Туре Адебайорт санаа зовж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Туре Адебайорт санаа зовж байна

“Манчестер Сити”-гийн төвийн хамгаалагч Коло Туре багийн анд, Того улсын довтлогч Адебайорыг гарааны бүрэлдэхүүнд гаргахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. “Ман Сити”-гийн босс, Итали мэргэжилтэн Манчини улирлын эхний гурван тоглолтод гарааны ганц довтлогчоороо Тевезийг сонгон тоглуулсан. Харин Того залуу Аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтонд “Тимишоара”-гийн эсрэг л гараанд гарсан юм. Адебайорын сэлгээнд сууж байгаа талаар Туре хэлэхдээ “Тэр бол шилдгүүдийн нэг. Өнгөрсөн улиралд тэр хангалттай тоглоогүйг мэдэж байна. Гэвч тэр энэ улиралд гайхалтай хичээж, хөдөлмөрлөж байгаа. Түүнд боломж өгөх хэрэгтэй. Тэр өөрийгөө харуулж чадна. Түүнд боломж олговол улирлын төгсгөлд шилдгүүдийн нэг болчихсон байна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

   Адебайор “Сити”-д орохоосоо өмнө “Арсенал”-ын их буучдын эгнээнд Турегийн хамт тоглож байсан. Өнгөрсөн жил “Сити” түүнийг 25 сая фунтээр авсан ч тун хангалтгүй тоглолтыг үзүүлсэн билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж