Чуулган: Төрийн өмчит компаниудад далайцтай шинэчлэл хийнэ

LiveЧуулган: Төрийн өмчит компаниудад далайцтай шинэчлэл хийнэ

Чуулган: Төрийн өмчит компаниудад далайцтай шинэчлэл хийнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.23/ 10.00 цагт эхэллээ.


 

14 : 11
2025-1-23

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчийн 122 компаниас 10 нь шалгуурыг хангаж байна

Үдээс хойшх УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. 

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлж байна. Эдийн засгийн байнгын хороо үдээс өмнө хуралдаж, хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. 

“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, цар тахлаас хойш хурдтай өсөж буй эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад үндсэн анхаарлаа хандуулсаар байна.
2021 онд 43 их наяд төгрөг байсан Монгол Улсын эдийн засгийн багтаамж, 2024 онд 82 их наядад хүрч хоёр дахин тэлсэн нь чамлахааргүй өсөлт боловч цаашид эдийн засгийн шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүний нөөц, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, ногоон шилжилт хийж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай байна.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Бизнест ээлтэй Монгол” буюу “Business Friendly Mongolia” хөтөлбөрийг хэлэлцэж, Бахрейн улсын жишгээр эдийн засгийг төрөлжүүлсэн сайн туршлагад үндэслэн хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах Засгийн газрын тогтоол баталж, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах шийдвэр гаргалаа.
Дэлхийд үнэлэгдсэн шилдэг мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулахад алт, мөнгө, хүрэл Гэрэгэ өгч байхаар энэхүү тогтоолд туссан болно.
 Өмнө нь бид Эстони улсын цахим шилжилтийн сайн туршлагад үндэслэн E-Mongolia хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан шиг хөрөнгө оруулалт, татварын орчин, бизнес эрхлэхэд бүртгэлээс эхлээд дампуурах хүртэлх эрх зүйн орчин, маргаан шийдвэрлэх процесст цогц байдлаар дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурлын хаврын чуулганд хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж байна.

Бизнесийн орчныг сайжруулах нэгдсэн зорилтын хүрээнд төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна.
2012 оноос хойш OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон бизнес төлөвлөгөө, санхүүгийн гүйцэтгэлийн оновчгүй байдал, улс төрийн нөлөө бүхий томилгоо, хүний нөөцийн бүтээмжгүй байдал зэргээс шалтгаалж төрийн өмчит нийт компанийн 44 хувь нь засаглалын хямралд орж, төрийн өмчит 120 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч 10 компани нь л нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж байна. 43 нь алдагдалтай ажилласан байна.
Өмнө нь төслөг хуулиуд гурван ч удаа боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан боловч төрийн өмчийн компаниудын лобби-д хөтлөгдөж, эрхзүйн орчныг шинэчлэх реформ бүтэлгүйтэж байсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. 
Холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент хөгжлийн томоохон төслүүдийг гацаанаас гаргаж, хөдөлгөж чадсан шиг энэ удаа төрийн өмчит компанийн засаглалд өмнө нь хийгдэж байгаагүй далайцтай реформ хийх түүхэн үүргээ гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.


 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Энэ хууль батлагдсанаар Төрийн өмчит компанийн засаглалд тавигдах шаардлагыг OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцүүлж, уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэл, уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол” нэгдэл байдлаар зохион байгуулагдаж, олон улсын удирдлагын тогтолцоонд шилжүүлж, компаниудын үр ашиг, үнэлгээ сайжирна.
OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцээгүй бол нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсвэл нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн зохион байгуулна.
Энэ зохион байгуулалт хийгдсэнээр төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, чиг үүргийн давхардал, зардлыг бууруулж, цаашид төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулна.
Нэг үгээр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц стратегийн хувьд ач холбогдолтой, хувийн хэвшилд шилжүүлэх боломжгүй төрийн өмчит компаниудыг олон улсын засаглалын зарчимд нийцүүлж, бусад компанийг энэ хуулиар өөрчлөн зохион байгуулна.
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж өгнө үү” гэлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Хуулийн төсөлтэй нарийн танилцсан. Өнөөдөр орж ирэх нь зөв байх. Нөгөө талаарай арай дутуу байна уу. Монголд төрийн өмчит 122 компани ажиллаж байгаагаас 99 нь толгой, 23 нь охин компани. Эндээс 5 нь ашигтай ажилладаг байх.Өнөөдөр эдгээр компаниудад засаглал, худалдан авалт, төлөвлөлт, үр дүн тулгамдаж байна. Хуульд засаглалыг хэрхэн тусгасан бэ?

Эдгээр компаниудаас улстөрчдийг салгах хэрэгтэй. Гурван жил ашиггүй ажилласан компанийг татан буулгана гэсэн. Үүний цаана ашиггүй ажиллуулаад хувьчилж авах санаархал байна уу?

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: 

-Төрийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлж, засаглалыг сайжруулснаараа энэ хууль цаг үеийн шаардлагаараа нэг удаа үйлчилж, хэсэг хугацааны дараа хэрэггүй болж болно. Компанийн хуулиар зохицуулах гэхээр зааглаж өгөхгүй бол төрийн өмчит компаниуд борооны дараах мөөг шиг олширсон. 122 компани гэж байгаа нь зөвхөн тайлан ирүүлж байгаа тоо. Хуулийн этгээдүүд гэхээр 1273 хүрчж байна. Үүний 508 этгээд нь санхүүгийн балансад тайлан илгээсэн. Энд зохицуулалт хийхээс өөр аргагүй. Шинэчилснээр 122 компани 56 болж, статус ойлгомжтой болж, эхний байдлаар 26 тэрбумыг хэмнэнэ. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Ашигтай таван компани дээр нээлттэй байдлаар хяналтын систем тогтоож болдоггүй юм бэ?

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: 

-Энэ хууль батлагдсаны дараа хуульд заасны дагуу Засгийн газар төрийн өмчит компаниуд дээр баримтлах чиглэл, үүнийг дагуулаад тогтоол оруулна. Аль алийг нээлттэй болгох вэ гэдгийг оруулж, шийднэ. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Төсвийн нийт зарлагын хэмжээ ДНБ-ий 35 хувьд хүрч байгаа. Төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө, зарлагын хэмжээ энэ тооноос дутахгүй байгаа. Нийтдээ төсвийн 70 орчим болж байгаа. Хувийн аж ахуйн нэгжүүдийн топ 100 аж ахуй нэгжүүдийг авч үзэхэд бараг 90 орчим төрөөс олгодог зөвшөөрөл лиценз дээр суурилж бизнес хийж байна. Өнгөрсөн хугацаанд өрсөлдөөнд суурилсан эдийн засгийн сууриа хангалттай бий болгож чадаагүй. Энэ чиглэлээр тодорхой алхам хийж, төсвөө 35 хувь болгон буурууллаа. Энэ хуулийг дэмжиж байгаа. Өөр бусад хуулиар зохицуулж болох байсан ч чадаагүй. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Энэ асуудал дэлхийн улс орнуудад тулгарч, шийдвэрлэж байсан. Эрчим хүч, үндэсний аюулгүй байдлын салбаруудад шууд хувьчлал хийхээс илүү өөрчлөн зохион байгуулах нь илүү оновчтой байдаг. Засаглал нь маш оновчтой болно. Бие даасан засаглалд Засгийн газар хэрхэн оролцох заагийг тодорхой болгоно. 

Ажлын хэсэг буюу ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл:

-2022 оны УИХ-ын 16 дугаар тогтоолоор үндсэн чиглэлийг баталсан. Засгийн газар жагсаалт баталж, 24 аж ахуйн нэгж IPO гаргахаар шийдвэрлэсэн. Хөрөнгийн бирж 34 хувийн нэмэлт хувьцаа гаргаад амжилттай явж байна. Төрийн банк 5.7 хувиа нэмж 20 хүртэл хувиар хувьцаа гаргах юм. Мөн 20 АЗЗА, Хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн давхар даатгал, Цахилгаан холбоо ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ, Айти парк гэсэн ААН-үүдийг хувьцаа гаргах чиглэл гарсан. Зарим аж ахуйн нэгж бэлтгэл хангаж байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-Энэ хуулийн төсөл их чухал. Төсвийн алдагдал, өрийн асуудалтай шууд холбоотой. Өнгөрсөн 2022 оны байдлаар гэхэд төрийн өмчид компаниудын нийт өрийн хэмжээ 7 их наяд төгрөг байсан. Энэ нь ДНБ-ий 16 хувьтай тэнцүү байсан. Гэтэл олон улсад 7 хувьтай байдаг. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Энэ хууль гарснаар олон улсын төрийн өмчит компаниудад тавигдах шугам үүснэ гэсэн үг. Олон улсын стандарт хангасан компаниудаа авна. Одоо 122 компаниас 10 нь шалгуурыг хангаж байна. Үлдсэн 100 компани шалгуурыг хангахаар ажиллана. Нэгдэж, дүрмээ өөрчилж, үр өгөөжөө сайжруулж, хувьчлагдаж болно. Биднээс хамааралгүй болно. Статус дунд Кувейтын сан гээд байшин байна. Кино үйлдвэр, дуурь болон театр, оёдлын үйлдвэр байна. Энэ бүхнийг "Эрдэнэс Монгол" ХХК-тай харьцуулах боломжгүй. 

Энэ хууль батлагдаж статусаа тодорхой болгоно. Хүчээр хувьчлал явуулж, нэгтгэхгүй. Уул уурхайн салбар нь "Эрдэнэс Монгол" ХХК-ийн харьяа, уул уурхайн бус нь "Эрчист монгол"-ын харьяа байна. Үүний нэгдсэн бүртгэлийг Төрийн өмчийн хороо хийж, менежментэд оролцохгүй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-2017 онд Ч.Хүрэлбаатар сайд төрийн өмчит компаниудыг ашигт ажиллагаа сайжруулж, татан буулгана гэж баахан ярьсан. Мөн 2021 онд ТӨБЗГ-аас АЗЗА-г хувьчлах нэгтгэх гэж бас ярьсан. Одоо гурав дахь удаагаа хамтарсан Засгийн газраас оруулж ирж байна. Үр дүнтэй явах байх. Нийт 122 компани 64 их наяд төгрөгийн хөрөнгө, 87.900 ажилтантай юм байна. Энэ 2013 оны тоо шүү. Дэлхийн банкнаас хөрөнгийн өгөөж нь тэг төгрөг. Ашигт ажиллагаа 5.9 хувь байна. Яагаад ийм тусгай зөвшөөрөл бүхий ажиллаж байж ашиггүй ажиллаж байна вэ. Энэ томилгооноос болж байгаа юм. 

Авлигын судалгаагаар Монгол Улс байнга хойшилж байгаа. Хэт улстөржсөн томилгоо хийж байна. Дээрээс нь би "Эрдэнэс МЖЛ" ХХК руу албан бичиг явуулсан. Танайх 2016 онд хэчнээн албан хаагчтай байж байгаад өнөөдөр хэд болсон гээд ТӨБЗГ-аар дамжуулан асуулгахад нууц гэдэг хариу ирсэн. Ичиж үхмээр тоо гарч байгаа. Би дотроо мэдээлэл авсан байгаа. Баталгаажуулах гэж асуулга явуулсан. Сонгуульд ажилласан хүмүүсээ төрийн өмчийн компаниуд руу "чихдэг" болсон.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Би Б.Пүрэвдорж гишүүнтэй санал нэг байна. Залгуулаад хэлж байна гэж бодоорой. Маш даруухнаар хэлж байна. Монголын авлигын индексийг гурван зүйл хойш татаж байна. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, ил тод байдал. Үүнээс улс төрийн намын санхүүжилт яригддаг. Шийдвэр гаргалгүй олон жил явж ирлээ. 14 мега төслөөс дутахааргүй төсөл. Гал тогооноосоо эхлээд төр оролцоогүй салбар байхгүй. 1-2 компаниа дэлхийн зах зээлд гаргах ёстой. Эдгээр компаниудын нийт орлого 23 их наяд төгрөг бөгөөд 17 их наядыг урсгал зардалд, таван их наядын ашигтай ажиллаж байна. 

Гэхдээ ямар их хэмжээний хөрөнгө барьчихаад 5 их наядын цэвэр ашиг хийж байна вэ гэвэл хангалтгүй. Энэ бүхнийг цэгцлэх цаг болсон. 

Төрийн болон орон нутгийн өмчит компанид 58 мянган хүн ажиллаж байна. Зургаан компани олон нийтийн компани болсон байна. Энэ хууль батлагдвал Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс бусад нь компани болно. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-УИХ-ын тогтоолоор олон нийтэд нээлттэй болгох компанийн жагсаалтыг баталсан. Засгийн газраас чиглэл өгөхөд би ЦХХХ-ны сайд байсан. Цахилгаан холбоо ХХК-ийн үнэлгээ 11 тэрбум төгрөг байсан бөгөөд өртэй байлаа. Хувьцаа гаргах гэж байгаа бол бэлтгэлээ ханга гэхэд санхүүжилт байхгүй гэсэн. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Хууль зүйн байнгын хороотой  хамтран хэлэлцвэл зүйтэй болов уу. Энд анхаарч өгөөч. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн 1072 хувьцааг эзэмшүүлсэн. Зарим хүмүүс талийгаач болоход хувьцаа нь өвлөгддөггүй. Энийг захиран зарцуулах эрхийг хүрээ хязгаартай болгож болох уу?

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: 

-Иргэдэд хувьцааны талаар соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй хийх ёстой. Ажлын хэсэг байгуулж, мэдээлэл өгч, 1072 хувьцааг энгийн хувьцаанд хөрвүүлэх бэлтгэл хангуулах урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй.  Шууд энгийн хувьцаанд хөрвүүлж, зарж үр гэвэл цаашдаа ногдол ашиг хүртэл эрх ашиг нь хөндөгдөнө. Бэлтгэл ажлыг хангуулах ажлыг эхлүүлнэ. Бид С түвшний олон улсын удирдлагын сайн менежер авахаар нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Өнгөрсөн 2024 оны нэгдүгээр сарын 7-ны чуулганы хуралдаанаар шийдвэрлэгдээд энгийн хувьцаа гэдэг нь тодорхой болсон. Энэ асуудал хүчин төгөлдөр хуулиараа зохицуулж байгаа. Харин арвижуулж, өвлүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь засгаас хамаарч байгаа. Цаашдаа энд анхаараарай. Амь оруулах буюу иргэн хэрхэн эргэлтэд оруулах вэ?

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Үндэсний баялгийн сангийн хуулийн ач холбогдлоос ялгаагүй гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Өмчийн асуудлыг УИХ мэддэг байсан бол Засгийн газар мэддэг болгосон заалт орж ирж байна. Тухайлбал компаниудыг татан буулгаж, хувьцааны асуудлыг шийдэхэд ЗГ шийднэ. Тэр битгий хэл төрийн өмчит компани хувьцаа гаргах эсэхийг зөвхөн Сангийн сайд шийдэх гэнэ. Энэ болохгүй ээ. Төрийн өмчийн есөн бүрэлдэхүүнтэй ТУЗ-ийн гурав нь төрийн албан хаагч байна гэжээ. Ингэж төрийн өмчийг наргиж, Засгийн газрын түвшинд шийдэх тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж болохгүй. Тиймээс ирэх хаврын чуулганаар хэлэлцэх горимын санал гаргаж байна. Ингэж болохгүй. Ганц сайдын хүрээнд шийддэг байж болохгүй. Чи битгий худлаа яриад байгаарай Н.Учралаа. Хуулийн 15.1 заалтаа хар чи. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Өнөөдөр энэ хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Мөн яаралтай горимоор хэлэлцээгүй. Анхдагч хуулийн төсөл өргөн барьсантай холбоотойгоор хууль зүйн дүгнэлт 10-15 хоногийн дотор гарах ёстой. УИХ-ын Хууль зүйн хэлтсээс дүгнэлт гаргаж, өнөөдөр байнгын хороо руу орж, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэрвээ шийдэгдвэл ажлын хэсэг байгуулагдаж, хаврын чуулган хүртэл хэлэлцүүлэгт бэлтгэнэ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Би саналаа татлаа. Маш нухацтай хэлэлцэх ёстой. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Ц.Даваасүрэн гишүүн олон нийт харж байхад хариуцлагатай зүйл яриарай. Одоо мөрдөгдөж байгаа хуульд бас ийм заалт байдаг шүү. Үнэт цаас, зээл авбал Сангийн сайдаас зөвшөөрөл авч ирсэн биз дээ. Үе үеийн Засгийн газар ийм ажил хийдэг. УИХ-аар хувьцаа гаргахыг хэлэлцэж, шийддэг. Салбарын сайдад дураараа эрх дарх олгоогүй ээ.

УИХ-ын гишүүн Б.Заяабал:

-Агуулгын болон найруулгын алдаа байна. Төрийн өмч ард түмний өмч. Энийг сайжруулах үүрэг нь төрийнх. Хуулийг орж ирэхдээ хамтдаа нэг цогц болж ирээгүй юм бэ. Төрийн болон орон нутгийн өмч гэдэг дээр өнөөдөр хүртэл эргэлзэж ирсэн. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Оюутнуудтай уулзаад орж ирлээ. 100 оюутанд дадлагажих хөтөлбөр зохион байгуулж, "Эдийн засгийн эрх чөлөө" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Эдийн засгаа тэлэх асуудал хамгийн чухал. Олон сорилт туулсан. Хувийн хэвшлийн орон зайг хумисан. Төрийн 230 мянган алба хаагч дээр нэмэгдээд төрийн өмчийн 58 мянган хүн ажиллаж байна. 23.6 их наяд төгрөгийн орлогыг 2023 он д хийсэн бол 2021 онд 10.6 их наяд төгрөгийн орлоготой ажилласан. Хоёр жилийн дотор 13 их наядаар өссөн байна. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Иргэдийн хардлага төрийн өмчит компаниуд дээр байдаг. Тэндээс хулгай, авлига хууль бус асуудал гардаг. Төрийн өмчит компаниудын нийт активын хэмжээ 2019 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 59 их наяд болж өссөн. 2024 онд 64 их наяд төгрөг болж өссөн байна. Жилээс жилд улам данхайж байгааг илтгэж байна. Засаглалыг нь хараат бус болгох нь чухал. Нийт 122 компани биш 472 хуулийн этгээд байна. Заавал ярих ёстой. "Эрдэнэс Монгол" компанийн харьяаны байгууллагын захирал өөрийнхөө амь насыг 3 тэрбумаар үнэлж, 30 сая төгрөгөөр даатгуулсан байдаг. Мөн "Оюутолгой" компанийн санхүүгийн тайлан маш нууц, зөвхөн Төсвийн байнгын хорооны гишүүдэд тараасан. Энд ямар байр суурьтай байгаа юм бэ?

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-"Эрдэнэс Монгол" нэгдэл бол Баялгийн сангийн хууль батлагдсаны дараа шинэчлэлийг сайн хийж байгаа гэж сонссон. Нэгдэл дээр 42 компани байсныг 31 болгож, 269 ТУЗ-ийн гишүүнийг 66 болгосон. Хараат бус гишүүдийг 30-ыг 49 болж нэмсэн. Давхардлыг арилгаж, Баялгийн сан дээр хуримтлал үүсч байна. Нуух зүйл байхгүй. Одоо 50 орчим мэдээлэл ил байгаа. Төсвийн хууль дагуулаад 11 мэдээлэл нэмэгдэж, одоо энэ хуулиар 74 мэдээлэл ил болно. Хэрвээ мэдээлэл ил болоогүй бол даргыг нь шууд чөлөөлнө.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Хуулийг дэмжиж байгаа. Нэн яаралтай шийдэх авлига, улс төрийн санхүүжилтын асуудлыг шийдэх гогцоо болно. Дүр эсгэлгүй ажиллаасай. Дундаж давхаргаа тэлэхэд үр нөлөөтэй. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Төрийн өмчит компанид тавигдах ёстой зарчмын заалтыг бие даасан хууль болгож байгаа нь хууль тогтоомжийн системчлэлд нийцэж байгаа юу?

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль иргэний хууль, компанийн хууль гэсэн хууль тогтоомжоос бүрдэж байгаа. Төр өөрөө хувьцаа эзэмшигч учраас нийтийн өмч гэдгээрээ захиргааны эрх зүйн ойлголт үүнээс гадна хувийн эрх зүйн асуудал хамт орж ирж байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар захиргаа, иргэний эрх зүйг хамтад нь оруулж ирж байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Дэмжиж байгаа. Сүүлийн найман жил хоёр парламент дамжин хэлэлцүүлж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуультай хамт ярих ёстой. Өмчийн хуулийг Засгийн газар оруулж, нэг ажлын хэсэг авч явах ёстой. Би энэ хуулийн шинэчлэлийг УИХ дээр ахалъя. Амбицаа ил хэлье. Би 2016 онд Хууль зүй дотоод хэргийн дэд сайд байхдаа анх энэ хуулийг Засгийн газар дээр суурь онолын судалгааг хийх ажлыг эхлүүлсэн. Сүүлийн найман жил УИХ дээр ажлын хэсгийг ахалж байсан. Холбогдох судалгааг бүгдийг нь хийж, хоёр удаагийн сонсгол хийж, төрийн өмчийн компаниудад хэрхэн хулгай хийдгийг таньж авсан. Тийм учраас нүх сүвийг яаж бөглөх вэ гэдэг гарц шийдлийг илүү сайн хийж чадна гэж бодож байна. Хоёрт, надад төрийн өмчийн компаниуд дээр ямар нэгэн сонирхол байхгүй. Миний ах дүү, хамаатан садан төрийн өмчийн компанид ажилладагүй. Энд ямар нэгэн бизнесийн хэлцэл хийж байсан намтар түүх байхгүй гэдгээ хэлчихье. Энэ шинэчлэлийг шийдэл, онолын хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр улс төрийн намуудын зөвшилцлийг хангаж, манлайлж ажиллах саналтай байгаагаа илэрхийлье.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Миний харж байгаагаар энэ хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

-Асуулт алга. Үг хэлмээр байна. Хариуцлагын асуудал дээр сайн анхаараад өгөөрэй. Ашиггүй ажиллуулсан удирдлагуудыг гурван жил нуусан юм бэ. Хүний муу үзэх гээгүй. Төр хатуу нүүрээ харуулах ёстой. 

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Би жижиг "Тавантолгой" компанийг дэмждэг. Хяналтын багц эзэмшдэг компаниуд нутгийн өөрөө удирдах байгууллагад нөлөөлөх гээд байдаг. Тавантолгой төмөр зам нийт 267 км урттай жижигхэн мөртлөө нийт 883 ажилтантай. Ажил буулгах талбайгаа 300 гаруй тэрбум төгрөгөөр тохижуулсан гэсэн мөртлөө өдөрт тавхан вагон нүүрс ачиж байна. Төмөр замын тээвэр нь машин тээврээсээ үнэтэй. Гэтэл хил даваад Өвөрмонголын төмөр зам дээр 4000 км урт зам дээр 700 гаруй ажилтантай, жилийн ачаа эргэлт нь 3 сая гаруй тонн байгаа. Манай "Тавантолгой" төмөр зам жилийн ачаа эргэлт 2 сая гаруй тонн байдаг.Ажилчдын 50-иас дээш хувь нь Улаанбаатараас очиж ажилладаг. Монголын төмөр замын ачаа эргэлт нь 3 сая тонн. Ийм байж болох уу?

Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг дэмжсэн эсрэг байр суурьтай намын бүлгүүдээс үг хэлнэ. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх санал хураалт явуулж, 61 гишүүн дэмжлээ. 

УИХ-ын гишүүн Ч.Анар:

-Би гишүүн болоод удаагүй байна. Монгол Улсын хууль эрх зүйн орчин бүрэлдэн тогтож, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 30 жил өнгөрсөн. Төрийн өмчит компани хамгийн том завхрал үүссэн асуудлыг оруулж ирж байгаа нь талархууштай. Гэхдээ энэ хуулийн үзэл баримтлал, зарчмын хувьд үндсэн суурь асуудлыг шийдэхээргүй байна. Төр юу хийх ёстой вэ, юу хийх ёсгүй вэ. Төрийн өмчит компаниудаа тоолж чадахааргүй хэмжээнд хүрсэн. Энэ хуулийг сууриар нь өмчий тухай хууль, Үндсэн хуульдаа ангилж оруулж өгөх ёстой. Хуулийн цоорхойгоор явж ирсэн. 

Хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн албан татварт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулж, 59 гишүүн дэмжлээ. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 57 гишүүн дэмжлээ. 

Архивын албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 63 гишүүн дэмжлээ.

Дампуурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 64 гишүүн дэмжлээ. 

Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 65 гишүүн дэмжлээ. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрлөлтийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэх санал хураалтаар 64 гишүүн дэмжлээ. 

Инновацийн  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг үзэл баримтлалын хүрээнд дэмжих санал хураалтаар 64 гишүүн дэмжлээ. 

Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 64 гишүүн дэмжлээ. 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 65 гишүүн дэмжлээ. 

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 67 гишүүн дэмжлээ. 

Яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 65 гишүүн дэмжлээ. 

Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 65 гишүүн дэмжлээ. 

Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 66 гишүүн дэмжлээ. 

Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 64 гишүүн дэмжлээ. 

Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 65 гишүүн дэмжлээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 66 гишүүн дэмжлээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 68 гишүүн дэмжлээ. 

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 67 гишүүн дэмжлээ. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 69 гишүүн дэмжлээ. 

Хууль баталсантай холбогдуулан зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 68 гишүүн дэмжлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо болон бусад байнгын хороонд шилжүүллээ. 

Чуулган өндөрлөж байна. Маргааш 10.00 цагт хуралдаан эхэлнэ.

 

11 : 59
2025-1-23

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийн эцэслэн батлуулах хэлэлцүүлэг хийж байна. Танилцуулгыг гишүүдэд Төрийн байгуулалтын байнгын хорооноос тарааж өгсөн. 

Эцэслэн батлах санал хураалт явуулж, 69 гишүүн буюу 67.7 хувиар дэмжигдлээ.

Хамт өргөн мэдүүлсэн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтаар 67 гишүүн дэмжлээ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 65 гишүүн дэмжлээ.

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлах санал хураалтаар 68 гишүүн дэмжлээ. 

Хархорум хотын эдэлбэр газрын хил заагийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтаар 69 гишүүн дэмжлээ.

Холбогдуулан боловсруулсан Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах тухай УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын төслийг батлах санал хураалтаар 65 гишүүн дэмжлээ. 

Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтаар 62 гишүүн дэмжлээ. 

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтаар 65 гишүүн дэмжлээ.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтаар 68 гишүүн дэмжлээ. 

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтаар 71 гишүүн дэмжлээ. 

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үдээс хойшх хуралдаан 14:00 цагт эхэлнэ.

11 : 41
2025-1-23

Ц.Даваасүрэн: Хууль санаачлах 3 субъект байна

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Зулпхар танилцууллаа. 

УИХ-ын гишүүд асуулт асуусангүй. Анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг батлахыг дэмжих санал хураалт явуулж, 58 гишүүн буюу 60.4 хувиар дэмжлээ. Хуулийн төслүүдийг батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-Давхцаж байгаа учраас асуултаа татлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Байнгын хороо, УИХ-аас тогтоолын төсөл оруулж ирж байна. Энийг хэн санаачилсан юм бэ. Хууль санаачлах гурван субъект байна. УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар л байна. Тэрнээс биш УИХ-ын Тамгын газар хуулийн төсөл маягийн юм оруулж, байнгын хороо хуралдаад УИХ санаачилсан гэж байж болохгүй. Энэ Үндсэн хуулийн Цэцэд очвол шууд очно. Ямар ажлын хэсэг байгуулагдаж тогтоол боловсруулсан бэ. Цаашид анхаарах үүднээс санал хэлж байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Тайлбар өгье. УИХ-ын даргын 2025 оны нэгдүгээр сарын 2-ны захирамжаар ажлын хэсэг байгуулж, нийт 23 гишүүн ажилласан. Анх Хархорум хотын гэж явж байсныг хуульд нийцүүлж, бусад хуульд байсан нэршлүүдийг нийцүүлэх шаардлагатай гэж үзэн таван тогтоолын төслийн нэрийг өөрчилж, шинэ гэдэг үгийг хасч байгаа. Хуульд тогтоомжтой нийцүүлэх ажлыг ажлын хэсэг оруулж ирсэн юм. 

10 : 38
2025-1-23

"Хархорум хотын үзэл баримтлалыг УИХ батлах нь зөв"

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Зулпхар танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Хоёр заалт өнгөрсөн чуулган дээр саналаар унасан. Газар эзэмшүүлэх, ашиглуулах заалт байсан. Үүний цаана Газрын тухай хуулиараа асуудал шийдэгдээд явах боломжтой зүйл дээр хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг бид хуулиараа нээгээд өгсөн бол зүгээр юм уу гэдэг агуулга. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк улсад айлчилж, Хархорум хотын хөрөнгө оруулалтын санамж бичигт гарын үсэг зурсан. Бид эрх зүйн орчныг нээж өгөх нь зүй ёсны асуудал. Энэ хотын концепцийг УИХ батална гээд байнгын хороон дээр ороод ирсэн. Төлөвлөлтийг УИХ, концепцийг Засгийн газраар батлуулбал уг нь. Чуулган завсарлаад гуравдугаар сарын 15-н хүртэл цуглахгүй учраас энэ хооронд батлагдахгүй юм байна. Энд хариулт өгөөч.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Бид түүхэн нийслэлээ сэргээн байгуулахаар хуулийнхаа эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал болоод концепцийг УИХ батлахаар оруулж ирсэн. Ийм жишиг байгаа. Том бодлогын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж орж ирж байгаа. Зарчмын хувьд зөв гэж харж байгаа. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Энэ хотыг нийслэлийн баримжаатай хөгжүүлэх агуулгатай. Одоо шууд нийслэл болгон гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарна. Нийслэлийн стандарт зураг төсөл гарах ёстой. Ирээдүйн нийслэл болох юм байна. Шаардлагатай гэвэл 2050 он хүртэл төлөвлөлтийн үе шатыг тавьж өгч, газар эзэмших боломжийг нь хангаж өгөх ёстой. Шууд газар эзэмших эрхийг нь хааж болохгүй. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-УИХ-аар үзэл баримтлалыг батална гэхээр хотын үйл ажиллагаанд төвөг учруулах вий дээ. Тэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гол татах зүйл нь газар байтал газраа эзэмшүүлэхгүй гэдэг нь буруу юм биш үү. Эргэж авч үзэх хэрэгтэй болох юм биш үү. Тэнд хөрөнгө оруулахгүй шүү дээ. Улсад шинэ хот байгуулах мөнгө байхгүй. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Газар эзэмшүүлэх асуудлыг хөндөж байна. Ерөнхий төлөвлөгөөг нь баталдаг жишиг байгаа юм. Газрын зохион байгуулалтыг зөв хийх ёстой. Хуульчлагдаж мөрддөг байх хэрэгтэй. Улаанбаатар хотын буруу төлөвлөлтийг давтах ёсгүй. Үзэл баримтлалын хувьд түүхэн өв соёлоо сэргээх, хадгалахаас гадна олон төрөлт аялал жуулчлалыг дэмжинэ. Гуравт, тэнцвэртэй хөгжлийг хангаж, бүсчлэн хөгжүүлэх ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Ганмаа:

-Хот төлөвлөлтийн ухаалаг шийдэлд ямар технологи ашиглах вэ. Байгаль орчны үр нөлөөллийн судалгааг хийхдээ ус, хөрсний бохирдлын судалгааг орхигдуулсан байна. Эко системийг хамгаалах нарийвчилсан төлөвлөгөөг тусгасан уу. Иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд нөхөн олговор өгөх үү?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Ухаалаг дэд бүтцийг хөгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй сэргээгдэх эрчим хүчийг дэмжинэ. Амьдрал дээр төлөвлөсөн асуудал дараагийн ажил. Эцэслэн батлахад энэ бүхэн тодорхой болно. Байр зүй, инженер геологийн судалгааг гурван байршил дээр 991 цооног гаргасан. Ундны ус, хөрсний судалгаа, угсаатны зүйн судалгааг хийсэн. Бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө археологи, палентлогийн эрсдэл учрахгүй гэсэн баталгааг гаргана. Хоёр газар тусгай хамгаалалттай байгаа. 

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

-Аялал жуулчлалын бүс болгоё гэж 2005 онд яаманд байхдаа ярьж байсан. Энэ талаар төлөвлөгөө байгаа юу. Хэчнээн жуулчин хүлээж авах вэ?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Хотын эдийн засгийн үндэс нь түүхэн биет болон биет бус олон төрөлт аялал жуулчлал. Нутгийн иргэдэд түшиглэн хөгжүүлнэ. 

Ажлын хэсэг Нацагдорж:

-Хотын төлөвлөлтөд аялал жуулчлал тэргүүлэх чиглэлд тусгагдсан. Үзэл баримтлалаараа тодорхой болно. Олон хувилбар хийж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө рүүгээ ордог юм. 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-Улаанбаатарын дэд бүтэц хомсдолтой байгаагаас эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна. Улсын хүн амын 67 хувь нь суурин газарт амьдарч байна. Шинэ хот руу хүн амыг татах ямар үзүүлэлт байгаа вэ. Газрыг ашиглуулах, эзэмшүүлэх зөрүү нь хэд байгаа вэ. Хархорум хотод зөвхөн газар ашиглуулаад, Улаанбаатар хотынхоо уулын амыг эзэмшүүлээд байх уу?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Ажлын хэсэг Улаанбаатарын алдааг давтахгүй байх тал дээр хариуцлагатай хандах зарчим баримталж байна. Үзэл баримтлал нь эцэслэн батлагдаагүй байна. Хуульд газар эзэмшүүлэхээр тусгах нь эрт байна. Бусад шинэ хуулиудтай нийцүүлнэ. Төлөвлөлтийг нь зөв хийх ёстой. Хүнд ээлтэй ногоон хот байх ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-Улаанбаатар тойрсон хотууд ААН-үүдэд олон жилээр газар эзэмшүүлж байгаа тохиолдолд Хархорум хотод чинь хөрөнгө оруулах хүн олдох уу?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Анх хуульд хөрөнгө оруулалтын харилцаа дутуу байсан. Ойрын хугацаанд давуу тал үүсгэх дээр УИХ-аар оруулж шийднэ. Хотын ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй учраас газар эзэмшүүлэх нь буруу гэж харж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:

-Шинэ хотын хөрөнгө оруулалт маш чухал. 5-10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл тогтворжуулах гэрчилгээг 4 жилийн хугацаатай олгож, харин хоёр жилийн хугацаатай хийж дуусгахаар хөрөнгө оруулалтын дээд хэмжээг 300 тэрбумаар 16 жилийн тогтворжуулалтын гэрээ олгоно гэжээ. Энэ талаар нэмэлт мэдээлэл өгөөч. Хотын эдэлбэр газарт амьдарч байгаа Архангай, Булган, Өвөрхангайн иргэд хотын иргэн болох сонголт нээлттэй байгаа. Хотын хүн ам 10 мянга хүртэл байж, захирагчийг Засгийн газраас томилно гэсэн. Энэ хэр хугацаанд 10 мянга хүрнэ гэж тооцоолж байна вэ. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Хот байгуулалтыг нэгдсэн байдлаар төлөвлөж, ойролцоох сумдууд нэгтгэгдэж явна. Хороолол 10 мянга байж нэг хотын өнгө төрхтэй болно. Анхны хороолол байгуулагдсанаар захирагчаа сонгоод явна. Бие даан хөгжих боломжийг бүрдүүлнэ. 

Ажлын хэсэг Нацагдорж:

-Хот 15 мянган хүнээс дээш байх ёстой. Хорооллыг 10 мянган хүнтэй байна гэж үздэг. Тэгээд захирагч томилогдоно. 

УИХ-ын гишүүд асуулт асууж дууслаа. Зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураалт явуулж, гишүүд үг хэлж дууслаа. Эцэслэн батлуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль их хатуу болсон. Одоо мөрдөгдөж байгаа шинэ хуулиар Хархорум хотын асуудлыг энэ хуулиар зохицуулна гэвэл гацаа үүсэх вий. Уг нь 5 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулсан хувийн хэвшилд татварын бус болон татварын хөнгөлөлт үзүүлнэ гэжээ. Энэ зайлшгүй шаардлага байсан уу?

10 : 29
2025-1-23

Энэтхэгийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл  /Засгийн газар 2025.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ./ хэлэлцэж байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж байна. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой хариулт авч, үг хэлж дууссан. Одоо санал хураалт явуулна. Нийт 69 гишүүн буюу 88.7 хувиар дэмжиж, Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа.

УИХ-ын гишүүдийн саналыг анхаарч, бодит нөхцөлтэй танилцах боломжоор хангах чиглэл өгч байна.

10 : 20
2025-1-23

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай хэлэлцэнэ

УИХ-ын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Дэгийн тухай хуулийн 33 зүйлийн 33.1 зүйлд Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийг төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д бичгээр хүсэлт тавьсан бол УИХ-ын дарга нэгдсэн хуралдаанд оруулж, олонхын саналаар шийдвэрлүүлнэ гэж заасан. 

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сарын 22-нд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулж, 55 гишүүн буюу 67.1 хувиар дэмжигдлээ. Хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

10 : 06
2025-1-23

Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гэгээн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэл илэрхийллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Нийт 66 УИХ-ын гишүүн хуралдаан оролцож байна. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсч, Монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиолоо. Гэгээн дурсгалыг хүндэтгэж, гишүүд босч эмгэнэл илэрхийлэхийг хүсч байна. Өнөөдрийн хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэнэ.

УИХ-ын Дэгийн тухай хуулиар УИХ-ын дарга хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх байнгын хороог тогтоож, бусад байнгын хороонд мэдээлнэ гэж заасан. Энэ талаар танилцуулъя. Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сарын 22-нд өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан.

 

10 : 02
2025-1-23

Өнөөдрийн хуралдаанаар 8 асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.01.23/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.    

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үочин 2025-01-23 202.179.25.140

Ёстой аймшигтай зальхай, муу аргад гаршсан, нүгэмлтэй гэмээр худалч хулгайч, шуналын дэв, боловсролгүй хүн төрийн толгойг зайдганаас улс хөгжих нь бүү хэл нийгэм эдийн засаг доротйж дууслаа. Ийм муухай хүнийг хурдхан шиг зайлуулж, залуу хөгшин нь хамгаагүй ухаантай улс төрийн эдийн засгийн өндөр боловсролтой, худалч хулгайч биш хүнээр суудлы нь сольж, энэ хүнийг улс төрөөс бүрмөсөн холдуулж херотой нь нийлүүлэх цаг болсон.

Avatar

Зочин 2025-01-23 139.5.216.210

Хаха, төрийн өмчит компаниудаас сааж чадахгүй болчихвол улстөрчид турж үхэх байлгүй, данхын хийж хүчрэх ажил биш, тэгээд ч яг үнэндээ ярьж л байгаагаас хийх санаа бол байхгүй байх оо

Avatar

Ард 2025-01-23 203.91.115.39

Ёстой нэг үйлдвэр, ажил мэдэхгүй нөхдүүд суучихаа л юм л бол гадаадыг яриал, гадаадын зөвлөх гэж баахан мөнгө үрээл даанч хэрэг алга. Зүгээр л ахмад мэрэгжилтнүүд ард түмнээсээ энийг яах вэ гээд асуулдаа. Худлаа ямарч хэрэггүй бүс ийн ч гэх шиг ард түмний мөнөгө үрсэн хурал зөвөлгөөн хийж байхаар, цөөхөн оновчтой зөвөлгөөн хийлдээ.

Avatar

Монгол инженер 2025-01-23 203.91.115.39

Дээд сургууль, коллеж төгсөөдч бэлэн мэрэгжилтэн хаана ч гардагггүй юм. Ажил дээрээ л хүмүүс сурдаг юм даа. Эхний ээлжинд гадаад дотоодын ижил төстэй үйлдвэрт болон курсээр сургалтад явуулах зэргээр бэлдэж бас болно. Манай Монголд 1950 иад оноос Цемент, тоосго. хөнгөн хүнс, Уул уурхай, Эрчим хүч гээд бүх салбарт боловсон хүчин хэрэгтэй байлаа. Ихэнх нь ажил дээрээ сураад суралцаад л манай мэрэгжилтэнгүүд бий болсон шүүдээ. Цалин г нь ёайн өг, хариуцлага тооц тэгээд л бүх асуудал шийдэгдэнэ.

Avatar

Монгол 2025-01-23 203.91.115.39

Хүний нөөцийн тухай олигархууд олон л юм ярьж яанаа ийнээ болцгоож байна. Гэтэл монголчууд юу хийж байна. Тэдэнд хийх ажил алга. Хиийсэнч хөдөлмөрийн хууль хөдөлмөрийн хууль гэрээ юуч байхгүй, мөрдөгдөдгүй өгч байгаа цалин мөнгө нь бага. Арга буюу зах дээр, эсвэл дэлгүүрт зогсож хятадын компаны худалдагч – ажилчин ямарч НД ЭМД гүйгээр хийнэ. Дээр нь олон жил мэргэжлээрээ ажилласан ахмад настнууд бгаахан тэтгэврээс өөр орлоггүй гэртээ сууна. Зөв зохион байгуулж чадвал маш их нөөц байна даа.

Avatar

Нэргүй 2025-01-23 103.212.162.36

Хятад цустнууд хө

Avatar

Нэргүй 2025-01-23 103.212.162.36

Төрийг өмчөөс нь салгах

Avatar

Нэргүй 2025-01-23 66.181.183.105

Энэ Ерөнхий сайд Оюун-эрдэнэ өмнөх Ерөнхий сайд М.Энхболдтой уулзахдаа хутгатай хүнийг дагуулж явсан гэдэг. Ийм гудамжны, хулигаан хүмүүс төрийн дээд түвшинд ажиллаж байна.

Avatar

Нэргүй 2025-01-23 103.212.117.41

"Бодоод бодоод Бодын шийр дөрөв" гэгчээр төрийн өмчийн компаниудыг хувьчлахаас өөр ямар марзан гоё "шинэчлэл" хийгээд нэмэргүй!!! Гагцхүү ХУВИЙН өмч л хөгждөг нь хүн төрөлхтний жам гэдэг нь бидний 70 жил dуруу замаар будаа тээсэн туршлага нотолсон шүү дээ!!! Одоо шинээр "дугуй" зохион бүтээх гээд яах юм бэ??

Avatar

Нэргүй 2025-01-23 139.5.217.41

Шалгуур хангана гэдэг нь Оюун-Эрдэнэд хангалттай их орлого оруулж байна гэсэн үг юм. Бүх компаниуд ерөнхий сайдад сардаа ядаж гурван сая доллар өгчихдөг баймаар байгаа юм. Олон нууц амрагтай, нууц амрагууд нь дандаа гадаадад байдаг хүнд мөнгө их хэрэг болж байгаа шүү дээ хөөрхий. Бас дандаа 0 гүйлттэй жийп, нисдэг тэрэг унаад сурчихсан хүнийг та нар хуучин машин унуулж, хөлөнд нь шороо хүргэх гээгүй юм бол мөнгийг нь олигтойхон өгөөч ээ арчаагүй хулгайчууд минь

Avatar

Үнэн үг 2025-01-23 103.10.22.222

Энэ хэдэн Пяз улс болж тоглох юм…

Avatar

Зочин 2025-01-23 124.158.119.35

Бүлт бүлт үсрээл байх юм. Хийхээр бол хангалттай л хийх цаг хугацаа, эрх мэдэл нь байгаа ш дээ. Зүгээр л яриад байх юм

Avatar

Нэргүй 2025-01-23 202.131.234.123

цаг үрээд л байгаа одоо бол зүгээр үхүүлбэл түмэнд тустай болжээ.

Avatar

Нэргүй 2025-01-23 202.179.26.47

ярьж боллоо ажил болгомоор л байх юм даа

Avatar

Нэргүй 2025-01-23 202.131.225.242

Учралын эрдэнэс таван толгойд авчрах тэр гадаад дарга нар нь хэдэн мянган доллараар цалинжина гэх юм бол доо. Монгол захирлууд шиг тав гурван төгрөгийн цалин лав авахгүй. дор хаяж сарын 20-30 мянган доллар тэгээд таван одтой зочид буудалд байрлана сардаа нэг нутаг буцах онгоцны зардал, улиралдаа нэг гэр бүлийн гишүүдийг нь ирүүлж буцаах онгоцны зардал гээд зардал нь явж өгнө шдээ. Оюунтолгойн жишиг тийм шдээ. ЗГ ын хэмнэлтийн хуультай нь хэр нийцэх юм дээ. Учрал будаач будаач гэхээр сахлаа бүү б

Avatar

Нэргүй 2025-01-23 202.131.225.242

Учрал улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа стратегийн чухал ач холбогдолтой монголын нүүрсний хамгийн том орд тавантолгойн бүлэг ордыг эзэмшигж эрдэнэс таван толгой компанид гадны хүмүүс авчирж дарга тавьж ажиллуулах юм гэнэ. европ нэртэй хятадуудаар дүүргэх нь ЗГ ямар бодлого явуулаад байна монгол улсад монгол хүн цалинтай ажилтай байж болохгүй юу. хөөрхий тавантолгойн хэдэн захирлууд байнгын хардлага сэрдлэгэ дунд таван төгрөг л авч байгаа шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-01-23 103.71.101.108

Хоосон толгой Хүүкийн хийсэн Газрын тосны үйлдвэр төсөл монголын ядарсан эдийн засагт том дарамт болж байна. Яах аргагүй тэнэг төсөл.

Avatar

Нэргүй 2025-01-23 202.131.234.123

том гэдэстэй бирд болосн хүүк мөнгийг нь идчихсэн байхаа

Avatar

Нэргүй 2025-01-23 64.119.29.143

tuuhen hotoo barih gej baihad busad mongol undestnuud handiv ogoh bolomjtoi bolgochihbol hoorhon mongo tsuglachih yum bish biz de

Avatar

Нэргүй 2025-01-23 202.9.40.176

Адгиын хулгайч х***а

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж