Хятадын дижитал торгоны зам

Хятадын дижитал торгоны зам

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Хятадын дижитал торгоны зам

Хятадын амбицыг дэд бүтцийн мега төслүүд болон эрчимтэй хөгжиж буй худалдааны сүлжээгээр хязгаарладаг цаг ард хоцорчээ. Тус улсын зөөлөн хүчний бодлого видео тоглоом гэх тун үр дүнтэй шинэ хэлбэрээр үргэлжилж байна. Энэхүү стратегийн гол цөм нь Хятадын технологийн салбарын акул "Tencent" компани юм. Тус компани видео тоглоомын ертөнцөд ноёрхол тогтоох замаар Хятадын соёл, нөлөөг дэлхий дахинд таниулж байна.

Зөөлөн хүчний бодлого гэдэг нь аливаа улс орныг албадах хэлбэрээр бус соёлын сэтгэл татам байдлаар өөртөө татахыг хэлнэ. Дэлхийн олон улс зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлдэг. Холливудын кино, Америкийн дуу хөгжим, Японы анимэ зэрэг соёлын бүтээлүүдийг энд дурдаж болно. Хятад улс энэ салбарт хурдацтай хөгжиж буй видео тоглоомуудаараа хүч түрэн орж ирж байна.

ДЭЛХИЙН ВИДЕО ТОГЛООМЫН ЭЗЭНТ ГҮРЭН

Хятадын хамгийн том технологийн конгломерат "Tencent" компани сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн тоглоомын салбарын тэргүүлэгч гэдгээ чимээгүйхэн баталлаа. Худалдан авалт, хөрөнгө оруулалтаар дамжуулан тус компани дэлхийг хамарсан тоглоомын эзэнт гүрнийг байгуулсан. Дэлхийн хамгийн алдартай цахим спортын тоглоомуудын нэг болох “League of Legends”-ийг хөгжүүлэгч "Riot Games"-ыг "Tencent" эзэмшдэг. Мөн дэлхийн хэмжээнд 400 сая гаруй тоглогчтой "Fortnite"-ийг бүтээгч "Epic Games"-ийн 40 хувийг эзэмшдэг.

Тус компанийн стратегийг энгийн атлаа хүчирхэг гэж тодорхойлно. Тэд ямар нэгэн ил захидал, суртал ухуулга ашигладаггүй. Харин оронд нь Хятадын түүх, домог, гоо зүйн нарийн ойлголтуудыг тоглоомоороо дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт байгаа сая сая хүмүүсийн сонирхлыг татахуйц платформ болгожээ.

"Tencent"-ийн “Honor of Kings” тоглоомыг дэлхий даяар хамгийн их тоглож байна. Хятадын соёлын сэдэвтэй уг тоглоом нь “Arena of Valor” нэрээр дэлхий даяар өргөжиж байна. Хятадын баялаг түүх бүхий уг тоглоом барууны зах зээлд амжилттай байгаа нь дэлхийн хэрэглэгчид соёлын өвөрмөц контентыг хүлээн авахад бэлэн байгааг илэрхийлнэ.

Видео тоглоомын зөөлөн хүч бусад соёлын бүтээгдэхүүнээс ялгаатай. Тоглоом нь сургалтын чанартай хэрэгсэл биш, харин ч тоглогчдод илүү чөлөөтэй байдлаар хятад соёлтой танилцах, харилцах боломжийг олгодог. "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" сонгодог романы гол дүрүүдээс санаа авсан тоглоомын дүрүүд нь “Honor of Kings”, “Fortnite” зэрэг тоглоомтой тун сайхан нийцэж байгаа аж. Эдгээр дүр нь дэлхийн хэрэглэгчдэд Хятадын ардын аман зохиол, түүхийг хөгжилтэй, хөнгөн байдлаар танилцуулж байна.

Хятадын "Game Science" студийн бүтээсэн "Black Myth: Wukong" гэх өөр нэг тоглоом нь мөн л "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" киноны сэтгэл хөдөлгөм дүрслэлүүдийг ашигласнаараа ихээхэн шуугиан тарьсан. Энэ нь Хятадын үлгэр домогт үндэслэсэн жинхэнэ мэт туршлагыг хэрэглэгчдэд өгдөг.

"Tencent" компани цахим тоглоомоос гадна дэлхий даяар цахим спортын тэмцээнүүдийг зохион байгуулдгаараа алдартай. Эдгээр тэмцээнийг ихэвчлэн Хятадын брэндүүд, компаниуд, хувь хүмүүс ивээн тэтгэсэн байдаг тул дэлхийн тоглоомын соёлд Бээжингийн нөлөөг улам тэлж байна.

ДИЖИТАЛ ТОРГОНЫ ЗАМ

Видео тоглоомыг зөөлөн бодлого болгон ашиглаж буй нь нэг талаасаа "Бүс ба зам" санаачлагын дижитал хэлбэр гэсэн үг. Өөрөөр үүнийг "Дижитал торгоны зам" ч гэж нэрлэж болно.

"Дижитал торгоны зам" гэсэн ойлголт нь шилэн кабель, 5G сүлжээ зэрэг дэд бүтэцтэй холбогддог. Мөн цахим худалдаа, төлбөрийн систем, видео тоглоом зэрэг Хятадын дижитал үйлчилгээг дэлхий дахинд хүргэхийг хэлнэ. Технологийн манлайлагч, соёлын экспортлогч гэдгээ бататгаснаар Хятад улс дижитал платформууд болон тэдгээрийн дамжуулж буй санааг дэлхийн дижитал соёлын төвд байршуулж байна.

"Tencent"-ийн тоглоомууд арилжааны асар их амжилт, соёлын нөлөө үзүүлсэн ч хэл ам, хэрүүл маргаанаас зайлж чадаагүй. Зарим шүүмжлэгч интернет дэх агуулгыг төрийн хяналтад байлгахыг чухалчилдаг Хятадын дижитал засаглалын загварт эргэлзэж байна. "Tencent" нь Хятадын бусад технологийн аваргуудын нэгэн адил Коммунист намтай нягт харилцаатай. Эндээс төрийн ашиг сонирхол болон компанийн стратегийн огтлолцол үүснэ. Өөрөөр хэлбэл, дээрх тоглоомууд Хятадын соёлыг дэлхий дахинд таниулж, олон улсын хэрэглэгчдээс сайшаал хүртсээр байна. Тэгэхээр үүний цаана төрийн дэмжлэгтэй санаачлага байна уу гэсэн болгоомжлол үүсэх юм.

СОЁЛЫН ДИПЛОМАТ БОДЛОГЫН ШИНЭ ЭРИН

Энэ мэтчилэн сорилтууд байгаа ч гэлээ Хятад улс тоглоомыг зөөлөн хүчний бодлого болгон ашиглаж байгаа нь соёлын дипломат бодлогын шинэлэг өөрчлөлтийг илтгэнэ. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан татах боломжгүй дэлхийн хэрэглэгчдийг видео тоглоомоор дамжуулан татах боломжтой байна. Ингэснээр илүү органик, илүү сонирхол татахуйц, мэдрэмжтэй соёлын солилцоог дэлхийн хэрэглэгчдэд санал болгож буй юм.

Хятадын дипломат бодлогыг "Дайчин чонын дипломат ажиллагаа" гэж нэрлэдэг. Тэгвэл энэхүү шинэ стратеги нь бат бөх үндэс суурьтай хуучин байр суурийг өөрчилж байна.

Хятадын тоглоомын салбар сөргөлдөөнийг бус хамтын ажиллагаа, соёл, түүх, зугаа цэнгэлийг өгүүлж, хуваалцаж байна. Энэхүү зөөлөн арга нь дэлхий нийтийн Хятад гэх харах өнцгийг өөрчлөх боломж юм. Цаашилбал, дэлхийн хүмүүс Хятадыг зөвхөн хөгжиж буй гүрэн гэж харах бус соёлын түүчээлэгч орон гэж хүлээн зөвшөөрөх юм.

Видео тоглоомууд дэлхийн энтертайнмент салбарт илт хүч түрэн орж ирж байна. Иймд энэ салбарт оруулсан стратегийн хөрөнгө оруулалт урт хугацаандаа үр ашиг авчрах нь дамжиггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2 цагийн өмнө 202.126.90.22

Хуужаа юм бна

Avatar

Иргэн 2 цагийн өмнө 202.126.90.22

х*******н лоло, жонхуугийн бичвэр ухуулга бна

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.57.95.238

Манай монголын хүүхэд залуус хүртэл хятадын зөөлөн хүчний бодлогод илбэдүүлэн дундад улсыг бишрэн шүтэгчдийн эгнээ залуужин бараг л өвөрт нь гулсан ороё гэх нь холгүй бгаа

Avatar

Б 52 минутын өмнө 202.55.191.130

ЗА ШААААААГАААААДАААААГААААРАЙ

Avatar

Гятдын комунист нам 2 минутын өмнө 202.9.46.107

улаантан комунист гятдын суртал ухуулга бна, бүү автацгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж