Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасан.
Гашуудлын арга хэмжээтэй холбогдуулан дээрх хугацаанд Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгаж спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулахгүй юм.
Иймд:
- Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдах байсан Төрт, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны төрсөн сум Увс аймгийн Давст сумын арга хэмжээ нэгдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдахаар болж,
- Нэгдүгээр сарын 25-ны өдөр товлогдсон байсан “Талх чихэр” ХК-ийн “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаан нэгдүгээр сарын 26-ны өдөр рүү шилжиж, нэгдүгээр сарын 26-ны өдөр товлогдсон Монгол улсын “харцага цол”-ны хүндэтгэлийн барилдаан хойшлогдсоныг Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.
Зочин 4 цагийн өмнө 202.126.90.249
Энэ ямар ч хэрэггүй барилдаануудыг бүр больсон ч болно ш дээ, бөхчүүдэд л хэрэгтэй байх, энэнийг үздэг, сонирхдог хэн байх
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.176
Хувхай хулгайч үмхий амьдрлт х***а манж хог шааруудыг үтэр түргн устгаж далд ор2л 35 жил хулгай шааж улс орныг сүйрүүлж лалартсн хог шаар л******д хэрээс хэтэрсн.
Нэргүй 4 цагийн өмнө 122.201.31.191
Цэдэнбалын барилдаан хойшилсонд ойрдууд боож үхэх гэж байна уу? Халхын хүү хүндлэлээ зохих ёсоор хүлээлгүй яахав. Тэгээд ч Ю.Цэдэнбал Давст сумын хүн биш. Тэр одоо Оху-н Тувагийн Бну-н Давст уулын уугуул хүн гэж явдаг. Та нар нэрэмжит баярыг нь Тувад очиж тэмдэглэж байгтун! Хөшөөг нь Монгол улсын төв талбайгаас буулгаж Кызылд аваачиж сүндэрлүүл!