Б.Баянмөнх агсны амь насыг хохироосон хэрэгт 15 жилийн ял оноов

Б.Баянмөнх агсны амь насыг хохироосон хэрэгт 15 жилийн ял оноов

Б.Баянмөнх агсны амь насыг хохироосон хэрэгт 15 жилийн ял оноов

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн 2024 оны зургадугаар сарын 15-нд гарсан. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар нь тус хэргийг үйлдсэн гэж буруутгагдсан.

Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн аравдугаар сард хийж, П.Отгонбаатарыг Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэмээн гэм буруутайд тооцон хэргийн шүүхэд шилжүүлсэн байдаг.

П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.

Прокуророос П.Отгонбаатарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ. Улмаар хэргийн шүүх хурал өчигдөр /2025.01.23/ болж, шүүхээс П.Отгонбаатарт 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг хэргээс шалтгаалан нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн үйл ажиллагааг бүрэн зогсоох, сурталчилгааг үргэлжлүүлэхгүй байх шийдвэр гаргаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-24 202.9.40.54

Баянмөнхийн амь насыг хохироосн хэрэгт ял онооно гэж юугаа бичээд байна вэ. уул нь хүнд л оногдуулдаг шүү дээ. Монголчууд улс төрчдийн золиос болж хэт улстөрждөгийг гай гарч байна. Нөгөө улс төрчид нь тоох ч үгүй. Болдог юм болдгоороо болоод тэд УИХ-ын гишүүн болсон. Сонгуулийн ажилд явсан иргэд хохирсон.

Avatar

Зочин 2025-01-24 103.212.117.226

Сонгуулиас болж нэг нь үхэж нөгөө нь шоронд орох үнэхээр харамсал. Хэтэрхий богино бодолтой хэн нэгний гар хөл болж байх шаардлага байхгүй. Зүгээр л өөрөөрөө амьдар . Мөнгөнөөс болж амь нас эрүүл мэнд гэр бүл бүх зүйлээр хохирох гэж дээ.

Avatar

Муухайбаяр 2025-01-24 59.153.112.234

Сайханбаяр гэж хогийн эрээ. Хүрэлсүхийн улыг долоосон. Хүн чанар энэ тэр худ гар ш дээ

Avatar

Нэргүй 2025-01-24 103.168.34.155

ҮХСЭН НӨХӨР ӨӨРӨӨ ХҮН ДОРОМЖИЛЖ БАЙЖ АЛУУЛЧИХААД ХӨНГӨН ЯЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ..

Avatar

Нэргүй 2025-01-24 2.217.73.55

яаж байсан ч ХҮНИЙГ АЛЖ БОЛОХГҮЙ

Avatar

Нэргүй 2025-01-24 66.181.182.34

Үнэн ба зөв намын Отгонбаатар мөн биз дээ ! Уут нь ч уйгагүй л тэмцлэг улс төрч дөө, хөөрхий !

Avatar

Нэргүй 2025-01-24 66.181.182.34

Монгол хүний ухаан дэндүү богина бнаа, МАН-ын гишүүн дэндүү улс төржиж баз хүргэн ахыгаа алаад хаясан чинь харин хоёр нам нь хоорондоо эвсчихдэг байгаа шүү !
Уул нь нөгөө намынхнаа зодоод л, алж гудаад л бөйх юм гэж ойлгож байжээ дээ !

Avatar

Зочин 2025-01-24 139.5.216.210

ийм сайн ухуулагчаа дараагийн сонгуулиас өмнө МАН нь гаргаад авчих байлгүй дээ, кк

Avatar

Нэргүй 2025-01-24 103.242.47.254

юун нам улс төр согтуу ах дүү нар нам дагаж хийрхээд нэг нь үхээд нөгөө нь шоронд. талцуулж зодолдуулсан хоёр нам нь төрийн ордонд ор хөнжилдөө орчихсон монголыг хувааж идээд байж байна. Намаар солиорсон манай хөдөөний амьд үлдсэн оркууд сайн унш. та нарыг намаар хувааж алалцуулаад улс төрчид л хождог та нар бол сонгууль өнгөрөөд л хэн ч биш, намаа март

Avatar

Нэргүй 2025-01-24 66.181.182.34

Ардын намыхан арай илүү эрхтэй гээд бат бодчихсон байхгүй юү даа, хөөрхмй !

Avatar

Омог ихт залуу 2025-01-24 66.181.165.234

Одоо наад хэргээ зурагт тв-ээр сурталчилж энгийн хүмүүст таниулан сурталчил.Сургамж болог

Avatar

Нэргүй 2025-01-24 103.212.119.47

"Баяраа чинь өөрөө л ойччихсон юм байна лээшд" гэдэгтэй ойролцоо юм сонсогдоод байсан уу үгүй юү?

Avatar

зочин 2025-01-24 66.181.166.196

Сайханбаярын эсрэг МАН дотроос нь шидсэн чулуу, уг нь хүн алчихая гээгүй л байх л даа, гэтэл гүйцэтгэгчээр сонгогдсон хөдөөгийн долоогч баагий нь зүрхний хийтэй нэгэн байж таараад, хэт сумлагдаад арай хэтрүүлээд хүний аминд хүрчихсэн хэрэг

Avatar

Нэргүй 2025-01-24 66.181.178.100

ANUSDI SEKSEER VANXANDI80955877XUCHINDUULI

Avatar

шар 2025-01-24 66.181.164.23

Хэн хожив, ард түмэн л хохирлоо. Намуудын бууны нохой, нохойд барьдаг мод болж явдаг хорооны хэдэн жайжгар авгай нарт том сургамж боллоо доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж