Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2025.01.23/ элсэлтийн шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтын тов гарсан талаар мэдээллээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын нэрийг элсэлтийн шалгалт болгон өөрчилж, жилд хоёр удаа тус шалгалтыг зохион байгуулахаар болсон.
Тэгвэл энэ зуны элсэлтийн шалгалт зургадугаар сарын 19-21-нд товлогдсон байна. Харин хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 17-19-нд болно. Шалгалтын бүртгэл ирэх сард эхлэх бөгөөд холбогдох бусад мэдээллийг БҮТ-ийн утсаар авах боломжтой аж.
Элсэлтийн шалгалт болон хэл бичгийн шалгалтын оноотой батламж хуудас 2.8 жилийн хугацаанд хүчинтэй байх юм. Өнгөрсөн жил тус шалгалтад шалгуулагчид 93.4 хувийн ирцтэй оролцжээ.
Шалгуулагчид монгол хэл, математик, англи хэл, физик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал газарзүй, химийн хичээлээр элсэлтийн шалгалт өгөх бөгөөд ямар мэргэжлээр аль сургуульд элсэн орохоос хамаарч 2-10 хичээлийг хүссэнээрээ сонгож шалгалт өгөх эрхтэй байна. Элсэлтийн шалгалтын онлайн бүртгэл эхэлсэн даруйд БҮТ-өөс холбогдох мэдээллүүдийг өгнө гэлээ.
Зочин 5 цагийн өмнө 139.5.219.72
Элсэлтийн шалгалт авах гэж төр оролцох ямар хэрэгтэй юм бэ , Их дээд сургуулиуд хүүхдын сургууль төгссөн гэрчилгээг үндэслэж авбал барав, яах гэж ийм хачин юм бодож олдог байна аа