ОХУ-ын Курск мужийн оршин суугчид өнгөрсөн наймдугаар сард болсон Украины довтолгооны үеэр холбоо тасарсан төрөл төрөгсдөө хайх хөдөлгөөн эхлүүлээд байна. Тодруулбал, Украин Курск мужид явуулсан довтолгооныхоо хүрээнд хэд хэдэн жижиг хот, тосгоныг эзэлсэн. Улмаар эрх баригчид иргэдээ хамгаалж, тэдэнд нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлээгүй гэж Курск мужийн бусад оршин суугчид үзэж байна. Тухайлбал, тус мужийн Суджад 3 мянга орчим хүн гацсан хэвээр байгаа гэж үзэж байна. Тэдний төрөл төрөгсөд олон нийтийн цахим сүлжээгээр Орос, Украины засгийн газар болон олон улсын байгууллагуудаас тусламж хүсчээ.
Тэд "#YaMySudzha" (I Am/We Are Sudzha) хэштег ашиглан мэдээлэл түгээж байна.
Уг ажлыг удирдаж буй хүмүүсийн нэг бол өндөр настай эцэг эхээ олох гэж хэдэн сарын турш хичээж буй Любовь Прилуцкая юм. Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ, "Эрх баригчдын гаргасан ор сураггүй алга болсон, нас барсан гэх нэрс худал байгаа тул цахим сүлжээг ашиглан бодит үнэнийг хайхаас өөр аргагүй" гэсэн юм.
Өнгөрсөн Бямба гаригт нутгийн олон арван оршин суугчид ойр дотнын хүмүүсээ эргүүлэн авчрах, тулалдааны улмаас дүрвэсэн хүмүүсийн нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээ авахыг шаардаж, мужийн захирагчийг эсэргүүцэн жагсчээ.
Үүний зэрэгцээ Украины тал 2022 оны хоёрдугаар сараас хойш Оросын зэвсэгт хүчинд олзлогдсон иргэд нь одоог хүртэл сураггүй байна гэж мэдэгдэв. Мөн Оросын иргэдэд Курск мужаар аюулгүй орж, гарах боломжийг олгож байгаа гэв. Гэсэн хэдий ч одоог хүртэл "#YaMySudzha" цахим хөдөлгөөний тусламжтайгаар нэг ч хүн олдоогүй байгаа аж.
Украины Курск дэх довтолгоо 2024 оны наймдугаар сарын 6-нд эхэлсэн бөгөөд эхэндээ хурдацтай ахиц дэвшил гаргаж байсан. Гэвч Орос улс нэмэлт хүч, тэр дундаа Хойд Солонгосоос цэргээ илгээсний дараа удааширсан байдаг.
Зочин 2025-01-23 66.181.182.201
амeрик барууныхан дайныг санхүүжүүлж з****г нийлүүлхээ зогсоовол маргааш дайн дуусна
өвгөн 2025-01-23 192.82.65.103
Путлерийн фашист түрэмгийлэгчид нээрээ алингаа алдаж алаа маажиж, ертөнцийн шившиг болж байна аа ха ах ах аха ха. Юун 3 хоногийн цэргийн тусгай ажиллагаа ккк. Одоо жаахан удвал эдийн засаг нь цаашилабал улс орос улс сүйрлээ ха ха ха ха ха. Путлер гэгч албиндсан цашистыг устгаж бууж өгөөд дайнаас гарч л амь аврагдах зам үлдлээ.. Фашист орос сөнөтүгэй. Слава Украйни.
Нэргүй 2025-01-23 202.9.46.209
хар х***а ялнадасуудыг устгавал Монгол мандана
Эх оронч баатар. 2025-01-23 103.168.34.177
Орос бууж өгөхгүй бол мөхлөө ш дээ. Фашист дарангуйлагч Путляраа нухаад ээ!
Нэргүй 2025-01-23 202.126.90.86
украины их цэрэг Мүскоод ялалтын параад хих болтугай
Зочин 2025-01-23 139.5.216.210
тэнэг иванууд юу тарина тэрийгээ хураана гэдгийг мэддэггүй бололтой, өөрсдөө эхэлчихээд одоо зовлон яриад яана
Нэргүй 2025-01-23 195.201.17.78
оросуудаа бууж өгөө улс чинь сөнөлөө кк
Нэргүй 2025-01-23 202.126.91.192
Орос хаана сөнөөд байгаа юм. Харин ч улам хүчирхэгжээд Дэлхийн 50 гаруй улстай ганцаараа байлдаж байна.
Bataa 2025-01-23 112.72.8.202
oros odoo yamarch mungugui turj uhtsgeej bna
Эх оронч 2025-01-23 103.168.34.177
За солиор! Ганц жижиг Украйныг барахгүй баларч байна ш дээ. Сая шахам цэргээ алдчихлаа. Байлдааны бүх техникээ алдлаа. Элэнцэг баланцагны хүчирхэгжих!!!! Одоо мөхлөө ш дээ
Нэргүй 2025-01-23 174.114.218.139
xuue tsumiin zebseg bga xezee ch b** mart
Нэргүй 2025-01-23 66.181.183.191
ОРКУУД РАШИСТУУД УКРАЙНЫ ТУРЭМГИЙЛЭН ЭЗЭЛСЭН ГАЗАР НУТГИЙГ БУЦААН ОГЧ ООРСДИЙГОО АВРАХ ГАНЦ Л ЗАМ УЛДСЭНДЭЭ