Украинчууд стэнд-ап комедигоор сэтгэлээ засч байна

Украинчууд стэнд-ап комедигоор сэтгэлээ засч байна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Украинчууд стэнд-ап комедигоор сэтгэлээ засч байна

Украины нийслэл Киев хот дахь "Palace Ukraine" цогцолборт 2023 оны аравдугаар сарын 14-нд нэгэн ер бусын арга хэмжээ болсон юм. Энэ өдөр Украины анхны стэнд-ап комедиан Антон Тимошенко ганцаарчилсан тоглолтоо хийжээ. Тэрбээр тоглолтын дараа сэтгэгдлээ хэлэхдээ "Би энэ цогцолборын нийт багтаамжаас ч цөөхөн хүн амтай тосгонд төрж өссөн. Ийм зүйл гэж юу байх вэ, стэнд-ап комеди тийм өндөр түвшинд хүрэхгүй гэж олон хүн хэлдэг байсан" гэжээ.

Оросын түрэмгийлэл өргөн цар хүрээтэй үргэлжилж байгаа ч стэнд-ап комеди зэрэг соёлын арга хэмжээнүүд Украинд тасалдсангүй. Улс оронд нь дайн үргэлжлэх тусам украинчууд өөрсдийнхөө соёлыг сонирхож байна. Комеди урлагийн томоохон төлөөлөгчид иргэдийг дайны бодит үнэнтэй нүүр тулахад нь туслах, цаашилбал, армид санхүүжилт татах зэрэг зорилгоор ажлаа тасралтгүй хийж байна.

Энэ нь сэтгэл зүйн эмчилгээний нэг хэлбэр гэдгийг Антон Тимошенко хэлжээ. Тэрбээр "Би хошигнолоороо нийгмийн хурцадмал байдлыг зөөллөх дуртай. Ийм нөхцөл байдал үүсэхэд хошигнол хамгийн зөв шийдэл" гэжээ.

Оросын түрэмгийлэл Украины стэнд-ап комедид томоохон түлхэц болсныг Украины бас нэгэн алдартай комедиан Настья Зухвала хэлсэн байна. "Комеди урлаг хүмүүсийг дэмжиж, нэгтгэж байгаа гэдэг утгаараа эрэлт хэрэгцээ ихтэй байгаа нь огт гайхах зүйл биш. Гамшгийн хэмжээнд хүрсэн бодит байдлыг жаахан ч гэсэн зөөллөж байна. Сэтгэлээр унамаар энэ их мэдээллийн урсгалыг боловсруулахад туслах хэрэгсэл болж байна. Өөдрөг, эрүүл ухаантай байя гэвэл бидэнд өөр сонголт байхгүй" гэж тэр хэлжээ.

Тэгвэл украинчууд ямар төрлийн хошигнолд илүү их инээж байна вэ? Аймшигтай, аюултай зүйлийг хошигнол болгох нь түүнтэй нүүр тулах явцыг илүү хялбаршуулдаг гэдгийг комедиан Ханна Кочехура хэлжээ.

Тэрбээр "Өөр улсад байгаа хүмүүст бүр бүрхэг харагдаж байгаа болов уу. Украинд байгаа хүмүүсийн хувьд аюулгүй газар гэж хаана ч байхгүйг бүгдээрээ мэдэж байгаа. Аливаа агаарын цохилт таны сүүлчийн мөч байх эсэхийг та мэдэх боломжгүй. Шахед дрон танай орон гэрийг онилж байгаа эсэхийг ч та мэдэхгүй. Өөрийн мэдэлгүй л хошигнолын маань бүх сэдэв дайнтай холбогдож байна. Яагаад гэвэл өнөөгийн бидний амьдрал ийм л болчихоод байна. Стэнд-ап комеди бол хүмүүс өөрсдийнхөө бодит туршлага, үзэл бодлыг ярьдаг илэн далангүй төрөл" гэжээ.

Антон Тимошенкогийн тоглолтынхоо үеэр ярьсан нэгэн хошигнолыг энд сонирхуулья.

"Би цөмийн цохилтод хэзээ ч санаа зовж байсангүй. Яагаад гэвэл энэ чинь Киев хотын баячуулын хувьд үхэл гэсэн үг шүү дээ. Би чинь хотын захад амьдардаг, гэтэл цөмийн цохилт хотын төв хэсгийг л онилно. Цөмийн цохилт надад хүрэхийн тулд хоёр ч метро дамжих шаардлагатай болно. Илүү бодит боломж гэвэл би шахед дронд өртөх байх. Хамгийн гунигтай нь юу гээч? Та тэр дроны чимээг сонсч байсан уу? Үхлийн хамгийн хямд хувилбар гэлтэй урам зориг мохоосон чимээтэй."

Энэ мэтчилэн хүмүүс комедигоор дамжуулан бодит цагийн мэдээ мэдээллийг хөнгөнөөр хүлээж авч байна. Гэсэн ч үзэгчдийг өдөөж, хөөргөх, аль эсвэл сэтгэлийн шархыг нь нэмэхгүйг комедианууд хичээж байна. Дайны үеийн стэнд-ап комеди бол хамгийн хэцүү төрөл. Хэнийг ч гомдоохгүйгээр хошигнох ёстой. Тэгэхээр энэ нь вакуум орчинд хошигнохтой адил ажээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.179.26.78

ОРОС УКРАЙН ХОЁР САЯХАН БОЛТОЛ ХИЛ ХЯЗГААРГҮЙ ХОЁР ТАЛДАА ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧДОГ, АЖИЛЛАЖ АМЬДАРДАГ. ХООРОНДОО ГЭРЛЭДЭГ. ЭНГИЙН НАЙРСАГ АМЬДАРЧ ИРСЭН. НЭГ НЭГНИЙХЭЭ АМАР АМГАЛАН БАЙДЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ. БҮТЭН ХОЛИЛДООД АМЬДАРЦГААДАГ БАЙСАНСАН. УКРАЙНЧУУД У КРАЙДАА, ОРОСУУД ОРОСТОО. ХАР ДАЛАЙДАА БҮГД НЭЭЛТТЭЙ АМАРЧИХНА. ЯЛАНГУЯА КРИМДЭЭ. ЯМАР ЧӨТГӨР ШҮГЭЛЭХЭЭРЭЭ НЭГ НЭГНЭЭ х***а ВЭ.

Avatar

Зочин 5 цагийн өмнө 202.126.90.60

Хохол зеленский утсан хүүхэлдэйд ч энэ л хэрэгтэй л дээ ард түмнээ үхлийн ангал руу түлхсэн Борис жонсоны бөгсний алчуур

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.57.93.75

Trump-д буудуулахвий мангар чинь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж