Улсын комисс хүлээж авч бүрэн ашиглалтад орсон 150 сая хүртэлх төгрөгийн орон сууцыг иргэд арилжааны банкнаас хамгийн бага буюу зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлээр авч байгаа. Хотын хүн ам, өрхийн тоо өсөхийн хэрээр тус хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй хүн олон болсон. Тиймээс энэ жил тус зээлийн нөхцөлд хэд хэдэн хүчин зүйлийг харгалзах бөгөөд журамд тодорхой өөрчлөлтүүд орж байгаа талаар мэдээллүүд гараад буй. Тэгвэл ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдэд холбогдох мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна.
"БАЙРНЫ МКВ-ААС ХАМААРЧ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ШАТАЛСАН ХУВИЛБАРТАЙ БОЛГОХЫГ ЗӨВЛӨСӨН"
Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Орон сууцжуулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Чинсанаагийн хэлснээр, иргэдийг орон сууцжуулахад талаар зарим авах хэмжээний тухай 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны Засгийн газрын 483 дугаар тогтоолоор, 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан иргэдийг орон сууцжуулах чиглэлээр:
- Миний анхны байр,
- Миний түрээсийн орон сууц,
- Миний амины орон сууц,
- Миний сонголт орон нутаг,
- Миний сонголт төрийн алба гэсэн таван багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон байдаг.
Үүний хүрээнд уг тогтоолын 2.3 дэх заалтад дундаж орлоготой иргэдийг орон сууцаар хангахад шаардагдах хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн орон сууцны талбай болон жилийн хүүгийн хэмжээнд тавигдах шалгуурыг 60 метр квадрат хүртэлх 6 хувь, 61 ээс 80 хүртэлх метр кватратад 8 хувь байхаар тус тус тогтоож холбогдох журамд өөрчлөлт оруулахыг Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсөн.
Ипотекийн хөнгөлттэй зээлийг зөвхөн 50 метр квадрат хүртэлх талбайн хэмжээтэй байранд л олгоно гэсэн үг биш юм. Цаашлаад 100 хүртэлх метр квадратад 10 хувь, 40 хүртэлх метр квадратад дөрвөн хувиар гэх зарчмаар төрийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг иргэдийн орлогын ялгаатай нөхцөл байдалд нь тохируулан төрөлжүүлж болно.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГ РҮҮ ИЛҮҮ ЧИГЛҮҮЛЭХ ШИЙД АЛБАЖААГҮЙ БАЙНА
Бага хүүтэй орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэх талаар холбогдох албаныхан энэ долоо хоногт /2025.01.21/ санал солилцсон. Тодруулбал, Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Л.Энх-Амгалан орон сууцжуулалт, ипотекийн хөнгөлөлттэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, гэр хороолллын дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох газруудын төлөөлөлтэй уулзсан байна. Тус уулзалтаар орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ипотекийн зээл олголтыг зорилтот бүлэгт түлхүү олгох, бүсчлэлийг тодорхойлж чиглүүлэх, ипотекийн зээлээр баталгаажсан бондын хоёрдогч зах зээлийг дэмжих, барилгын компаниуд, орон сууцны нийлүүлэлтийг дэмжиж ажиллах талаар санал солилцсон байна. Мөн амины орон сууцны стандарт болон амины орон сууцны хөнгөлөлттэй зээл олголтыг хэрхэн нэмэгдүүлж, олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, техник, арга зүйн зөвлөгөө авах, хамтран төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн аж.
Албаныхнаас эдгээр санал албажсан, шийдвэр гарсан зүйл байгаа эсэхийг тодруулахад, одоогоор шийд гараагүй. Саналуудыг судалж байгаа гэх хариултыг өглөө.
Гэхдээ журам өөрчлөгдсөн ч зээлийн урьдчилгааг бууруулах боломжгүй, одоогийн 30 хувь нь олон улсын жишиг гэж Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдсэн.
Засгийн газраас 2024 онд 499.5 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрт зориулж арилжааны есөн банканд хуваарилж, тус эх үүсвэрээр 5291 иргэн ипотекийн зээлд хамрагдсан. Жилд 20 мянга орчим иргэн орон сууцны зээлд хамрагдаж, гуравны нэг нь хөнгөлөлттэй зээлд, гуравны нэг нь арилжааны зээлд хамрагдаж, үлдсэн хэсэг нь зээлд хамрагдаж чадалгүй үлддэг. Тиймээс хүртээмжийг нэмэх ингэхдээ зорилтот бүлэг рүү чиглүүлэх хэрэгцээ шаардлага ихээр үүсч байгаа юм.
110 МЯНГАН ЗЭЭЛДЭГЧЭЭС СУДАЛГАА АВАХАД 60 ГАРУЙ ХУВЬ НЬ ӨНДӨР ОРЛОГОТОЙ БАЙЖЭЭ
Засгийн газраас бага хүүтэй “Ипотекийн зээл”-ийн хөтөлбөрийг дундаж болон түүнээс доогуур орлоготой айл, өрх рүү чиглүүлэхийг зорьдог. Учир нь олон өрх орон сууцтай болж байж агаар, хөрсний бохирдол буурч, амьдралын чанар дээшилнэ. Гэтэл урьдчилгаа болон шалгуур нөхцөлөөс хамаарч бага, дунд орлоготой өрхүүд төдийлөн тус зээлийг авч чаддаггүй байна.
Ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан 110 мянган зээлдэгчдийн дунд судалгаа хийгээд дүгнэхэд ердөө 30-40 хувь нь дундаж ба түүнээс доош орлоготой иргэд рүү чиглэсэн, дийлэнх хувь нь өндөр орлоготой иргэдэд олгогдсон байна гэх статистик гарчээ.
Энэ нь шалгуур үзүүлэлт, зээлийн нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байгааг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас мэдээлсэн.
АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮЛЭЭЛГЭ 3-9 САР БАЙНА
Арилжааны банкуудын ипотекийн зээлийн хүлээлгэ 6-9 сар байна. Банкууд зээлийн хүсэлт хэвийн авч байгаа ч одоогоор 2024 оны хүсэлт гаргасан хүмүүс хамрагдаагүй байна.
Тус зээлийг хэрхэн авах талаар мэдээлэлгүй бол өөрийн харилцдаг цалин, орлогоо авдаг банкны зээлийн эдийн засагч дээр биечлэн очиж зээлээ судлуулах боломжтой.
Зээлдэгч насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлгүй, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй, барьцаа үйлдэх чадамжтай байх анхан шатны шалгууртай.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД 35 ХҮРТЭЛХ НАСНЫХНЫГ ООЧЕРГҮЙ ОРУУЛАХ НЬ 2025 ОНД ХЭРЭГЖИХГҮЙ
Энэ онд олгох ипотекийн зээлийн 44 хувийг орон нутагт, үлдсэн 56 хувийг нийслэлд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор төлөвлөсөн. Засгийн газраас нийслэлийн төвлөрлийг сааруулах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих зорилгын хүрээнд энэ онд ипотекийн зээлийг орон нутагт түлхүү олгохоор төлөвлөж буй. Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 12 мянга орчим иргэнд олгосон байна. Үүний 41 хувийг орон нутгийн иргэдэд олгож.
2023 онд орон нутагт 705 иргэнд ипотекийн зээл олгож байсан бол 2024 онд 3896 иргэнд 386 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Орон нутагт, Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод зэрэг аймгуудад хамгийн их зээл олгосон байна. Засгийн газраас залуу гэр бүлийг дэмжих үүднээс 35 хүртэлх насны залуучуудыг дараалалгүй ипотекийн зээлд хамруулахаар 2025 онд төлөвлөж байгааг мэдээлсэн. Гэхдээ одоогоор 2024 оны 3-12 дугаар сард хүсэлт гаргасан иргэд ипотекийн зээлээ авч чадаагүй байна гэдгийг хэлж байна. Тиймээс дээрх төлөвлөгөө энэ онд хэрэгжихгүй байх магадлалтай.
Нэргүй 1 минутын өмнө 202.72.243.182
Ипотекийн зээлэнд ороход хүртэл ялгаварлан гадуурхахуу Авч байгаа м2 нь амьдрах хүмүүсийнхээ тооноосоо шалтгаалж байгаа биз дээ, гэтэл 60-д л амьдар дээш м2 бол чи хямд нөхцөлөөр авах эрхгүй гээд байгаа юм уу Тэгээд чиг ипотект энгийн ард түэн л орно шүү дээ Амьдралын боломжтой мөнгөтэй хүмүүс орлоо юу Бүгд хаусанд амвдарч байнаа Тэгвэл нэг казарм бариад бүгдээрээ ижил тэгш амьдраья Ард түмнээ арай л доорд үзээд байна уу
иргэн 1 цагийн өмнө 202.9.46.202
ОДООГИЙН ОРОН СУУЦНЫ ҮНЭ БОЛ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, РИО ТИНТОГИЙН ДЭЭРЭМ, ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭРИЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАКИЙН СТРАТЕГИЙН ОРДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ДЭЭРЭМТЭЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ МАШ ТОМ ХЭМЖЭЭНИЙ ЛУЙВАР, ДЭЭРЭМ, МӨЛЖЛӨГ МӨН. ТӨР ЗАСАГ ИРГЭД НЬ ЯАЖ МӨЛЖУУҮЛЖ ЯДУУРАХЫГ ХАРААД, ЗАХ ЗЭЭЛ РҮҮ БУРУУГ ЧИХЭЭД Л ЧИМЭЭГҮЙ СУУЖ БАЙна… АЛИВАА ЗҮЙЛИЙГ ЗОХИЦУУЛАХЫН ТУЛД Л ТӨР ЗАСАГ БАЙДАГ…
зээлдэгч 3 цагийн өмнө 203.169.48.150
Эхний ипотекийн зээлдэгчдийн 8%-ийг буулгахгүй гүрийсээр ….эрт зээл авсан чинь хохь нь ээ гэсээр