Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, цар тахлаас хойш хурдтай өсөж буй эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад үндсэн анхаарлаа хандуулсаар байна.
2021 онд 43 их наяд төгрөг байсан Монгол Улсын эдийн засгийн багтаамж, 2024 онд 82 их наядад хүрч хоёр дахин тэлсэн нь чамлахааргүй өсөлт боловч цаашид эдийн засгийн шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүний нөөц, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, ногоон шилжилт хийж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай байна.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Бизнест ээлтэй Монгол” буюу “Business Friendly Mongolia” хөтөлбөрийг хэлэлцэж, Бахрейн улсын жишгээр эдийн засгийг төрөлжүүлсэн сайн туршлагад үндэслэн хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах Засгийн газрын тогтоол баталж, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах шийдвэр гаргалаа. Дэлхийд үнэлэгдсэн шилдэг мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулахад алт, мөнгө, хүрэл Гэрэгэ өгч байхаар энэхүү тогтоолд туссан болно. Өмнө нь бид Эстони улсын цахим шилжилтийн сайн туршлагад үндэслэн E-Mongolia хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан шиг хөрөнгө оруулалт, татварын орчин, бизнес эрхлэхэд бүртгэлээс эхлээд дампуурах хүртэлх эрх зүйн орчин, маргаан шийдвэрлэх процесст цогц байдлаар дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурлын хаврын чуулганд хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Бизнесийн орчныг сайжруулах нэгдсэн зорилтын хүрээнд төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна. 2012 оноос хойш OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон бизнес төлөвлөгөө, санхүүгийн гүйцэтгэлийн оновчгүй байдал, улс төрийн нөлөө бүхий томилгоо, хүний нөөцийн бүтээмжгүй байдал зэргээс шалтгаалж төрийн өмчит нийт компанийн 44 хувь нь засаглалын хямралд орж, төрийн өмчит 120 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч 10 компани нь л нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж байна. 43 нь алдагдалтай ажилласан байна.
Өмнө нь төслөг хуулиуд гурван ч удаа боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан боловч төрийн өмчийн компаниудын лобби-д хөтлөгдөж, эрхзүйн орчныг шинэчлэх реформ бүтэлгүйтэж байсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
Холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент хөгжлийн томоохон төслүүдийг гацаанаас гаргаж, хөдөлгөж чадсан шиг энэ удаа төрийн өмчит компанийн засаглалд өмнө нь хийгдэж байгаагүй далайцтай реформ хийх түүхэн үүргээ гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Энэ хууль батлагдсанаар Төрийн өмчит компанийн засаглалд тавигдах шаардлагыг OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцүүлж, уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэл, уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол” нэгдэл байдлаар зохион байгуулагдаж, олон улсын удирдлагын тогтолцоонд шилжүүлж, компаниудын үр ашиг, үнэлгээ сайжирна.
OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцээгүй бол нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсвэл нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн зохион байгуулна. Энэ зохион байгуулалт хийгдсэнээр төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, чиг үүргийн давхардал, зардлыг бууруулж, цаашид төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулна.
Нэг үгээр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц стратегийн хувьд ач холбогдолтой, хувийн хэвшилд шилжүүлэх боломжгүй төрийн өмчит компаниудыг олон улсын засаглалын зарчимд нийцүүлж, бусад компанийг энэ хуулиар өөрчлөн зохион байгуулна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж өгнө үү” гэлээ.
Нэргүй 2025-01-23 103.212.117.41
Хувийн өмч гэдэг өөрөө өөрийгөө хөгжүүлээд явдаг өмчийн хэлбэрээс илүү үр ашигтай хэлбэрийг хүн төрөлхтөн одоо хүртэл бодож олоогүй л байгаа шүү!!! Хувийн компани ажиллах сонирхолгүй (ашиггүй) салбараас бусад бүх салбарыг хувьчлах хэрэгтэй!! Төрийн өмчит компани байлгах нь авлигын үүр уурхай!!!
Нэргүй 2025-01-23 103.212.162.36
Төрийн өмчийг хувааж идэх нь учрал амарбаясгалан нар цусалж ханахгүй байна уу. Учрал огцор. Муу өлөн гөлөг.
дорж 2025-01-23 202.131.251.130
Нөгөө л төвлөрсөн удирдлага уу? чөлөөт өрсөлдөөн, зах зээлийн зарчим яасан вэ? бид ер нь ямар нийгмийг байгуулж байгаа вэ?Нөгөө гоё шүүр, шувуу гэх ажлын үр дүн юу болов? хоосон үг, сүржин амлалтаас хэтрээгй шүү. одоо бас ээлжит худал драмаа тавих гэж бна уу? итгэх хүн бна уу? ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт унаж бна. бүх бурууг өнгөрсөн 30 жил рүү чихээд болох уу? Сүүлийн 8 жилд ардын нам юу хийв?утаа, түгжрэлээсээ салаагүй, хулгай дээрэм нь гаарсан биз дээ. иймээс энэ засгийг огцруулья.
Нэргүй 2025-01-23 202.126.88.201
эгээ 1 минутын өмнө 202.126.88.201
БАРЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨҮГ гэхэд л 100 ямаанд 60 УХНА эдэг бүтэцтэй боллоо ЭНЭ САЙЖИРЧ БАЙГАА ГЭСЭН ҮГ ҮҮ?
Зэнээ 2025-01-23 202.126.88.201
эгээ 1 минутын өмнө 202.126.88.201
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨҮГ гэхэд л 100 ямаанд 60 УХНА гэдэг бүтэцтэй боллоо ЭНЭ САЙЖИРЧ БАЙГАА ГЭСЭН ҮГ ҮҮ?
Зэгээ 2025-01-23 202.126.88.201
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨҮГ гэхэд л 100 ямаанд 60 УХГА гэдэг бүтэцтэй боллоо ЭНЭ САЙЖИРЧ БАЙГАА ГЭСЭН ҮГ ҮҮ?
Нэргүй 2025-01-23 202.126.88.215
ТЭГЭЭД ТЭР ЭРС ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ БАЙГАА ЧИНЬ ХААНА БАЙНА. ЭРЧИМ ХҮЧНИЙ КОМПАНИУДЫН ОЛОН ЖИЛ БОЛСОН ЗАХИРАЛУУДЫГ СОЛИХГҮЙ БОЛ ИДЭЖ УУЖ ЛУЙВАРДАЖ ХУЛГАЙЛААД БҮР ГАРШСАН.
Нэргүй 2025-01-23 66.181.182.44
Аль эрт бялуугаа идсээн. сонго уйлын дараа гүйцэтгэх захирлаа сольсон.
Нэргүй 2025-01-23 66.181.190.137
Нээх хуцахын монголын ихэнх газар нутагт хариХан сууж бна далайцтай арга хэмжээ аваад газар нутанаа эргүшлж аваач чадахгүй бол чаддагт нь ажлаа өг! Хахуулчин
СҮРТЭЙ ЯРИХЫН.... 2025-01-23 202.179.26.78
ӨНДӨР ДАЛАЙЦТАЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ. , ЭРС ШИЙДЭМГИЙ, ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ, СҮҮЛЧИЙН ЦАМЦАА УРАГДТАЛ, ЁСЛОЁ, АМЬ НАСАА ӨРГӨЕ, ТАНГАРГАЛЪЯ, ЭРС ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ, ХАТУУ ТЭМЦЭНЭ, ХУУЛИЙН ӨМНӨ БӨХИЙЛГӨНӨ, ШУДРАГА ЁСНЫ УРД СӨХРҮҮЛНЭ…. —— ХЭМЖИХ Ч БОЛОМЖГҮЙ БАРИМЖААЛАХ Ч БОЛОМЖГҮЙ ДҮГНЭХ ЦЭГНЭХ Ч БОЛОМЖГҮЙ ……….