Дональд Трамп Хятадын эсрэг шинэ аюул дагуулсаар Цагаан ордонд эргэн ирээд байна. АНУ, Хятадын хооронд бүрэн хагарал үүсэх магадлал бага ч гэлээ талууд тохиролцолд хүрч чадахгүй бол дэлхийн бусад улсад халгаатай гэж Сингапурын ерөнхий сайд анхааруулав. Сингапурын ерөнхий сайд Лауренс Вон Мягмар гаригт Сингапурын үндэсний их сургуулийн нэгэн арга хэмжээнд оролцсон. Энэ үед түүнээс Трампийн хоёр дахь бүрэн эрхийн хугацааны талаар асуусан аж.
Тэрбээр "АНУ, Хятад хоёр дэлхийн манлайллын төлөө өрсөлдөж байна. Гэхдээ тэдний хэн нь ч дайн хүсээгүй. Сингапур гэх мэт улсуудыг Хятад, эсвэл АНУ-ын аль нэгнийх нь талд ор гэж албадах ёсгүй. Ийм үйлдэл нь дэлхий дахиныг гуравдугаар дайны ирмэгт аваачина. Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгис, Тайвань гэх мэт геополитикийн халуун цэгүүдэд буруу тооцоолол үүсч магадгүй" гэжээ.
Цаашилбал, дэлхийн хоёр том гүрэн харилцаагаа таслах юм бол энэ нь АНУ-ын иргэд болон эдийн засагт маш их хохирол учруулна гэв. Лауренс Вон хэлэхдээ "АНУ-ын ард түмэнд зориулж буй бараа бүтээгдэхүүнүүдийн дийлэнх нь Хятадаас ирдэг. Тиймээс харилцааг бүрэн таслах боломжийг би олж харахгүй байна" гэв.
Дональд Трамп ирэх сарын 1-нээс эхлэн Хятадын бараанд 10 хувийн татвар ногдуулахаа мэдэгдээд буй. Энэ нь хоёр улсын хооронд дахин шинэ худалдааны дайны эхлэл болж магадгүй. Харин Хятадын албаныхан энэ талаар мэдэгдэхдээ "Худалдаа болон татварын дайнд ялагч байхгүй" гэжээ. Дэлхийн компаниуд Хятадын нийлүүлэлтийн сүлжээнд найдаж буйн нэгэн адил АНУ-ын жижиглэнгийн худалдаачид ч бас Хятадын хямд импортод түшиглэж байна.
Нэргүй 24 минутын өмнө 139.5.218.28
Ли Куан Ю энэ улсыг далайн дунд байдаг өмхий намаг байхаас нь авахуулаад жинхэнэ хатуу гараар удирдаж азийн бар улс болгосон. Хойд солонгосчууд ч гэсэн тарган пацаанаа Каддафи шиг суудлаас нь зайлуулаад энэ улс шиг хөгжинө гэж найдаж байна.
Нэргүй 47 минутын өмнө 103.242.47.254
трамп ууртай хүн бушуухан харваасай билээ бас нэг ядаргаа дэлхийд бий боллоо