УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийг томилох тухай хэлэлцэнэ.
Эл албан тушаалд “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Ч.Ганхуягийн хүн гэж хардагдаад буй Ц.Бархас нэрээ дэвшүүлээд буй.
УИХ-ын Төсвийн байнгын хороогоор томилгооны сонсгол хийх үеэр Ц.Бархас нь тус нэгдэлд ажиллаж байсан ч 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн. Гэвч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Дандаа хувийн хэвшилд ажилласан түүхтэй хүнд ашиг сонирхол нэлээд байх магадлалтай. Яагаад “Ард санхүүгийн нэгдэл”-д ажиллаж байсан хүмүүс Хөрөнгийн бирж рүү, олноороо Снхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүн рүү орж ирэх хүсэлт өгөөд байна вэ.
Санхүүгийн зохицуулах хороо Монгол Улс, төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа компанид нэг хувьцаат компанийн төлөөлөлд ажиллаж байсан хүмүүс олноороо орж, шийдвэр гаргалтад оролцох шаардлага байна уу.
Бодит байдал дээр Хөрөнгийн бирж дээр банк болоод банк бусууд гарч байна. Хэрэглээний зээлийг тэтгэхийн тулд буюу санхүүгийн зах зээл дээр эргэлдэж байгаа мөнгөнөөс 17-20 хувийн хүүтэй мөнгө босгоод түүнийгээ иргэдэд 40-60 хувийн хүүтэй зээлж, угааж байна. Түүнээс хөрөнгийн бирж дээрээс хувьцаа босгоод үйлдвэрлэл чиглэлд, Монгол Улсын хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа компани өдрийн од шиг цөөхөн бий. Үүнийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах хүн хэрэгтэй байна” гэж үг хаясан.
Улмаар маргааш нь тус байнгын хорооны гишүүд нэр дэвшигч Ц.Бархастай холбоотой сонсголын тайланг хэлэлцэн санал хураахад олонхи нь дэмжээгүй.
Хэдийгээр Байнгын хорооноос олонхийн дэмжлэг аваагүй ч УИХ-ын чуулганаар томилгоог хэлэлцэн, санал хураалт явуулж эцэслэх учиртай. Иймээс Ц.Бархас шилэгдэх үү, гологдох уу гэдэг нь өнөөдрийн чуулганы хуралдаанаас тодорхой болно.
Сануулахад, Ц.Бархасын өмнө эл албан тушаалд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Л.Сонорын нэрийг дэвшүүлсэн байсан ч Шадар сайд Т.Доржхандын төрсөн ахынх нь хүүхэд гэдгээр нүд үзүүрлэгдэж, гишүүдзэс олонхийн дэмжлэг авч чадаагүй. Ийм шийдвэр гаргахад Шадар сайд Т.Доржхандын яриа гай боллоо гэж үзсэн нь ч бий. Учир нь, УИХ-аар томилгоог ид хэлэлцэхтэй зэрэгцэн Шадар сайд Т.Доржханд “Л.Сонор миний хамаарал бүхий хүн мөн. Гэхдээ би ямар нэг нөлөөлөл үзүүлдэггүй. Л.Сонорт гадаадын олон байгууллагаас ажлын саналууд ирдэг. Өөрөө гадаадад ажиллая гэдэг ч үе үеийн Сангийн сайд нар нь зөвшөөрдөггүй, ажиллуулаад байдаг.
“Гадаадад ажиллах санал ирээд байна. Манай сайд, дарга нарт хэлж өгөөч” гэж надад ч хэлдэг. Би сайд, дарга нарт нь ч хэлж байсан., зөвшөөрдөггүй. Л.Сонор явчихвал гадаад өр, бондын асуудал хүндэрнэ. Та УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын төрийн талд байж өгөөч” гэдэг. Ингээд л төрийн ажил хийдэг залуу” гэхчлэн ярьсан билээ.
Г.ХОРОЛ
Zochin 51 минутын өмнө 202.21.111.170
Сонорт: Гадаадын байгууллагаас ажлын санал ирээд байхад нь монголын яаманд суугаад байх сонирхол чинь их байгаа бол авилга, хулгай хоёрт донтсоны шинж дээ. Гадаадын байгууллага сард доод талд 3000 долларын цалин санал болгоно. Үүнээс илүү олдог газар нь Монголын Сангийн яам юм байна. Танай ах Доржхандын үгнээс ийм ойлголт авлаа.
Миний дүү энд ингэж хүн амьтаны хэл амны бай болж байснаас гадаадын байгууллагад ажил, яв. Гэдэс цатгалан, орлого өндөр, утаанд хордохгүй, замд түгжирэхгүй.
Нэргүй 53 минутын өмнө 192.82.92.204
yagaad zaaval iim sonirhliin zorchiltei humuusiig oruulah geed zutgeed bdag yum be.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.182.34
Хэдэн халтар царайтай юмнууд ах дүүсээрээ Монголын төрд их томрох янзтай юу ?! Удам судар, угсаа гарвал нь ямар юм бол доо ?! Үнэхээр "сайн хүний үрс, сүүт гүүний унага" юмсан бол ч бас ч өөр л хэрэг юмшүү ?!