Хошорюү С.Бямбасүрэн Кинбозаныг давж, түрүүлэх боломжоо хадгалав

Хошорюү С.Бямбасүрэн Кинбозаныг давж, түрүүлэх боломжоо хадгалав

Хошорюү С.Бямбасүрэн Кинбозаныг давж, түрүүлэх боломжоо хадгалав

Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн түрүү бөх тодрох өдөр улам ойртсоор байна. Башё өндөрлөх дөхөх тусам өрсөлдөөн улам ширүүсч, эзэн хааны цомын төлөөх тэмцэл сонирхолтой болж ирлээ. Өчигдөр/2025.01.23/ башёгийн 12 дахь өдөр тэргүүлэгчид хоорондоо учраа таарчээ.

Башёг ганцаараа тэргүүлж буй Кинбозаны эсрэг энэ башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэх Хошорюү С.Бямбасүрэн барилдлаа. Хэрэв Кинбозан энэ барилдаанд ялвал түрүүлэх болзол бараг л хангах байв. Гэвч Хошорюү түүнд боломж олгосонгүй. Хүч тэнцүү хоёр бөхийн тулаанд Хошорюү илүүрхэж, ес дэх даваагаа авчээ. Харин Кинбозан арван даваа, хоёр унаатай болсон аж. Тэдний хооронд ердөө ганцхан унааны зөрүү үүслээ. Магадгүй энэ Ням гаригт, башёгийн сүүлийн өдөр бид нэмэлт барилдаан харахыг үгүйсгэхгүй.

Мөн Киришима Б.Лхагвасүрэн, Такэрүфүжи, Охо нар есөн даваа, гурван унаатай учир түрүү бөхийн тоонд багтаж байна.

Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр Охог давжээ. Хэрэв тэрбээр башёгийн эхлэлд тааруу барилдаагүй байсан бол башёг тэргүүлж байх байлаа. Бусад монгол бөхчүүдийн тухайд Ошома П.Дэлгэрбаяр, Тамаваши Б.Мөнх-Оргил нар ээлжит даваагаа авсан бол Тамашохо Э.Энхманлай, Чиёошома Г.Мөнхсайхан нар өвдөг шорооджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-24 202.9.40.54

Киришима-Лхагвасүрэн ч түрүүлэх боломж байгаа. Өнөөдөр Казахстаны бөхтэй хэрхэн барилдахаас их зүйл шалтгаална. Сумо монголчуудад ач тусаа их өгч байгаа. Сонирхдоггүй нэг нь битгий олон юм хуцаа хачин юм бичээд бай. Сумо бөхөөр барилдаж ар гэр бүлээ авч явж байна. Та нар шиг авилгал гэмт хэрэг, улсын хөрөнгөнөөс хулгайлсан мөнгөөр амьдарч байгаа биш. Шударга хөдөлмөрөөрөө амьдарч хажуугаар нь Монголынхоо нэрийг сайнаар гаргаж байна. Чи муу атаархаж л байгаа. Барилдахаа чамаар заалгахгүй.

Avatar

Зочин 2025-01-24 202.126.90.85

Монгол сумоч энэ тэр гэж хийрхэхээ одоо боль оо, одоо энийг үздэг, сонирхдог амьтан ч гэж алга, моодноос аль эрт гарсан эд ш дээ

Avatar

Янжин 2025-01-24 66.181.180.157

Үзэх дуртай нь үзэж л байг дээ. Юунд нь бачимддаг юм. Чиний сонирхол өөр гэдэг чинь өөр л гэсэн үг. Нарцисст зангаа анзаараарай. Амжилт хүсье

Avatar

Нэргүй 2025-01-24 124.158.106.242

МОНГОЛЫН С.БЯМБАСҮРЭН ТҮРҮҮЛЭХ БОЛТУГАЙ ГЭЖ ЗАЛБИРЦГААЯ.

Avatar

Нэргүй 2025-01-24 66.181.182.34

Улаан хүзүү Дэлэгийнхний уутны ам хаашаа харж бгааг лтхарая даа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж