1670 иргэний газрыг чөлөөлжээ

1670 иргэний газрыг чөлөөлжээ

1670 иргэний газрыг чөлөөлжээ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд 2028 он хүртэл гэр хорооллыг орон сууцжуулахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байгаа юм. Өнөөдрийн байдлаар уг төслийн газар чөлөөлөх явц 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд нийт 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулжээ. Нөхөн олговрын гэрээ байгуулсан 1670 иргэний газрыг чөлөөлж, нурсан байшин барилга, хашааг буулгаж цэвэрлэх, хог хаягдлыг ачих ажлууд мөн үргэлжилж байгаа юм байна.

Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 20 минутын хот нь III, IV хорооллын бүтээн байгуулалтаас ч том байхаар төлөвлөгдсөн. Сэлбэ дэд төвийг түшиглэн босох орон сууцны хотхон нь дэргэдээ сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цаашлаад худалдаа үйлчилгээ, үзвэр үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөлтийг хийсэн. Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд төвүүдийг түшиглэн орон сууцжуулах загвар Сэлбэ дэд төвөөс эхлүүлнэ. Гурван  төрлийн орон сууцыг барина. Орон сууцны хотхонуудыг цементэн ширэнгэ болгож хувиргахгүйн тулд нийт талбайн 60 хувь барилга байгууламж байх бол 40 хувь нь ногоон байгууламжаас бүрдэнэ.

Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 12 мянган айлын орон сууцыг хоёр жилд багтаан ашиглалтад оруулна гэж тооцсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Z 2025-01-24 202.55.188.43

100 ailiig oruulaach dee hottoi hamgii oir bus

Avatar

зочин 2025-01-24 66.181.187.66

хүмүүсийн харшлыг хөдөлгөж өвчлүүлдэг улиас модноос л өөр мод тхриарай даа

Avatar

Нэргүй 2025-01-24 202.9.41.34

маш удаан байна бараг сонгуулийн өмнө 6 сард 70 хувьтай бсан биз дэ. Ажлаа олигтойхон хий л дэ.

Avatar

Нэргүй 2025-01-24 202.9.41.9

өөрөө очиж хуруу нэмж, бүтээн байгуулалт, төслүүдийн ажил руу яв…..Хурдан очиж хуруугаа хөдөлгө

Avatar

И 2025-01-24 122.201.31.218

төсвийн мөнгөөр байшин барих ч их сунжирдаг хэцүүдээ. төсөв нь ч 1, 2 дахин нэмэгддэг жишигтэй ! Зургийг харахаар 6, 7 буудлын одоо байгаа зам хаана байна, энэ хотхон яаж байрлаад байгаа нь ойлгогдохгүй юм.???

Avatar

Нэргүй 2025-01-24 59.153.113.141

2026-онд ашиглалтанд орох төсөл 2025 онд эхлээч үгүй байна. эхлээд дарь-эх хүртэл газраа бүрэн чөлөөлөөд эхэлсэн дээр юм байна даа.

Avatar

Нэргүй 2025-01-24 66.181.190.244

бас дахиад нэг үлгэр

Avatar

Zochin 2025-01-24 133.1.254.38

Гэр хорооллыг дахин төлөвлөхдөө дэлхийн томоохон хотуудын жишгээр блок хооронд замтай байх нь чухал. Тэгж төлөвлөхгүй бол хотын түгжрэл арилахгүй.

Avatar

ХОТЫН ИРГЭН 2025-01-24 203.169.48.150

Гэр хорооллыг дахин төлөвлөж байгаа юм бол юун 2,3 том оффисийн барилга төлөвлөчихөө вэ. Орон сууц, сургууль цэцэрлэг л барил даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж