Сүүлийн 100 жилд эрчүүдийн өсөлт эмэгтэйчүүдээс 2 дахин илүү байжээ

Сүүлийн 100 жилд эрчүүдийн өсөлт эмэгтэйчүүдээс 2 дахин илүү байжээ

Сүүлийн 100 жилд эрчүүдийн өсөлт эмэгтэйчүүдээс 2 дахин илүү байжээ

Эрүүл мэндийн систем, шим тэжээлтэй хоол хүнс зэрэг хүчин зүйлийн ачаар хүний биеийн ерөнхий хэмжээ сүүлийн 100 жилийн хугацаанд өссөн үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ энэ үзүүлэлт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд харилцан адилгүй байна. "Биологийн захидал" сэтгүүлд Лхагва гаригт нийтлэгдсэн судалгааг харвал эрчүүдийн өндөр, жингийн өсөлт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин илүү байжээ.

Энэхүү судалгааг Итали, АНУ, Их Британийн эрдэмтэд хамтран хийжээ. Тэд 69 улсын 100 мянга гаруй хүний өндөр, жингийн нэгдсэн мэдээллийг ДЭМБ-аас авч судалгаагаа хийсэн байна. Мөн Хүний хөгжлийн индексээс судалгааны материалаа бүрдүүлжээ.

Хүний хөгжлийн индекс нь хүний чадавхийн хөгжлийг харуулах бөгөөд эрүүл саруул байж, урт удаан наслах, эрдэм мэдлэг эзэмших, амьжиргааны зохистой нөхцөлд аж төрөх гэсэн хүний амьдралын үндсэн хэмжигдэхүүнийг илэрхийлнэ. Үүнд:

  • Хүний амьдрах (наслах) хугацааг тодорхойлох үзүүлэлтийг төрөлтөөс тооцсон дундаж наслалтаар;
  • Боловсролын байдлыг насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт болон бүх шатны боловсролд хамрагдалтын түвшингээр;
  • Амьжиргааны зохистой түвшинг нэг хүнд ногдох ДНБ (худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн доллар)-ээр тус тус тооцно.

Тэгвэл өнгөрсөн 100 жилийн хугацаанд хүний хөгжлийн индекс 0.2-оор нэмэгдэх тусам эмэгтэй хүний биеийн өндөр 1.68 см, эрэгтэй хүнийх 4.03 см-ээр өсч байжээ. Харин эмэгтэй хүний дундаж жин 2.70 кг, эрэгтэй хүнийх 6.48 кг-аар нэмэгдэж байжээ.

Дэлхийн банкнаас гаргадаг "Gini" индекс ч энэ мэдээллийг бататгасан. Тус индексийг гаргахдаа 2000-2006 оны хооронд 58 улсын хүмүүсийн биеийн өсөлт хөгжлийг судалжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оноч 2025-01-24 66.181.186.84

Генетик л байхгүй юу. угаасаа гаднаас сүпплай нэмэгдэхээр өгөгдсөн ген ажлаа л хийнэ.

Avatar

Нэргүй 2025-01-24 202.55.188.103

Оноосон нэрийг орчуулахгүй.

Avatar

OSCN 2025-01-24 50.147.160.114

gadni+;

Avatar

? 2025-01-24 50.147.160.114

– # ;

Avatar

Зочин 2025-01-24 172.56.166.83

эхчүүд, эмэгтэйчүүд энэ дэлхийн амьдралыг үүрч яваагийнх биз дээ

Avatar

Sukhbat Gansukh 2025-01-24 59.153.87.2

мунаг тэнэг болж байгаагын илрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж