Алехандро Гарначо Манчестер Юнайтедтай салах ёс гүйцэтгэв үү?

Алехандро Гарначо Манчестер Юнайтедтай салах ёс гүйцэтгэв үү?

Алехандро Гарначо Манчестер Юнайтедтай салах ёс гүйцэтгэв үү?

Европын хөлбөмбөгийн клубуудын нэгдүгээр сарын солилцоо, наймааны цонх хаагдах дөхөж, зах зээл дээр олон сонирхолтой тамирчдын нэрс хөвөрч байна. Сүүлд л гэхэд Манчестер Юнайтедын аргентин жигүүр Алехандро Гарначог багаасаа явна гэх шуум гарчээ. Ингэхдээ түүний араас Челси болон Наполи багууд өрсөлдөж байгаа гэх.

Өчигдөр/2024.01.23/ Европа лигийн хүрээнд Манчестер Юнайтед клуб талбайдаа Шотландын Рэйнжерсийг хүлээн авч, Бруно Фернандешийн тоглолтын эцсийн мөчид оруулсан гоолоор 2-1 гэсэн харьцаатай ялалт байгуулжээ. Тэгвэл тус тоглолтын дараа Юнайтедын дасгалжуулагч Рубен Аморим Гарначогийн багаас явах эсэх талаар ярихдаа "Юу болохыг хэлж мэдэхгүй байна" гэжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн "Тэд өөр дасгалжуулагчийн тамирчид биш ээ. Тэд бол миний тамирчид. Та бүхэн клубын нөхцөл байдлыг мэдэж байгаа. Аливаа юмыг хийхээсээ өмнө бид яагаад ийм нөхцөл байдалд хүрсэн талаараа бодох хэрэгтэй. Бүх зүйл дээр нээлттэй байх ёстой. Одоогоор энэ багт байгаа бүх залуус миний тамирчин. Би дараагийн тоглолтдоо л анхаарч байна. Юу болохыг хэлж мэдэхгүй байна. Цонх хаагдах хүртэл бүх зүйл болох боломжтой" гэв.

Английн хэвлэлүүдээр Челси клуб Гарначогийн төлөө 60 сая фунт санал болгосон гэх мэдээ гарчээ.

Гарначо 2020 онд Атлетико Мадрид клубээс ирснээсээ хойш Юнайтедын төлөө 118 тоглолтод 23 гоол оруулжээ. Тэрбээр энэ улирал л гэхэд 32 тоглолтод есөн гоол оруулсан үзүүлэлттэй.

Юнайтедын домог Рио Фердинанд Гарначог явна гэх шуумын талаар "Хөгжөөн дэмжигчид байр сууриа тодорхой илэрхийлсэн гэж бодож байна. Тэд түүнд хайртай. Тэр хөгжөөн дэмжигчдэд баяр баяслыг бэлэглэдэг. Гарначог эхний үйлдлийг түрүүлж хийсэн гэж бодохгүй байна. Тэр лав явахыг хүсээгүй. Гэхдээ систем нь түүний эсрэг байна. Аморим жигүүрийн тоглогчдоо ашиглахгүй байна. Тиймээс бид Гарначогийн шилдэг тоглолтыг харж чадахгүй явна. Ийм л учраас баг түүн дээр санал сонсч байгаа байх" гэлээ.

Нөгөө талд Маркус Рашфордын ирээдүй хэрхэх нь сонирхол татаж байна. Англи довтлогч өнгөрсөн Лхагва багийнхантайгаа хамт бэлтгэл хийсэн ч өчигдөр тоглолтын бүрэлдэхүүнд багтсангүй. Эх сурвалжуудын мэдээлснээр Аморим болон Рашфордын хооронд ямар ч асуудал байхгүй гэнэ. Түүнийг Барселона клубтэй нэр холбож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж