АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "сэргэх хөтөлбөр"-ийнхөө хүрээнд цомхотгол явуулах ажлаа эхлүүлэв. Тэрбээр хүйсийн олон талт, тэнцвэртэй байдал зэрэг бодлогыг хариуцдаг холбооны албан тушаалтнуудыг нэн даруй ажлаа өгөхийг тушаажээ. Тодруулбал, Трамп Даваа гаригт засгийн газрын "DEI"-д хамаардаг олон талт байдал, тэгш байдал, хүртээмжтэй хөтөлбөрүүдийг зогсоож, бүх оффисыг нь хаах тушаалд гарын үсэг зурсан байна.
Тэрбээр "DEI" хөтөлбөрүүдийг "жинхэнэ ялгаварлан гадуурхагч" гэж нэрлээд, бодит үйл хэрэг болох хөтөлбөрийг оронд нь хэрэгжүүлэх болно гэж мэдэгджээ.
Тушаалд дурдсанаар, "DEI"-ийн үүрэг гүйцэтгэж буй ажилчдад эхний ээлжид тодорхой хэмжээний цалинтай чөлөө олгоно. Гэхдээ чөлөө дууссаны дараа ажиллах, оффист ирэх болон цахим хэлбэрээр хандалт авах бүх эрхийг нь түдгэлзүүлнэ. Трампийг албан тушаалдаа ирэхээс өмнө түүнийг дэмжиж байсан АНУ-ын том компаниуд мөн адил компанийнхаа "DEI" санаачилгыг зогсоох болсноо мэдэгдсэн байдаг. Жишээлбэл, технологийн аварга "Meta Platforms" ажил горилогчдыг ажилд авахдаа олон талт байдлыг харгалзахгүй гэдгээ мэдэгдсэн юм. "Amazon" мөн адил аливаа "DEI" хөтөлбөр, санаачилгыг хоцрогдсон гэж тодорхойлж, зогсоохоор төлөвлөж буйгаа зарласан.
Нэргүй 2025-01-23 203.23.49.49
Монгол төр цомхотголоо эхлүүл 9 яамтай болж агентлхгуудаа 60 хувийг цомхотго. Яамдын түшмэлүүдийн тоог 50 хуваир бууруул
Нэргүй 2025-01-23 202.9.40.153
Зөнөг хүүр
Нэргүй 2025-01-23 103.57.92.180
чи зөнөж ч амжихгүй хүүр болноо
Нэргүй 2025-01-23 210.148.94.144
Зөв орчуулаачаа юун өргөн хүрээний бэ хүйсэн олон талт, тэнцвэртэй байдал хариуцсан ажилтангуудыг цомхотгосон гээ биздээ