Лос Анжелест дахин шинээр хээрийн түймэр дэгджээ

Лос Анжелест дахин шинээр хээрийн түймэр дэгджээ

Лос Анжелест дахин шинээр хээрийн түймэр дэгджээ

Лос Анжелест дахин шинээр хээрийн түймэр дэгджээ. Тодруулбал, Лхагва гаригийн үдээс хойш хотоос баруун хойд зүгт 70 гаруй км зайд орших Хьюзийн уулархаг нутагт гал гарсан байна.

Үүний улмаас түүхэнд байгаагүй гамшигт түймэрт автсан бүс нутгийн иргэдийг дахин нүүлгэн шилжүүлэхэд хүрэв. Салхи, хуурай цаг агаар зэргээс болж хяналтаас гарсан түймэр хэдхэн цагийн дотор 40 орчим км2 талбайг хамарчээ. Байшин барилгад хохирол учраагүй боловч 31 мянга орчим оршин суугч орон гэрээ орхин дүрвэжээ. Мөн АНУ-ын баруун эрэг дагуу Мексикээс Канад руу чиглэсэн үндсэн хурдны зам болох "Interstate 5"-ыг хаагаад байна.

Галын ойролцоо амьдарч буй хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд гэр, байшин, хашаагаа усаар дүүргэжээ. Мөн нисэх онгоцноос ус асгах зэргээр арга хэмжээ авч байгаа ч салхины хурд бүс нутагт 30-50 км/цаг хүрч байна. Цаашид ч салхины хурд улам нэмэгдэх төлөвтэй байгаа нь гал сөнөөх ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй.

Лос Анжелес мужийн шериф Роберт Лунагийн хэлснээр нүүлгэн шилжүүлж буй 31 мянган хүнээс гадна сэрэмжлүүлгийн түвшинд 23 мянган хүн байна. Түүнчлэн тухайн бүс нутгийн шоронгоос 500 орчим хоригдлыг нүүлгэн шилжүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-23 103.57.93.75

Эх дэлхий минь хэлээд байгааг ойлгохгүй Трамп. Биднийг дайт гэж энэ дэлхий дээр буулгаагүй. Ойлгох нэг нь ойлгох байхаа.

Avatar

Нэргүй 2025-01-23 203.217.139.240

АНУ дэлхийн дулаарлыг огт тоодоггүй. Цаг уурын өөрчлөлтийг зогсоох талаар мөнгө, санаачлага огт гаргадаггүй. Одоо ойлгож эхлэх биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж