Япон эмэгтэй 35 минутад 8 авто ослын шалтгаан болов

Япон эмэгтэй 35 минутад 8 авто ослын шалтгаан болов

Япон эмэгтэй 35 минутад 8 авто ослын шалтгаан болов

Японы Осака хотод 47 настай нэгэн эмэгтэй ердөө 35 минутын хугацаанд өөр өөр байршилд найман авто ослын шалтгаан болжээ. Энэ үйл явдал нэгдүгээр сарын 19-ний өдрийн өглөөний 07:00-07:35 цагийн хооронд болсон байна. Нэг дор бөөгнөрсөн бус өөр өөр байршилд болсон найман осол гэдгээрээ энэ нь онцлог юм.

Эдгээр осол Осака хотын хойд төвөөр дайран өнгөрдөг гол хэсэг болох Шин-Мидосүжи гудамжинд болжээ. Тус гудамж нь харьцангуй хөл хөдөлгөөн ихтэй байдаг ч гэлээ өргөн, шулуун тул машин явахад хялбар замтай. Машинаар энэ хэсгийг туулахад 29 минут зарцуулдаг. Гэтэл тухайн эмэгтэй найман ослын шалтгаан болж 35 минутыг Шин-Мидосүжид зарцуулсан гэхээр цагийг зугаатай өнгөрүүлсэн бололтой гэж "Japan today" цахим хуудас хошигножээ.

Эмэгтэй эхний машинаа 07:00 цагийн орчимд мөргөчихөөд цааш явсан боловч хоёр дахь машинаа зургаан минутын дараа, гурав дахь машинаа хоёр минутын дараа тус тус мөргөсөн байна. Үүний дараа эмэгтэй осол хийчихэлгүйхэн таван минут явж чадсан ч дөрөв дэх машинаа 07:13 цагт мөргөжээ. Улмаар 07:21 цагт тав дахь, 07:29 цагт зургаа дахь машинаа мөргөв. Зургаан машин мөргөсний эцэст түүний долоо дахь бай нь гудамжны хана байв. Эцэст нь 07:35 цагт мотоциклтой хүнтэй мөргөлдсөнөөр түүний ослын "норм" дуусчээ.

Ямартай ч ес дэх ослоо гаргахаас нь өмнө цагдаа нар түүнийг барьж авчээ.

Найман ослын эцэст хоёр явган зорчигч болон мотоциклийн жолооч хөнгөн зэргийн бэртэл авсан байна. Мөн тухайн эмэгтэй огт архи согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ. Цагдаа түүнээс мэдүүлэг авахад "Би осол гаргахуйц хэмжээний аюултайгаар машинаа бариагүй. Би машин бариагүй" гэж хэлжээ. Энэ хариулт нь түүнийг ямар нэг байдлаар бодит байдлаас алсарчихсан явсныг илтгэнэ гэж таамаглажээ.

Цахим орчинд хүмүүс энэ үйл явдлыг "Grand Theft Auto" гэх видео тоглоомтой зүйрлэж байна.

"Ийм зүйлийг видео тоглоом дээр л хийж байлаа, бодит амьдрал дээр лав биш", "Түүнийг GTA тоглохоо боль гэж хэлээч", "Видео тоглоом тоглолоо гэхэд би бол 30 минутад таван осол л гаргах байлаа", "Жинхэнэ цочирдмоор муу жолоодлого байна даа", "Марио Картыг л нэг ингэж тоглодог доо" , "Унтаагүй сэрүүн явж байсан гэдэг нь бүр аймаар баримт юм", "Хийсэн зүйлээ санахгүй байна гэж хүмүүст цагдаад мэдүүлэхийг өчнөөн сонсч байлаа. Хүний тархинд нэг төрлийн хамгаалалтын механизм ажилладаг юм болов уу даа", "Энэ одоо дэлхийн дээд амжилт биз дээ" гэх зэргээр хүмүүс сэтгэгдлээ илэрхийлжээ.

Гэхдээ тодорхой цаг хугацаанд хамгийн олон авто осол гаргасан хүн гэх мэт дэлхийн дээд амжилт хаана ч байхгүйг энд дурдья. Ийм дээд амжилтын эзэн болохыг хэн ч хүсэхгүй биз ээ. Харин илүү бодьтой статистик тоо дурдвал, 2022 онд Японд 300 мянга орчим зав тээврийн осол бүртгэгджээ. Энэ нь хоёр минут тутамд нэг осол болсон гэсэн үг юм. Тэгэхээр дээрх эмэгтэй дөрвөн минутад нэг осол хийсэн гэдэг утгаараа бүх япончуудын рекордыг эвджээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2025-01-24 202.9.46.60

Гарчиг нь ямар ойлгомжгүй юм бэ?

Avatar

Нэргүй 2025-01-24 66.181.190.252

байгалиас заяасан хүйсийн өгөгдөл, тархины зохицуулалтын сонгодог жишээ юм.

Avatar

Нэргүй 2025-01-24 202.9.40.32

Заас өөр хөгжсөн улын бүтэлгүй юм хэнд хамаатай юм баян орны улс бид бол шинэ автобусаа хуучнааар сольж байсанч тоодгүй ул чацага нэр хүртэл зүүүдэг тэнгүүдшдэээ ждү нүүрс ндсан богдуулын үнэгүй газрууд гэээд нам дагасан өлөн бузруудын гаы их дэээ гэдэг үнэн хүзүүгүй лалрын сайтчдэээ

Avatar

Нэргүй 2025-01-24 103.242.47.254

аймаар…

Avatar

Нэргүй 2025-01-24 202.131.234.123

марамлаа халджээ. мансуурсан байсан уу? японд шалгаж тогтоож чдахгүй байна шүү.

Avatar

sfsd 2025-01-24 122.201.31.149

тийм монголчууд ч бий бий

Avatar

Нэргүй 2025-01-24 66.181.191.192

тэр мөргөдөг хана биллярдых биз. маралмаа 🦌

Avatar

ЗОЧИН 2025-01-24 59.153.113.38

ГОЛ НЬ ОСОЛ ХИЙЧХЭЭД ОГТ ГЭМШИХГҮЙ ЦААШАА ЯВААД ДАХИН ДАХИН ОСОЛ ХИЙГЭЭД БАЙГАА НЬ МУУХАЙ ЮМ ДА. ХҮН АЛЧИХСАН БОЛ ЭНЭ ЭРГҮҮ ХҮҮХЭН ЮУ БОДОХ БАЙСАН БОЛ.

Avatar

Нэргүй 2025-01-24 202.21.124.29

6 сар гэхэд энэ машин УБ-д явж байна гэдэг мөрийцөх хүн байна уу

Avatar

иргэн 2025-01-24 59.153.84.210

чи өөрөө машины ченж юм уу ккк

Avatar

Нэргүй 2025-01-24 223.118.51.74

za daa emegtei humuusiin uildel shdee ih delguuriin hajuud 2 murguldsun mashiniig humuus chignaaldaal buruutgaad bsan getel gol buruutan tsaan ogtsom shahaj orj irsen emegtei zogsoj bsan yum iimerhuu 3 dahi edgeedees uuseltei osol her ih boldog bol gej bodoj bgaad tsaash yavsandaa ,

Avatar

Нэргүй 2025-01-24 223.118.51.74

za daa emegtei humuusiin uildel shdee ih delguuriin hajuud 2 murguldsun mashiniig humuus chignaaldaal buruutgaad bsan getel gol buruutan tsaan ogtsom hahaj orj irsen emegtei zogsoj bsan yum iimerhuu 3 dahi edgeedees uuseltei osol her ih boldog bol gej bodoj bgaad tsaash yavsandaa ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж