"Ханиадтай хүүхдээ хичээлд нь битгий явуул"

"Ханиадтай хүүхдээ хичээлд нь битгий явуул"

"Ханиадтай хүүхдээ хичээлд нь битгий явуул"

Эрүүл мэндийн байгууллагуудаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.01.24/ ээлжит мэдээлэл хийлээ.


2025 оны гуравдугаар долоо хоногийн вирусийн тандалтын мэдээгээр шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 53.9 хувьд нь томуу, томуу төст өвчин үүсгэгч илэрчээ. Үүний хамгийн их буюу 26.1 хувийг амьсгалын замын синцитиаль вирус эзэлж байна. Харин томуугийн A(H1N1)pdm09 вирусийн тархалт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад дөрвөн хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин өнгөрсөн долоо хоногт эрэлтэд байгаагүй риновирус долоон хувьтай илэрчээ. Түүнчлэн SARS-CoV-2 вирус нэг хувь , аденовирус долоон хувьтай байна.

Ерөнхийдөө амьсгалын замын вирусийн дэгдэлт сүүлийн хоёр долоон хоногт тогтсон байдалтай байгаа боловч риновирус, метапневмовирусийн дэгдэлт нэмэгдэж байгааг эмч, мэргэжилтнүүд хэллээ. Цаашид сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх үеэр эдгээр вирусүүд эрэлтэд байх төлөвтэй байна.

ХӨСҮТ-ийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасан:

-Томуугийн халдвар улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Орон нутгаар авч үзвэл идэвхжилийн түвшинд нэг аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд 17 аймаг, аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд гурван аймаг байна. Тодруулбал, Баян-Өлгий, Хэнтий, Сүхбаатар аймгуудад өвчлөл өндөр байгаа юм. Эмнэлэгт суурилсан тандалтын мэдээгээр 23 орчим хувийг амьсгалын замын цочмог хүнд халдвартай буюу уушгины үрэвсэлтэй хэвтэн эмчлүүлэгсэд эзэлж байна. Энэ тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан ч гэсэн нийслэл болон орон нутгаар авч үзвэл нийслэлд бага хувиар нэмэгдсэн, орон нутагт буурсан үзүүлэлттэй байна. Насны хувьд авч үзвэл нийт томуугаар өвчлөгсдийн 70 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 78 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд хэрэв танай хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байвал хүүхдээ тусгаарлаж, хичээлд нь явуулахгүй байх хэрэгтэй. Ингэснээр бусад хүүхдийг мөн хамгаалах боломжтой. Хэдий амны хаалт зүүж байгаа ч тухайн бага насны хүүхдийг амны хаалтаа зөв зүүж байна уу гэдгийг хянахад маш хэцүү. Түүнчлэн бага ангийн хүүхдүүд тогтмол амны хаалт хэрэглэснээр хүчилтөрөгчийн дутагдалт орох магадлалтай" гэв.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж