Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг сүүлчийн замд нь үдэж байна

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг сүүлчийн замд нь үдэж байна

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг сүүлчийн замд нь үдэж байна

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” Тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсныг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна. Талийгаачийн шарилыг тээвэрлэх хөсгийг Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Төв шуудангийн уулзвар хүртэл Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хамгаалалтын хэлтсийн тусгай дуут дохиотой тээврийн хоёр хэрэгсэл, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын мотоцикльтой хамгаалалтын тасгийн 11 мотоцикльтой алба хаагчид цувааны хөтчөөр хамгаалан Төв шуудангийн уулзвар хүртэл авч явах юм.

Төв шуудангийн уулзвараас Төрийн ордон хүртэл Хөсгийг “Төрийн хүндэт харуулын анги” хэмээн түмэн олонд алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн морьт торгон цэргийн салааны 31 цэргийн алба хаагч зална.

Талийгаачийг хүндэтгэн Төрийн цэргийн байгууллагуудын төлөөлөл 5 хайрцаг цэрэг буюу 270 цэргийн алба хаагчид алхах юм.

Пунсалмаагийн Очирбат агсныг таалал төгссөнтэй холбогдуулж орон даяар гашуудал зарлах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх зэргээр бүтэн өдрийн турш гашуудал зарлаад байгаа юм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 1 цагийн өмнө 66.181.161.91

Ээ дээ хэлээд юүхэв. Нутаглуулахын өмнөх шөнө ямар ч утаагүй тунгалаг байгааг анзаарав уу! Өвөлжин хэрүүл хийж , эрх баригчдаас нэхсэн тунгалаг агаартай өдөр зөвхөн Түүнийг ид өвлөөр нутаглуулахад тохиож байдаг. Хурмаст тэнгэр таалж байна. Арай л өөр юмаа. Ум сайн амгалан болтугай!

Avatar

2121212 2 цагийн өмнө 202.131.225.242

Монгол Улсад шинэ тулгар үүссэн ардчилсан тогтолцоог хамгаалан бэхжүүлээд Төрийн жолоогоо хууль ёсоор дараагийнхаа ерөнхийлөгчид шилжүүлсэн эрхэм хүмүүнийг Төр түмэн олон нь гашуудан сүүлчийн замд нь үдэж байна. Төрийн гашуудал зарласан одоогийн ерөнхийлөгчид баярлалаа. Энэ нь зөвхөн нэг бурхан болоочийг оршуулах арга хэмжээ биш юм. Монгол төр, монголчууд өөрсдийн сонгосон ардчилсан тогтолцоогоо дээдлэн хүндэтгэж байгаагийн илрэл юм.

Avatar

Дамдин гуай 2 цагийн өмнө 139.5.219.33

Ард түмэн хаана салах ёс гүйцтгэх юм бол…

Avatar

Өвгөн Балдан 2 цагийн өмнө 139.5.219.33

Жинхэнэ гүндүүгүй монгол эр хүн байсан. Ум ма ни бад ми хум.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.55.188.87

ардаасаа 5 дагуулаа авч явах болтугай хурай3.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж