Хамгийн их хөрөнгө оруулалт татсан орноор Узбекистан тодров

Хамгийн их хөрөнгө оруулалт татсан орноор Узбекистан тодров

Хамгийн их хөрөнгө оруулалт татсан орноор Узбекистан тодров

"European bank reconstruction and development" (EBRD) 2024 онд Узбекистанд 960 сая ам.долларын 34 төсөлд гарын үсэг зурж, хөрөнгө оруулалтын дээд амжилт тогтоожээ. Тус банкны мэдэгдсэнээр, Узбекистан нь Төв Ази дахь банкны санхүүжилтийн тэргүүлэгч орон болсон төдийгүй хөрөнгө оруулалтын 55 хувь нь ногоон эдийн засгийн төсөл байсан гэжээ. Мөн хамтрагч байгууллагуудаас шууд төвлөрүүлсэн 398 сая ам.долларын хамт тус улсын бодит секторт 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт цугларсан гэдгийг онцолжээ.

Тодруулбал, "EBRD"-ийн зүгээс "ACWA Power" болон "Uzkimyosanoat"-ын хамтарсан Төв Азийн анхны сэргээгдэх устөрөгчийн байгууламжийн үйлдвэрт 65 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Энэ нь Узбекистаны бордоо үйлдвэрлэлийн салбарыг нүүрстөрөгчгүйжүүлэхэд тусална. Дараа нв Ташкент мужид 200 МВт-ын хүчин чадалтай нарны фото цахилгаан станц, 501 МВт/цаг батарейны эрчим хүч хадгалах систем (BESS) байгуулах, зураг төсөл боловсруулах, барих, ашиглахад зориулж 226 сая ам.долларын A/B зээлийг зохион байгуулав. Өнөөдрийг хүртэл энэ нь "EBRD"-ийн дэмжлэгтэй "BESS"-ийн томоохон төслүүдийн нэг юм.

Узбекистаны үндэсний цахилгаан сүлжээнд (NEGU) олгосон 66.4 сая ам.долларын зээл нь Навои мужид 230 км 500 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барихад дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэхүү төсөл нь цахилгааны сүлжээн дэх саатлыг арилгах, цахилгааны тасалдлыг бууруулахад туслахаас гадна сэргээгдэх эрчим хүчийг нэгтгэх ажлыг хөнгөвчлөх болно. "EBRD"-ийн өөр нэгэн 238 сая ам.долларын зээл нь баруун Узбекистаны Хорезм муж дахь Амдарья мөрний гол замыг сэргээн засварлах, гүүр барихад тус дөхөм болж, Төв Азийн тогтвортой тээврийн харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар төлөвлөгджээ. Энэ мэтчилэн, 2024 оны турш "EBRD" үндэсний эрх баригчидтай хамтран бодлогын яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож, хувьчлал, цахилгаан эрчим хүчний зах зээл, газрын хэвлийн ашиглалтын тухай хууль зэрэг хэд хэдэн гол эрх зүйн актуудыг батлахад тус дөхөм болсон байна.

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: AKIPRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.176

Агуу орос орны бүрэлдэхүүнд украйн бсн амерки украйны дайнаа зогсоо гэдгиймаа.

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.182.212

Буцааж хөрөнгөө нөхөж чадахгүй зүйлд хөрөнгө оруулбал улс орон сүйрнэ, Ийм жишээ манайд л их байгаад байх шиг байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж