Зааныг хүн мөн, биш гэж маргав

Зааныг хүн мөн, биш гэж маргав

Зааныг хүн мөн, биш гэж маргав

Колорадогийн амьтны хүрээлэнд байх таван зааныг суллах саналд "Тэд хүн биш" гэх үндэслэлээр шүүх татгалзсан байна. ТодруулбалМисси, Кимба, Лаки, Лулу болон Жамбо нэртэй зааныг амьтны хүрээлэн санаатайгаар хорьж байгаа тул зэрлэг байгальд нь буцаах хүсэлтийг амьтны эрхийн бүлэг гаргажээ. Мөн "habeas corpus" гэх хуулийн нэхэмжлэл гаргажээ. Энэ нь хоригдол  хоригдож буйгаа шүүхэд давж заалдаж, эсэргүүцэх боломжийг олгодог хууль ёсны үйл явц юм. Колорадогийн Дээд шүүхийн мэдэгдсэнээр, амьтны эрхийн бүлгийн нэхэмжлэл нь зааныг хүн мэт үзэж, хүний эдэлдэг эрхийг эдлэх ёстой гэх утгатай байсан гэжээ.  Дээд шүүхээс 6-0 гэсэн саналтайгаар уг асуудалд "habeas corpus" үйлчлэхгүй гэж үзэж, энэ хуулийн заалт нь зөвхөн хүнд үйлчилнэ гэж мэдэгджээ.

Мужийн Дээд шүүхийн шүүгч Мария Беркенкоттер хэлэхдээ "Тэд хэчнээн танин мэдэхүй, сэтгэл зүй, нийгмийн хувьд боловсронгуй байсан ч хамаагүй заан бол хүн биш" гэсэн байна.

Түүнчлэн, Африкаас ирсэн таван өндөр настай зааныг "сүр жавхлантай" гэж Беркенкоттер тодорхойлсон. Гэхдээ хүн биш учраас хэлэлцэхгүй гэв. Хүний бус эрхийн төсөл (NRP) бүлэг тухайн таван зааныг 2023 онд Чейенн уулын амьтны хүрээлэнгээс заанд тохиромжтой дархан цаазат газар руу нүүлгэх хүсэлт гаргажээ. Тус бүлэг заануудыг сэтгэл хөдлөлийн хувьд нарийн төвөгтэй, ухаалаг учраас эрх чөлөөтэй байх эрхтэй гэж үздэг. Улмаар амьтны хүрээлэнд хоригдож буйгаас болж заануудад сэтгэлзүйн траума, тархины гэмтэл, архаг стрессийн шинж тэмдэг илэрсэн гэж мэдэгджээ. Чейенн амьтны хүрээлэнгийн зүгээс "NRP" бүлгийн мэдэгдлийг няцааж, хийх ажилгүй, мөнгө үрсэн хүмүүсийн дэмий зүйлд санаа зовж буйн нэг хэлбэр гэж шүүмжилсэн байна.

Түүнчлэн, тус бүлгийг шүүхийн тогтолцоог урвуулан ашиглаж хөрөнгө босгосон гэж буруутгаж, өөрсдийн ашиг сонирхлын тулд амьтны хүрээлэнд тав тухтай байгаа зануудаар хандив цуглуулах гэж оролдсон гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж