Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр замналынхаа хамгийн чухал барилдааныг хийнэ

Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр замналынхаа хамгийн чухал барилдааныг хийнэ

Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр замналынхаа хамгийн чухал барилдааныг хийнэ

Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн түрүү бөх энэ Ням гаригт тодорно. Башё дуусах дөхөх тусам улам сонирхолтой болж байна. Одоогоор Казахстаны бөх Кинбозан башёг ганцаараа арван даваа, ганцхан унаатай тэргүүлж байна. Тэрбээр өчигдөр/2025.01.22/ озэки Оносатог давжээ. Барилдааны дараа Кинбозан ярихдаа "Би озэки цолтой өрсөлдөгчөө давахын тулд анхаарлаа тун сайн төвлөрүүлсэн. Миний бэлтгэлжилт, барилдаан сайн байна. Би анхныхаа түрүүг хүртэхийг хүсч байна. Өнөөдөр барилдсан шигээ үргэлжлүүлэн барилдахыг хичээнэ" гэжээ.

Кинбозаныг сүмод оруулсан хүн нь Асашорюү Д.Дагвадорж билээ. Казахстан хүү 18 нас хүртлээ жүдогоор хичээллэж байсан ч Асашорюү түүнийг сүмогоор хичээллэхийг зөвлөж, улмаар Кинбозан Япон руу ахлах сургуульд сурахаар иржээ.

"Аса"-ийн сүмод оруулж ирсэн хүү өдгөө үеэл дүүгийнх нь хамгийн хүчтэй өрсөлдөгч болчихсон явна. Учир нь Хошорюү С.Бямбасүрэн энэ башёд түрүүлвэл авга ах шигээ ёкозүна болох учиртай. Гэвч Кинбозан башёг амжилтаараа тэргүүлж байна.

Кинбозан

Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр Чиёошома Г.Мөнхсайханг давж, найман даваа, гурван унаатай болжээ. Дараалан хоёр ялагдаагүй бол Хошорюү өдгөө башёг Кинбозаны хамтаар тэргүүлж байх байлаа.

Өнөөдөр тун чухал барилдаантай. Тодруулбал, Кинбозаны эсрэг Хошорюү барилдана. Кинбозан ялвал бараг л түрүүлэх болзлоо хангах бол Хошорюү дийлвэл Кинбозанаас ердөө нэг л унааны зөрүүтэй болж, ойртоно. Энэ утгаараа Хошорюү өнөөдөр замналынхаа бас нэгэн чухал барилдааныг хийх юм.

Нөгөө талд Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргилыг давж, найм дахь даваагаа авснаар качикоши хийлээ. Тэрбээр цол ахих болзлоо хангалаа гэж бөх сонирхогчид ярьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 26 минутын өмнө 202.126.90.1

Новшийн хулгайчууд далд ор

Avatar

Нэргүй 28 минутын өмнө 202.9.40.59

Магтахаар л уначихаад байгаа. Ер нь их хийтэй барилдаад байна. өөрөө түрүүлж гоомой мэх хийсэн хэвээрээ л байна. Түрүүлж мэх хийх нь түүнд зохимжгүй байна.

Avatar

Tsirkee ug 33 минутын өмнө 103.168.34.72

hulgaich dagvadorjiinho. alsdaa sain yvahgui.tsirkee butsaaj ulsdaa ug

Avatar

зочин 2 цагийн өмнө 202.179.18.135

Спортын сэтгүүлчид монгол хэлээрээ ярьж бичдэг болмоор байна. Орчуулгын модон хэлээр ярьж тайлбарлахаа больё. Замналынхаа гэдгийг юу гэж ойлгох вэ? энэ башёгийн хамгийн чухал барилдааны нэг гэхэд л болно шүүдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж