Сайжруулсан түлш хэрэглээнд нэвтэрсэн цаг үеэс ард иргэд амь насаа алдан, зуу, зуугаараа хордож эхлэхэд олон нийт түлш болохгүй байгааг сануулсан ч эрх баригчид “Утаа 50 хувиар буурсан” гэдэг PR хийн зүтгүүлсээр зургаан жил болсны эцэст үнэнд гүйцэгдэж энэ жил түлшээ солих болов.
Уг нь таван жилийн өмнөөс арга хэмжээ авсан бол өнөөдөр хэчнээн олон гэр бүл элэг бүтэн амьдарч суух байсан бол…
Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс түлэхийг хориглон, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн шахмал түлш хэрэглэж эхэлсэн 2019 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 490 гаруй иргэн амь насаа алдсан харамсалтай статистик бий.
Угаарын улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тоо хэдэн мянгаар яригдана. Дээр нь энэ их агаарын бохирдлын улмаас зүрх судасны өвчлөлөөс гадна элэгний хорт хавдар, уушигны хорт хавдар эрс нэмэгдсэнийг мэргэжлийн байгууллагууд анхааруулах болсон. Ураг зулбах, тархины даралттай хүүхэд олноор төрөх, тэр бүү хэл аутизмтай хүүхдийн тоо нэмэгдэх болсон нь агаарын бохирдолтой холбоотой болж таарч буй.
Өөрөөр хэлбэл, энэ хүртэл чинээнд нь тулгахгүйгээр арга хэмжээ авч болох байсан ч зүтгүүлсээр сая нэг болохгүйг ойлгов.
Энэ хугацаанд эдийн засгийн хохирол ч хэдэн их наядыг давав.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын мэдээлснээр сайжруулсан түлш үйлдвэрлэхэд зориулж “Тавантолгой түлш” компанид 1 их наяд 450 гаруй тэрбум төгрөгийн татаасыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон нийслэлээс олгожээ.
Нийслэлээс олгосон 146.2 тэрбум төгрөгийн татаасыг сайжруулсан түлшийг дүүргүүдэд нөөцлөх агуулахын түрээс, мөн гэрээт ажилчдын цалинд зарцуулсан байна.
Үйлдвэр барихад зарцуулсан хөрөнгийн зардал мөн Үндэсний аудитын газраас “Тавантолгой түлш” компанийн санхүүд хийсэн 1 их наяд гаруй төгрөгийн зөрчил зэргийг оруулбал бүр ч том тоо гарах нь ойлгомжтой.
Харамсалтай нь, энэ ажлыг хариуцаж ажилласан хүмүүс “Түлш стандартын шаардлага хангаж байгаа. Анх энэ түлшийг нэвтрүүлж байсан үеэс хэрэглээ 30 орчим хувиар өссөн нь утааны хэмжээг нэмэгдүүлсэн” гэдэг тайлбар хийж сууна.
Уг нь логикоороо стандартын шаардлага хангасан түлш анхнаасаа үйлдвэрлэсэн бол угаарын хийнд тэр олноороо амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирох байсан уу. Харамсалтай нь, дарга нарт зуух, яндан л хамаг юмны буруутан болж таарч байна.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваагийн мэдээллээр “Тавантолгой түлш” компани нь түлшний үйлдвэрийн техник технологийг тендер зарлалгүй шууд худалдан авалтаар авсан. Худалдан авалтын үнийн дүнг нууцалсан зэргээс үзэхэд асуудал их харагдана. Дээр нь “Тавантолгой түлш” компанийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн “Анх үйлдвэрийг байгуулахдаа технологийн дагуу байгуулаагүй, горим алдсан байсан” гэх тайлбар зэргээс үзэхэд татвар төлөгчдийн хэдэн их наядаар тоологдох мөнгөөр хайр найргүй тоглосон болж таараад буй.
Эцэст нь дахиад нэг үйлдвэр барих тухай ярьж сууна. Коксжсон нүүрсний үйлдвэр байгуулна. Уг үйлдвэрийг байгуулахад дээрх алдааг давтахгүй байхад анхаарахгүй бол бас л үр ашиггүй мөнгө зарцуулсан ажил болж хувирахыг байг гэх газаргүй.
Иймээс анхнаас нь судалгаагаа сайн хийж, хүний эрүүл мэнд, амь насаар дахин дэнчин тавихааргүй л найдвартай түлш хийхгүй бол нийслэлийн 200 мянга гаруй айл өрхийг орон сууцжуултал өдий.
Энэ жил нийслэлийн гэр хорооллын өрхөөс 5620 айлыг орон сууцанд шилжүүлэх бол 2029 онд 40 мянган айлыг орон сууцжуулахаа Нийслэлийн захирагч мэдэгдсэн.
Гэхдээ цахилгаан, дулааны эх үүсвэргүйгээр энэ олон айлын халаалт, эрчим хүчийг шийдэх боломжгүй. Зэрэгцүүлэн V цахилгаан станцыг барьж байгуулах асуудлыг энэ онд эхлүүлэхээ мэдэгдсэн ч өнөөх л хөрөнгө мөнгөний гачаалтай тулж буй.
Н.Даваа “220 мянган өрхийг халаах цахилгаан халаагуурыг хоёр жилийн дотор нийлүүлэх боломжтой, 90 тэрбум төгрөг хэрэгтэй” гэдэг асуудлыг өчигдөр УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр хэлсэн ч эрчим хүчээ хязгаарлуулж байгаа өнөөгийн нөхцөлд энэ санал хөрсөн дээр буухад хүнд.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн гэр хорооллынхны дулааныг ойрын хугацаанд шийдэх ганц найдвар нь кокжсон нүүрсний үйлдвэр л болж буугаад байна.
Г.ХОРОЛ
21 2025-01-23 66.181.188.64
ARDCHILAL MONGOLIIG 35 N JIL USTGAJ BAINA
Бат 2025-01-23 66.181.187.64
Гэрийн пийшэн яндан сойлт зэрэгээ анхаарч утаа алдахгүй болгож аюжлгүй байдалаа хангах нь Иргэдийн үүрэг Харин гудамжинд явж байгаад угаартаж эндсэн хүн гэж дуулдаагүй
М.Амар настан. 2025-01-23 202.126.89.181
Хүрэлсүх ерөнхийлөгчөө..Улс орон маань урагшилж байгаач шударга ёс алдагдаж ард түмэн маргааш даа итгэлгүй боллоо.Болж бүтэхгүй бүхэнд төрийн төмөр нүүр харуулаач.Авилга,хулгай,урвалт,хууран мэхлэх зэрэг бүхэн бүгд ТӨРИЙН АЛБАН ХААГЧ тай холбоотой байна.Ард олон,улсаа бодож дорвитой арга хэмжээ авч өгөөч.
Нэргүй 2025-01-23 66.181.187.106
5р цахилгаан станц гээч дээрээ концесс төр хувийн хэвшлийн концесс эзэмшигч ч гэх шиг Бактер бид 2 тийм л юм хийнэ. Хөрөнгөө бариад ХО орж ирнэ ч гэх шиг хол очиж гуц. Иймэрхүү үлгэр ярьсаар 4 жил болно
Зочин 2025-01-23 72.66.50.147
хүрэлсүх буруутай…утаанаас болж нас барагсдын ар гэрийнхэн нэгдэн буруутай этгээдүүдийг шүүхэд өг…
Нэргүй 2025-01-23 103.168.34.75
Аминдаа хайртай нь хөдөө тийшээ нүүсэн нь онох байх аа даа.
Нэргүй 2025-01-23 8.46.37.7
hm. Neg dargiin songuuliin mungunii sonirhloos bolj baahan hun nas barsan yum bna l daa. …. “Тавантолгой түлш” компани нь түлшний үйлдвэрийн техник технологийг тендер зарлалгүй шууд худалдан авалтаар авсан. geheer
Зочин 2025-01-23 66.181.177.73
Энэ юм идэж уусан, уугаад байгаа нөхдөө нэг хэрэггүй болсон цэргийн ангийг шорон болгоод явуулаач зүгээр толгойгий нь илээд байлгаад битгий ард түмнээ доромжлоод байлдаа!!!
zochin 2025-01-23 76.130.42.82
Huurs deerdeh yum yu ch ugui, uchnuunuuruu agaartaj uhej l baisan
Нэргүй 2025-01-23 202.9.47.37
Ямар ч нүүрс шатаасан, утаа гарна.
Зочин 2025-01-23 202.126.89.119
Сайжруулсан түлш нэрийн доор хэдэн их наяд төгрөг салхинд хийсгэж, хэсэг бүлэг хулгайч нар л асар их мөнгөжлөө. Бас зууны шилдэг луйвар
Нэргүй 2025-01-23 202.126.90.132
дахиад эмгэнэлт явдал гаргахгүй үүднээс туршилтыг маш нарийн хийгээрэй дээ. Ай даа мөн ч хэцүү улс шүү. Олон хүний амийг авч одлоо доо. Ум ма ни бад мэ хум…
ЗОЧИН 2025-01-23 60.34.125.198
"САЙЖРУУЛСАН ТҮЛШ" гэх ХОРТОЙ ТҮЛШНИЙХЭЭ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ БҮРМӨСӨН ХААЖ,БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУДЫГ НЬ БУУЛГАЖ ЗАЙЛУУЛАН ТАЛБАЙГ ХУУ ЦЭВЭРЛЭЖ УБ ХОТОД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЭДГЭЭРТ ДАХИН НҮҮРС БУУЛГАЖ ХОТЫГ БОХИРДУУЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. КОКСЖСОН НҮҮРС ЧИНЬ УТААГ 20-иодхон ХУВЬ БУУЛГАХ ГЭНЭЛЭЙ, ТИЙМЭЭС ЭНЭ БАС ХЭРЭГГҮЙ, ХЭРЭВ ХИЙХ БОЛ БАГАНУУРТ НЬ ХИЙЖ ТУРШААРАЙ ДАА.
Нэргүй 2025-01-23 103.57.95.233
Мөн ч олон хүн угаартаж үхлээдээ,,,,зүгээр л налайхын нүүрсээ түлж байсан бол ийм олон хүн үхээч үү,,,үгүй ч үү,,,,
Уужаа 2025-01-23 160.250.66.2
Ард түмнийг санаатайгаар хоморголон устгах бодлого явуулсан үе үеийн ЗГ-уудыг шүүхэд өгөх хэрэгтэй. Амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон хүн бүр хохирлоо нэхэмжлэн шүүхэд хандах ёстой. Даварсан муу новшнууд хэдэн их наядаар идэж, гадаадад байр байшин авч эхнэр хүүхдээ тэнд амьдруулж, өөрсдөө хотын захад вакуумжсан хаусандаа нууц амрагтайгаа тансаглаж суудгийг түмэн олон мэднэ. Тэр албан тушаалтнууд хувь хүний ба улсын хохирлыг барагдуулаад дараа нь шорондоо юмуу шороондоо морилоорой.
Нэргүй 2025-01-23 103.212.118.45
Таавчикнаас болж огцордог 1 хоосон толгой, данх ч билүү хэн билээ 1 хоосон толгой, готод 1 тийрэн энэ 3 -аас хүмүүсийн амь нас , хохирлыг гаргуулж шүүхэд өг.
Нэргүй 2025-01-23 103.168.34.130
7500 гэсэн тоо ч явж байгаа. 490 хүний амь гэдэг 21 р зуунд байж болшгүй адал балмад аллага ш дээ. Ийм хэмжээний масс аллага дайн болж байгаа улсад явагдвал химийн з****г хэрэглэсэнд тооцно ш дээ. Тэгэхлээр өргөн хэмжээний мөрдлөгө явуулах ёстой. Гадаадаас мөрдөх баг ажиллуулсан ч болно. Монголын хууль шүүхийн байгуулагууд хавтгайдаа авилгалд идэгдсэн тул үнэнийг олох боломжгүй.
Нэргүй 2025-01-23 202.131.225.197
Угаарын хордлого бол муу зуухнаас болдог. Та нар зуух солилоо гээд хуцалддаг биз дээ. Угаарстан хүний өмнөөс хэн нэгэн буруутах ёстой бол та нар буруутай биш үү? Төр засгийнх нь байж байгаа царай ч тэр. Сошиалаар солиорсон юмнуудын үгээр навтгас гээд л нам болдог. Зуухыг нь солиогүйгээс болоод угаартаад байна гээд солиод солиод явах ёстой биш үү?
Нэргүй 2025-01-23 202.126.91.192
Засгийн газар, Нийслэлийн Засаг Даргыг шүүхэд өгөх хэрэгтэй. Хэрвээ Монголын шүүх авч хэлэлцэхгүй юм бол ОУ-н шүүхэд өгөх хэрэгтэй.
Зочин 2025-01-23 202.21.111.125
тавантолгой түлш ХХк г шүүхэд өгөх хэрэгтэй, мөн ЗГ т хамаарна
Нэргүй 2025-01-23 188.162.254.88
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!
Нэргүй 2025-01-23 188.162.254.88
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!!!
Нэргүй 2025-01-23 59.153.115.138
Угаарын хийгээр амиа алдсан энэ олон хүмүүсийг зүгээр л хохино гээд хаячих уу, хорт түлш хий гэж зарлигдсан мөн үйлдвэрлсэн этгээдүүдэд ямар хариуцлага үүрүүлэх юм бол?
Баагий 2025-01-23 202.126.89.110
Угаараар амиа алдсан хүмүүсийн тоо Халх голын дайнд үрэгдсэн монгол цэргийн тооны хагастай тэнцэж байгаа нь туйлын харамсалтай.
Нэргүй 2025-01-23 202.55.191.130
Коксжсон нүүрсээр түлш хийе гэхээр бүгдээрээ пүү пай гэлцээд болиулсан биз дээ. Чойжилсүрэн чинь аль өнгөрсөн хавраас хойш хэлээд л байсан. Сайжруулсан шахмал түлш нэг алхам байсан. Одоо коксжсон шахмал түлш хийж дараагийн алхмаа хийе гэсэн биз дээ. Та нар л улсын мөнгө зөнгө гэж хуцаад болиулсан. Та нар л харин утаандаа хордоод ирэхээрээ үнэнд гүйцэгдэж байна.
Нэргүй 2025-01-23 103.57.92.75
Дебыль псдачи,,,,,юу мэдэж солиорон балайрнам,,,,,коксжсон нүүрс түлвээс зуух пийшэн яндаг чинь сорогдоод,,,хайлаад,,,,ууршаад дуусдаг юм,,,,
Сэтгүүлч. Дээд сургууль 2025-01-23 66.181.165.234
Дараа жил дахин туршиж үзэх нь дээ
Нэргүй 2025-01-23 139.5.219.67
Даваагийн төслийг шалгаж үзүээд нийцтэй бол бүрэн дэмжил дээ. Хариуцлагыг үүрэх хүн нь байна шүүдээ. Эх нутгийнхаа эрдэм мэдлэгтэй хүмүүсийг дэмжил дээ?
Нэргүй 2025-01-23 202.55.191.130
Анодын луйварчин Даваа юу? Тархийг нь угаахад мөн амархан ард түмэн шүү. Ха ха.
Нэргүй 2025-01-23 66.181.161.97
урдаас лити посфатын баттэри цэллээр нь авчирч хэлхчээд монголд батрэй үйлдвэрэлчлээ гээд ичкүү ш****г өвгөн шүү. гэтэл тэрэнд итгэдэг тэнэгүүд яасан олон байдгийнбэ?
Нэргүй 2025-01-23 66.181.191.224
Улс тонож хоосолж гаршсан луйварчид эрх баригчид гэж тасралтгүй хараах болждээ. Утаагаар хүртэл улс төр хийдэг тэд Засагт байсан бол бүр доор байх байсан даа. Үнэнд гүйцэгдлээ ч гэх шиг, тэд тасралтгүй судалж, тасралтгүй зүтгэж байна, та нар бол яаж хулгай хийх, яаж доромжлохоо л бодно, ялсан ялаагүй адилаа
төрийн хүн 2025-01-23 59.153.112.53
энэ түлшийг анх эхлүүлсэн ХҮРЭЛСҮХ , Н. ОЮУН -ЭРДЭНЭ хоёр л хамгийн буруутай дээд удирдагчид юм. энэ 2 алдаагаа үүрч Огцрох
ёстой.
Нэргүй 2025-01-23 103.57.92.75
Энэ ч яахавдээ,,,шинжлэх ухааны туршилт юм байгаамлдаа,,,,жаахан алдаа бол байхшдээ,,,,
Нэргүй 2025-01-23 66.181.183.59
Үнэнд гүйцэгдэх яах вэ. Одоо хариуцлага тооцох л хэрэгтэй. Иргэд бид дандаа ингэж туршилтын туулай нь бол ДЭЭДЭС ямар ч хариуцлага хүлээлгүй улам дээшлээд бас баяжаад л….
Нэргүй 2025-01-23 103.212.117.41
Хариуцлага тооцно гэвэл Хүрэлсүх, Оэрдэнэ нар огцрох л ёстой!! Гэтэл манай дарга нар "Би яасийм?" гэх маягийн юм яриад ойлгох ч үгүй!!!
Нэргүй 2025-01-23 66.181.160.84
Түлшинд асуудал байхгүй зуух дээр нь галаа түлхэд асуудал байна
Нэргүй 2025-01-23 202.9.40.176
Нам төр хулгайлж эзлэсн хувхай гуйлагчин өлөн арилдаггүй х***а манж хог шаар нийгмийн хог шааруудыг үтэр түргн устга.
Нэргүй 2025-01-23 202.9.40.59
Эрх баригчид гээд АН-д хамаагүй хөндлөнгийн хүмүүс юм шиг бичихээ боль. Төр засгийн шийдвэр бүх монголчуудад хамаатай. Төр засаг алдвал бүгд л хохирно, хожвол монгол улс бүгдээрээ хожино. Элбэгдоржийн сайт ард түмнийг хоёр хэсэг хуваахаа хэзээ зогсох вэ. Иргэд талдаж байвал та нар хожиж байх юм. Эрдэнэтийн 49 хувь, тавантолгойн нүүрсийг хувьд авах гэж явж байсан хүмүүсийг дэмждэг, хамгаалдаг хүмүүсийг үнэхээр гайхаж байна