нас хүрмэгцээ Лондонг зорих гэнэ. Тэр хүртлээ нутгийн Кайрат багт Казахын лигтээ өрсөлдөх учиртай. Дастан Сатпаев өнгөрсөн улирал 12 тоглолтод 19 гоол оруулж, долоон гоолын дамжуулалт өгчээ.

Ийнхүү Узбекистан, Казахстаны хөлбөмбөгчид Европын томчуудад "тоогдож", дарийн утаа үнэрлэх болж байна.

Монгол тамирчид ч Европын зах зээлээс холгүй байгаа. Г.Ганбаяр ч Словакийн лигт үүнийг харуулж буй. Удахгүй Европын топ лигүүдэд монгол тамирчид тоглох цаг ирж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 1 цагийн өмнө 66.181.166.196

Япон солонгосын энд хүртэл ч өдий байлгүй, Челси бол угаасаа ингэдэг өвчтэй, ер нь ингэж авсан улсаа ашигладаг ч үгүй, олигтойхон үнээр зарж ч чаддаггүй, баахан зээлээр явуулаад нөгөө тоглогч нь зэврээд л дуусдаг даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж