Эверестэд авирах зөвшөөрлийн үнэ нэмэгдэв

Эверестэд авирах зөвшөөрлийн үнэ нэмэгдэв

Эверестэд авирах зөвшөөрлийн үнэ нэмэгдэв

Эверестийн оргилд гарах хураамжийн үнэ арван жилийн дараа анх удаа нэмэгдэх болжээ. Тодруулбал, Балбын эрх баригчид Эверестийн оргилд гарах зөвшөөрлийн хураамжийг 11 мянган ам.доллараас 15 мянган ам.доллар болгохоор шийдвэрлэжээ. Энэхүү үнийн дүн нь есдүгээр сараас буюу ууланд авирах оргил ачааллын үеэс эхлэн хэрэгжинэ. Харин дөрөв болон тавдугаар сард уулын оргилд гарах хүсэлтэй хүмүүс үндсэн үнийн дүнгээс 36 хувь нэмэгдсэн үнийн дүн төлөх болно.

Тухайлбал, ууланд авирах оргил бус үеүдэд 7500 ам.доллар, арванхоёроос хоёрдугаар сар хүртэл 3750 ам.доллар төлөх болжээ.

Зөвшөөрөл өгсөн орлого нь Балбын орлогын гол эх үүсвэр юм. Жил бүр ууланд авирах, явган аялал хийх гэж ирсэн хүмүүсийн худалдан авсан зөвшөөрөл нь тус улсын эдийн засагт 4 хувиас илүү хувь нэмэр оруулдаг. Үүнээс гадна, үнээ нэмж буй шалтгаан нь ууланд авирагчдын тоог бууруулах гэсэн оролдлого байх боломжтой гэж ажиглагчид үзэж байна. Учир нь жил бүр Балбын засгийн газар Эверестэд авирах зөвшөөрлийг хэт их тараадаг гэх уулчдын бүлгийн шүүмжлэлийг хүртэж байжээ. Мөн жилд дор хаяж таван удаа Эверестийг цэвэрлэх ажил өрнүүлдэг бөгөөд өнгөрсөн онд 119 тонн хог хаягдал, 14 хүний ​​цогцос, зарим араг ясыг буулгасан байдаг. Гэсэн хэдий ч тус ууланд 200 гаруй цогцос үлдсэн гэж тооцоолж байна. Дашрамд, Балбад дэлхийн хамгийн өндөр оргилын найм нь байдаг.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж