Биологийн төрөл зүйлийг хамгаална

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Биологийн төрөл зүйлийг хамгаална

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ хамтран хэрэгжүүлэх “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь төсөл”-ийн баримт бичигт БОАЖ-ын сайд Л.Гансүх, НҮБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг төслийг 2010-2015 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд дэлхийд  ховордсон биологийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор нийтдээ дөрвөн сая ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулах юм. Увс нуурын ай сав дахь Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар, Их нартын байгалийн нөөцийн газар энэхүү төслийг хэрэгжүүлэх аж. Дашрамд сонируулахад манай улсын нийт дэвсгэрийн 14 хувь буюу 21 сая 749 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад бүртгэлтэй байдаг гэнэ. Гэвч эдгээр тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт менежментийн бүтэц, зохион байгуулалт төдийлөн сайжирч нэмэгдээгүйн улмаас өдгөө Монгол орны ихэнх тусгай хамгаалалттай газруудад хамгаалах ёстой чухал төрөл зүйлийг хамгаалахад шаардагдах хэмжээний хангалттай менежмент, санхүүжилт  байхгүйн улмаас биологийн төрөл зүйл ховордож, устах аюул нүүрлэсэн гэдгийг холбогдох мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж