"Ахмадуудын тэтгэврийг хүүхдүүд нь зээлж авсан тохиолдол олон байна"

"Ахмадуудын тэтгэврийг хүүхдүүд нь зээлж авсан тохиолдол олон байна"

"Ахмадуудын тэтгэврийг хүүхдүүд нь зээлж авсан тохиолдол олон байна"

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас ахмадын тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг тодрууллаа.


-Монгол Улсын хэмжээнд 2020 оноос хойш ахмадуудын тэтгэврийн зээлийн нийт 33 дахин өссөн үзүүлэлт гарсан байна. Ахмадуудын тэтгэврийн зээлийн хугацаа болон хүүгийн хувь хэмжээг бууруулах тал дээр ямар бодлого зохицуулалт хэрэгжүүлж ажиллаж байна вэ?

-Хамгийн гол асуудал бол ахмадуудын тэтгэвэр ямар нэгэн зээлийн барьцаа байж огт болохгүй. Тэтгэвэр гэдэг бол ахмадуудын амьжиргааны гол эх үүсвэр. Тэдэнд тэтгэврээс өөр амьжиргааны эх үүсвэр байхгүй. Аль ч улс оронд тэтгэвэр ахмадуудын амьжиргааны эх үүсвэр байдаг. Гэтэл амьжиргааныхаа эх үүсвэрийг зориулалтын бусаар буюу амьжиргаанаасаа өөр зүйлд зарцуулахаас гадна бусдад дамжуулан зээлэх тохиолдол их байгаа нь ахмадуудын амьдралын чанарыг улам дордуулж байна. Монголоос өөр ямар ч улсад ахмадуудын тэтгэврийг барьцаалсан зээлийн үйлчилгээ байдаггүй. Энэ төрлийн зээлийг олон улсад хар зээл гэж нэрлэж, ийм төрлийн зээлээс аль болох татгалздаг. Гэтэл манайд ахмадуудын тэтгэврийг барьцаалж зээл олгохдоо хугацааны хувьд бүр 2-3 жилээр нь барьцаалж зээл олгож байна. Үүнээс үүдээд ахмадууд өдөр тутмынхаа хэрэглээ, амьжиргаанд зарцуулах тогтмол орлогын эх үүсвэргүй болж байгаа нь хамгийн аюултай зүйл. Энэ асуудал дээр ямар зохицуулалт хийхээр зорьж байна вэ гэвэл эхний ээлжинд хоёр жилийн хугацаагаар буюу 24 сараар зээл авдаг энэ хугацааг богиносгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Хамгийн дээд тал нь 12 сараар буюу нэг жилээр авдаг байх нь учирч болох олон төрлийн эрсдэлийг бууруулна гэж үзэж байна.

Ахмадууд тэтгэврийн зээлээ аваад өөртөө зарцуулах гэхээсээ илүү үр хүүхдүүддээ автомашин авч өгөх, байр орон сууц, сургалтын төлбөрт нь зарцуулах тохиолдол их байна.

Энэ мэтчилэн өөрийн амьдралыг эрсдэлд оруулдаг зүйл байж болохгүй учраас яамнаас бодлогын хүрээнд уг асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй. Монголын ахмадын холбооноос ч энэ төрлийн саналыг удаа дараа ирүүлсэн. Цаашлаад тэтгэврийн зээлийн хүүгийн хувь хэмжээг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудлаар Монголбанктай хэлэлцээрт ороод явж байна. Гуравдугаарт, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Ахмад настны тухай хуулиар аав ээждээ болон өвөө, эмээдээ мэдэгдэхгүйгээр тэтгэвэр барьцаалсан зээлийг нь авч, хууль бусаар зарцуулсан тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болгосон. Бодит байдал дээр ахмадууд өөрсдөө ч мэдээгүй байхад хүүхдүүд нь тэтгэврийг нь барьцаалж зээл авсан тохиолдол олон байна. Эргээд хүүхдүүд нь зээлийг нь төлж чадахгүй хүнд байдалд ордог, ахмадууд ч амьжиргааны эх үүсвэргүй болчихсон ийм харамсалтай үзэгдэл маш их байна.

-Энэ асуудал дээр банкнаас тавих хяналт шалгалт муу байна гэж ойлгох уу. Эсвэл банкны үйлчилгээ цахимд шилжсэн учраас өөрөө ч мэдээгүй байхад хувийн мэдээллийг нь ашиглаж зээл аваад байгаа юм болов уу?

-Зарим тохиолдолд хүүхдүүдийнхээ хүчинд автаад тэтгэврийн зээл авч өгсөн тохиолдол байна. Ер нь бол ахмадууд сэтгэл санааны дарамтад орохоос гадна мөлжлөг гэж хэлэхэд арай хатуудах хууль бус хөдөлмөр эрхлэх, амьжиргааны эх үүсвэр болсон тэтгэвэр, тэтгэмжээ өөртөө захиран зарцуулах мэдэлгүй байх гэх мэтээр нэг ёсондоо санхүүгийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх явдал түгээмэл тохиолдож байгаа учраас тодорхой зохицуулалт хийх зайлшгүй хэрэгтэй гэж үзэн Ахмад настны тухай хуульд үүрэгжүүлсэн, хариуцлагажуулсан заалтууд оруулж өгсөн.

Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудын хувьд мөнгө санхүүгийн хэрэгцээ нэмэгдэх асуудал бүхий л айлд гардаг. Гэсэн хэдий ч одоо нэг үеэ бодвол тэтгэврийн хувь хэмжээ тодорхой хувиар нэмэгдсэн. Мөн сар шинийн өмнө 65-аас дээш насныханд насны хишиг олгодог болсон.

Түүнчлэн иргэн бүрт олгосон 1072 хувьцааны ногдол ашгаас тодорхой хувь хэмжээгээр олгодог болсон. Тийм учраас өрхийнхөө мөнгөн урсгал, орлого, зарлагыг эртнээс төлөвлөдөг баймаар байна. Зөвхөн сар шинийн баяр тэмдэглэхийн тулд 2-3 жилээр нь тэтгэврээ барьцаалж зээл аваад цаашид амьдрах амьжиргааны эх үүсвэрийн эрсдэлд ордог байж болохгүй.

-Нийт ахмадуудын хэдэн хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй байгаа талаар тооцоо судалгаа бий юү?

-Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргахаас өмнө нийт ахмадуудын 80 хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн тооцоо судалгаа байсан. Сүүлийн жилүүдэд нийт ахмадуудын 60 хувь нь тэтгэврээ барьцаалсан зээлтэй гэсэн судалгаа гарсан. Дахиж ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийг төр, засгаас тэглэх асуудал гарахгүй учраас ахмадууд их хэмжээний зээлтэй байх нь тэдэнд ямар олон эрсдэл бий болгосон тал дээр сургамж авсан байх. Магадгүй цаашид зээл олгох хугацааг 2 жилээс 1 жил болгож бууруулбал зээл авах иргэдийн тоо буурах магадлалтай. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр 6 хувиар нэмэгдсэн. Тэтгэврийн дундаж хэмжээ 680- 737 мянган төгрөг орчим байна. Ахмад настны тухай хуулиар жил бүр тэтгэврийг үнийн өсөлт, инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх хуулийн зохицуулалттай. Уг заалт энэ оноос хэрэгжээд явж байна. Тэтгэвэр авч байгаа нийт ахмадуудын 60 орчим хувь нь тэтгэврийн хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Цаашдаа тэтгэврийн шинэчлэл хийх юм бол ахмадууд ганцхан эх үүсвэрээр тэтгэвэр авдаг байх биш олон эх үүсвэрээр тэтгэвэр авдаг ийм тогтолцоо руу шилжих зорилт тавьж байна.

-Ахмадууд ганцхан тэтгэврийн орлоготой байхаас гадна өөрөөр орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, цагийн ажил хийх боломж нөхцөлийг бүрдүүлэхэд салбар яамнаас ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Ахмадуудад одоо олон боломж гарч байна. Учир нь Монгол Улс ажиллах хүчний хомстолд орчихлоо. Тэр тусмаа боловсрол, эрүүл мэндийн салбар. Тийм учраас 2025 онд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд онцгой анхаарч ажилласан жил болгохыг зорьж байна. Ганцхан тэтгэврийн орлого яриад суух биш тэтгэвэртээ гарсан ч өөрийн мэргэжил, мэргэшлээр үргэлжлүүлэн ажиллах боломжийг нь дэмжинэ. Энэ тохиолдолд ахмадуудын авч байгаа цалингаас нь нийгмийн даатгалын шимтгэл давхцуулж авахгүй байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Нэгэнт тэтгэвэртээ гарчихсан учраас дахин НДШ төлөөд байх шаардлагагүй. Нөгөө талаасаа ахмадууд хувиараа хөдөлмөр эрхлэх юм бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ахмадуудыг ажлын байр бий болгож байгаа чиглэлд нь дэмжиж ажиллана. Мөн цагийн ажил эрхлэх боломж нөхцөлийг ч бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

-Тэтгэврийн хувь хэмжээ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч үнийн өсөлт ахмадуудын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа учраас эдийн засгийн макро түвшний өсөлт тэдний өрх гэрийн үүд хаалгаар орж чадахгүй байна шүү дээ?

-Ямартай ч тэтгэврийг зургаан хувиар өсгөхөд том дүнгээрээ 300 гаруй тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан. Нөгөө талаас ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд одоогоор 20 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Мөн Ахмад настны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ахмад настны идэвхтэй насжилтыг дэмжих чиглэлд нийгмийн олон үйлчилгээ гаргаж ажиллахыг зорьж байна. Нөхөн сэргээх, рашаан сувилалд амраах гэх мэт үйлчилгээнд 16 орчим тэрбум төгрөгийг энэ онд зарцуулахаар тусгасан. Нөгөө талаас олон жил хэрэгжээгүй ахмадуудын сан байгуулах заалт бий. Энэ заалт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, ахмад настантай байгууллагууд заавал ахмадын сан байгуулж тэр сангаасаа ахмадууддаа хэрэгцээ, шаардлагатай зүйлд зарцуулдаг байх хууль хэрэгжиж эхэлсэн. Тиймээс энэ 2025 он ахмадуудын ажил, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, идэвхтэй насжилтыг дэмжих, нийгмийн харилцаанд ижил тэгш эрхтэй оролцох гэх мэтээр Ахмад настны тухай хууль хэрэгжиж, хөрсөн дээрээ буусан жил байх болов уу гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
17
БурууБуруу
8
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

78 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2025-01-23 103.212.116.183

20n terbumaar ahmadduudad zoriulsan ymar2 ajiliin bair bii bplgoh gj bn medeej huduu oron nutag aimag sumduudad tusgagdsan baih tr talaar tidorhou medeelel hiimeer yum.Tetegver 6% nemsen gd l yriad bh yum tog us dulaanii vne ternees cjini ilvv nemegdeed bn saidaa

Avatar

Иргэн 2025-01-23 202.126.90.38

2025 оноос хэрэгжиж бгаа Ахмадын хууль чинь худ шүү! Ажлын хүндийг нугалдаг, мэргэшсэн байсан ч хамаагүй яв л гэж бн. Төрд орж ирсэн шахааны бацаанууд утгаар нь самарч бн.Тэтгэвэрт гараад НДШ төлөхгүй гж худлаа! 65-аас хойш л төлкү. Тэгсэнээс тэтгэвэр тогтоох %-ийг нэм! Амьжиргааны доод түвшингээр тайрч хаяад 22 жил хасаад 45%-иар тогтооно гэдэг бол ТӨРИЙН ДЭЭРЭМ. Ийм нөхцлөөр хэзээ ч төрийн НДС-д шимтгэл төлөхгүй бсан. Тэгсэнээс хувийн НДС, эсхүл хадгаламж дээр. Насаараа төлчихөөд гуйлгачин блх

Avatar

Зочин 2025-01-23 202.126.90.38

Зөөз. нэртэйгээр нь ахмадуудыг хүний данснаас хасчих! Бүр зээл олгохгүй, хугацааг нь богиносгоно ч гэх шиг.ккк. Хүн хүний боломж өөр шүү. Тэтгэвэр зөвхөн амьжиргааны зардалд явдаг нэгэн байхад тэтгэврийн зээл аваад аж амьдралаа тордох, хүссэн юмаа хийх хэрэгцээтэй ахмадууд бн. Хэнийг доромжлоод, яаж ялгаварлаад байгаан? бараг 50+ болонгуут банкууд зээл олгохоо зогсоодог. Насаараа төрд ажилласан, эмч, багш хийсэн хүмүүс зав зайтай болоод жижкэн юм хийе, гэр орноо өөд нь татья гэвэл түй май гх үү?

Avatar

Нэргүй 2025-01-23 66.181.160.34

хүний юманд санаа зовох хэрэггүй шүү Хулгайч нараасаа мөнгөө авъяа Ингэж дургүй хүргэж байж бослого гарах нь дутаа юу ахмадууд очоод хэвтэнэ шүү

Avatar

Нэргүй 2025-01-23 66.181.160.34

олигтой ч нэмж чадөргүй байж нэмж байгаагийн хараач ээ арай дэндүү өөрсдийн цалинг яг адилхан болгомоор бнаа ард түмнийхээ амьдралыг мэддэггүй иим хүнээр яах гэж сонгодог бнаа

Avatar

Нэргүй 2025-01-23 66.181.160.34

Энэ Энхамгаланд ямар хамаа бна тэрний оронд тэтгэвэрийн хүүг бууруулах ёстой шдээ хүний тэтгэвэрт оролцох ёсгүй хүний эрхэнд дэндүү халдаж бна нөгөө хүний эрх яасан бэ

Avatar

Нэргүй 2025-01-23 202.9.40.54

Тэтгэврийн зээл гэдэг ойлолт огт байх ёсгүй юм аа.Тэтгэвэр барьцаэлж зээл гэх нэрээр арилжааны банкууд мөнгө хүүлдэгийг хуулиар хориглох ёстой юм штд Ийм эдийн засгийн агууллагагүй, хууль эрх зүйн огт үндэслэлгүй юм зориуд байлгаад байгаа чинь Төрийн бодлогын хамгийн том гажуудул үүнийгээ үтэр түргэн засаачээ!!!.Сайд хүний хийх ажил чинь уг и тийм алсыг харсан том ш/ у ч бодлого дэвшүүлж хэрэгжүүлдэг байх ёстрй юм штд

Avatar

Нэргүй 2025-01-23 202.9.40.54

Энэ асуудлаар Эхмад судлаачдын тодорхо й үндэслэл бүхий санэл таны өмнөх сайдадтанилцуулагдсан байдаг .Сайд тэр үед анал нэг байх тэхдээ сонгууль дөхсөн үед үүнийг ярьвал нийгэм хүлээжавахгүй байх гээд хойш тавьсан пм гэнюж дуудсан. Тийм арчаагүй байж болохгүй ш дээ

Avatar

Нэргүй 2025-01-23 103.10.22.142

Насаараа ажиллаж хураасан мөнгөө буцааж зээлж авна бас хүү төлнө талийгаач болсон бол бүр хураалгуулна. Хөгжлийн бэрхшээлтэй болон тэднийг асардаг хүмүүсийг бүр хүний тооноос гаргачихдаг. Ядаж хөдөлмөр хөлсний доод хэмжээг өгөөч ээ.
Ажлаа хий

Avatar

Зочин 2025-01-23 202.126.88.161

Сайдын зөвөө.. эцэг эхийнхээ иргэний үнэмлэхийг хурааж авчихаад өмнөөс нь зээл аваад ажил хийхгүй амьдраад бдг ичих булчирхайгүй хүн дүрстүүд их болж ахмадууд маань эдийн засгийн дарамтанд амьдарч бга тохиолдлууд их бга шүү

Avatar

Зочин 2025-01-23 202.126.88.161

Тэтгэвэрийн зээлийг ахмадуудыг биеээр очсон тохиолдолд гарт нь олгодог бол сайдаа..

Avatar

Өлзий 2025-01-23 139.5.217.14

43 настай тэт гарсан тэтгэврийн зээлээ ахиухан аваад эхнэр хүүхдээ аваад монголоос зайлчихмаар бхын \

Avatar

Салаавч 2025-01-23 139.5.217.14

энэ балай сдуг яах вэ өөрт хэрэггүй асуудалд орооцолдохоо болиод улсаа хөгжүүлэх юм яриасай

Avatar

Salaavch 2025-01-23 66.181.182.222

za tsets mergenvvd mini texler zereg axmaduudiin tetgever zeelj avsan chin Mongolchuud dooshoo orood baiga ym baina timuu ? Axmaduud yagad tetgeveriin zeel avch baina gij bodoj vzesnvv? xvvxtvvdnl zeleej avaad axmaduud yuuchgvi xochsnoos bolj Mongolchuud ulruu orood baiga ym baishte tee. xaxaxa exleed sudal daraan xuch gulugnvvd mini

Avatar

Нэргүй 2025-01-23 66.181.182.198

Тэгээд тэтгэврээ нэмээч ээ

Avatar

Нэргүй 2025-01-23 202.126.89.26

Зөв шдээ ахмадууд өөрсдөө тэтгэвэр ээ аваад амьдарах хэрэгтэй хүүхдүүд нь аав ээжийнхээ тэтгэвэрээр амьдардаг гарууд ичих хэрэгтэй бүүр ээжийн тэтгэврийн зээл аваад чамд өрөө төлнөө гэсэн нөхөр байсан шүү одоо ч зөндөө байгаа байх тэгж болохгүй шүүдээс. мөн тэр асрагч гээд нэг юмын өөрт нь өгмөөр юмаа аав ээжийнхээ асаргааны мөнгөөр амьдардаг гарууд бас байна шүү

Avatar

Зочин 2025-01-23 66.181.161.241

Хүү нь авна уу охин нь авна уу хэнд хамаатай юм

Avatar

Тэтгэвэрийн зээлээр бүү оролд. 2025-01-23 66.181.190.210

эцэг эхийнхээ тэтгэвэрийг зээлж авдаг хүмүүс ховордөө ховор миний мэдэх хүмүүс дунд лав байхгүй.ер нь массийн хэмжээгээр бодсонч 100 ахмадын 10н хүүхэд л ээж аавынхаа зээлийг авдаг байх.Ээж маань гэхэд л зээлээ авхаараа солонгос хятад манжуур гээд аялдаг заримдаа бараа авчирч наймаа хийдэг.зүгээр суухгүй гэсэн л санаа нь тэр тэгэхгүй бол тэтгэрийнх нь 550к амьдралд нь хүрэхгүйшдээ.Тэгээд ч настангуудын улсад насаараа ажиллаж хуримтлуулсан өөрсдийнх нь мөнгө ш дээ.та нар хүний хувийн асуулалд гар

Avatar

Иргэн ахмад настан 2025-01-23 202.9.47.31

Хийх ажлаа л хий больж үз. Хувь хүний эрх чөлөөнд бүү халд чамд хамаагүй хулгайчууд та нар төрөөс минь зайлж үз

Avatar

Зочин 2025-01-23 59.153.112.154

Энд тэтгэвэрийн зээл авах гээд шүлэнгэтээд хэрүүл хийгээд байгаа хүмүүс дан залуучууд байх юм.Ичиж үхээч та нар. Эцэг эхээрээ ганц үг хэлүүлэхгүй зад загначихаад ичихгүй тэтгэвэрийг авч идээд тэднийгээ хөсөр хаядаг доромжилдог эргүү малууд.

Avatar

Нэргүй 2025-01-23 202.126.88.161

Яг үнэн. Эцэг эхээ зад загнаж айлгаад тэтгэвэрийг нь жил хагас жилээр авчихдаг арчаагүй юмнууд л эсэргүүцээд бга шд..

Avatar

Нэргүй 2025-01-23 66.181.179.12

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах.Ядаж жилийн 12 хувь болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2025-01-23 66.181.190.210

тийшд тэгж их ахмадуудийн тэтгэвэрт санаа тавиад байгаан бол

Avatar

САЙдад хэлэх үг байна 2025-01-23 66.181.188.187

Тэтгэвэрийн зээлд юунд нь санаа зовоод байгаа юм. Сайд гуай тэр таньд хамаа ч үгүй. Насаараа зүтгээд улсад өгчөөд өчүүхэн хэсгийг нь авахдаа бас таниас айж авах уу. Тийм их ахмаддаа санаа чинь зовоод байгаа юм бол 20-с дээш жил ажиллаад тэтгэвэрт гарсан ахмадынхаа тэтгэвэрийг одоогийн дундаж цалингийн хэмжээнд өгчих. Ундармаа аниагаасаа идсэн мөнгийг нь авчих.

Avatar

Ахмад 2025-01-23 202.9.47.31

Сайдыг зайлуулах юмсан. Хувь хүний асуудалд ороод хийх ажилгүй эргүүг зайлуулах юмсан

Avatar

Нэргүй 2025-01-23 103.140.10.211

хөнжлийнхөө уртад тааруулж хөлөө жийнэ шүү ,нэг их цагаан сар ,шинэ жил,машин ,утас болсон улс,

Avatar

Зочин 2025-01-23 202.9.46.228

тэтгэвэр бага болоод л хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж авсаар бгаад л таарч бна сайд гуай буруу хальтраад яваа юм бишүү өөр хөндөх сэдэв алга уу гэр бүлийн салалт, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс гээд асуудал зөндөө бна нөхрөөсөө салаад ирсэн ажилгүй үр хүүхэд, ач зээ нараа тэжээж бгаа, өвчин эмгэгтэй байнгын асаргаатай, г.м олон олон шалтгаан бна

Avatar

Зочин 2025-01-23 66.181.190.210

тийшдээ ямар хор хийх гээд ахмадуудын тэтгэвэрт санаа тавиад унав.

Avatar

Зочин 2025-01-23 103.212.116.187

ажил хийж бгаа хүүхдүүдэд нь амжиргаанд нь хүрэх цалин өгөөчээ. Ажиллаад ажиллаад наад захын амжиргаанд ах хүрэхгүй бна ш дэ үнэндээ. ахмадын тэтгэвэр хүүхдэдээ өгөх нь битгий хэл өөрсдөд нь ч хүрэлцэхгүй бна. ядуу байлгаж чадаж бна

Avatar

Батцэцэг 2025-01-23 202.126.89.110

Эцэг эх нь үр хүүхдэдээ тус дэм болох гэж л зээл авч өгдөг. Хүн ер нь юунд мөнгөө зарцуулах нь хэнд хамаатай юм!!!

Avatar

Нэргүй 2025-01-23 66.181.161.27

Axmadiin tetgweriin zeeliig xvvgvi bolgoj og bid nar,oorsdiixoo mongiig urdachilaj,awch bairaa mortloo yagaad xvv tolx ystoi gej ingej ydarsan xeden axmadaa bitgii moljood bai

Avatar

Пүрэвжав 2025-01-23 103.140.10.203

Тэтгэвэрийн зээл хумих гэж тархи угаалт явуулж эхэллээ гэж харж байна. Амьдрал баян болохоор тийм тохиолдол байж л таараа. түүнээс хүн бүр тэгдэг гэсэн үг биш.. Гадаад дотоодод амрах зугаалах эмчилгээ сувилгаа гм зөндөө л хэрэгцээ гардаг. Далимдуулж зээл багасгах хүү нэмэх оролдлого гэж л бодож байна.

Avatar

Зочин 2025-01-23 202.126.91.146

Энхамгалан сайдыг дэмжиж бна. Эцэг эхийнхээ тэтгэвэрийг дээрэмддэг нөхдүүд л эсэргүүцэж бга бх

Avatar

Зочин 2025-01-23 202.126.91.146

Тэтгэвэрийн зээлийг зогсоох хэрэгтэй..тэгж гэмээн ахмадууд өөрсөддөө зарцуулах бодит боломж нь бүрдэнэ..Хуулийн заалт бол бодит амьдрал дээр хэрэгжихгүй л болов уу

Avatar

Нэргүй 2025-01-23 66.181.160.109

ЭНХ АМГАЛАН САЙД АА, ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ БҮР МӨСӨН ЗОГСОО. БОЛИУЛ. УЧИР НЬ АРИЛЖААНЫ БАНКУУД ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ӨГЧ МӨНГӨ ХҮҮЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.
ТЭТГЭВРИЙН МӨНГӨӨ ТУХАЙН АХМАД НАСТАН ТЭР САРДАА ӨӨРТӨӨ ӨӨРИЙН БҮХ ХЭРЭГЦЭЭНДЭЭ Л ЗОХИЦУУЛАХ МӨНГӨ БОЛНО.

Avatar

Нэргүй 2025-01-23 202.126.90.170

залуучуучуудыг ажилтай орлоготой болгох ажил хийгээч тэгвэл хүүхдүүд нь юу гэж авах юм.

Avatar

Зочин 2025-01-23 66.181.184.17

тэтгэврийн зээл авсанаар улсад ямар хохирол үүсээд бгаа юм.

Avatar

Нэргүй 2025-01-23 103.212.117.31

тэтгэвэр 6 хувь нэмэгдээд юмны үнэ хэдэн хувь нэмэгдсэн талаар ярихгүй юмаа

Avatar

Зочин 2025-01-23 66.181.181.163

Хүүхэд нь аваад байна гэж байхаар, зээлийн хүүг нь бууруулах талаар санаачлага гаргасан бол нэр хүнд чинь өсөх байлаа.

Avatar

Нэргүй 2025-01-23 66.181.161.123

тэтгэврээс өөр юм нүдэнд нь харрагдахгүй бололтой.Хувь хүний эрхэнд халдаж бн

Avatar

Занд 2025-01-23 103.212.118.190

Ахмадуудын зээл авах. ЭРХ-Р БИТГИЙ ОРОЛДООРОЙ !!!!
,ХЭРЭВ ХҮҮХЭД ЭНЭЭ ТЭРЭЭ НЬ АВСАН БОЛ ХУУЛИАРАА ШИЙТГЭНЭ БИЗ!!!

Avatar

Зочин 2025-01-23 66.181.191.26

Хэдэн үг алдаагүй бичиж чадахгүй тэнэгүүд сайдаа өмөөрчихжээ тэглээ гээд та нарт хүнсний талон өгнө гэсэн үү

Avatar

Иргэн 2025-01-23 66.181.191.26

Энэ сайдад өөр хийх ажил алга уу.Ззэл авч үр хүүхэддээ тус болж байгаа хэнд хамаатай юм.Дарамт шахалт байгаа бол хууль шүүх засаг захиргаа нь шиыднэ биз.Төрийн сайд хүн бодлогын том асуудал яримаар юм.Салбар салбарыг самарч тэнэгтэж байхаар одоо суудлаа өг үнэхээр хоцрогджээ ард түмэн хэрсүүжсэн ухаантай болсон шүү таалагдахгүй байна.

Avatar

Нэргүй 2025-01-23 202.126.89.223

vj

Avatar

Нэргүй 2025-01-23 202.126.89.223

ur huuhduud ni l eej aavaa harj bga sh de tor ahmaduudiin talaar dorvitoi yu hiisiin be yadaj ahmaduudiin tetgeveriin zeeliin huug ch buuruulj ohgui hamgiin ondor bga shu de

Avatar

Нэргүй 2025-01-23 202.126.89.223

tsagaan sar boloh geed bna haan bank ahmaduudiin zeeliig yadaj 18 saraar oilgoj ogoochee busad bankuud 18 aas 24 saraar zeel ogch bna shu de

Avatar

Саран 2025-01-23 202.55.188.110

хийх юмгүй нөхөр байна даа, үр хүүхэддээ өгсөн ч яадаг юм, дэмий х***а царайт вэ

Avatar

Зочин 2025-01-23 59.153.115.119

Хүний амьдрал янз бүр байна . Ахмадын тэтгэвэр сардаа хүрэлцэхээр байгаа юу .Хүүхдүүд нь ихэвчлэн өсгөөд өгөх талаас нь хараад зээл авсан байж болно . Судалгаагүй юмаар сайд Энх-амгалан популизм хийх шаардлагагүй баймаар юм. Ул суурьтай судалгаатай бодитой юмаараа оролдох хэрэгтэй ..Боловсролын сайд байхдаа олон багш нарыг зөвшөөрөл аваагүй багшлах эрхгүй гээд халсан .Гэтэл дарааг йн сайд нь 4000 багшийг дутагдалтай 45 хоногийн курсээр бэлтгэнэ гэв.Боловсролыг бол самарсан хүн

Avatar

Нэргүй 2025-01-23 202.126.90.4

өгөлгүй яадгын ,хүүхдүүддээ бага ч гэсэн тус болох зорилгоор л авна ш дээ…хүүхдүүддээ байшин сав аваад өгөх хөрөнгө мөнгө өвлүүлж чадаагүй….ингэж л туслана даа

Avatar

Нэргүй 2025-01-23 202.179.26.222

бас энд янз янзын юм бичээд бгаа бааснуудад ч хамаагүй шүү

Avatar

Нэргүй 2025-01-23 202.179.26.222

l***r min хувь хүмүүс мөнгөө хэн хэндээ өгөх н чамд чр хамаагүй шүү

Avatar

Нэргүй 2025-01-23 66.181.190.137

Арчаагшй үр хүшхлүүд бнаа бна тэлнийг хэлёэн бх эцэг эхийнхээ тэтгэвэрийг хуу хамж авчихаал ганц удаа эргэж тойрдоггүй хогийн сэтгэлтэй пиздакууд бднгшд миний мэдэхн манай найз сохор хадам эцэгээ ооон жил асарсан юм даг 6 хүүхэдтэй нэг ч харж хандаж байгаагүй тэтгэьэр асрах тэтгэмжийг нь охидууд нь аваад идчихдэг нээх бркнд ярьсан ганган шуламууд блншд хөөрхий арваад жилийн өмнө бурхан болсондоо сайн бэрийн хүчинд өлсөж ядараагүй ;75 насыг зооголсон буяантай хөгшин блаа

Avatar

Нэргүй 2025-01-23 66.181.190.137

Цагаан сараар амралтыг сунгахгүй бх хэрэгтэй архичид амралт сунга гэж хашиграад бх шиг бна ажилтай зээлтэй нь ажлаа хиймжэр бна

Avatar

Нэргүй 2025-01-23 59.153.87.59

Сайдыг санаа зовох асуудал мөн үү?
Хэтэрхий айл гэрийн дртоод асуудалруу ороод байгаам биш үү? Энэ сайдад өөр ард түмний төлөө хийх ажил их л баймаар юм да.

Avatar

Нэргүй 2025-01-23 103.71.101.108

Эцэг эх нь мэдээшзй байхад хүүхдүүд нь зээл авчихсан байна гэж тэнэгтэхээ болиоч. Хэрэв тийм бол банк нь хариуцлага хүлээнэ биз дээ. Энэ Төр яаж тэнэгтээд байнаа? Зээл сайн ч талтай, мууч талтай. Ийм юманд Төр оролцож салбаганах хэрэггүй баймаар.. Иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхээ бодлогоо макро түвшинд хэрэгжүүлээчээ.

Avatar

зочин 2025-01-23 103.168.34.134

би тэтгэврийн зээл хүүхэддээ авч өгсөн. гэхдээ яагаад тэр ахмадууд эргүүлээд хүүхдүүдээсээ төлсөн мөнгөө авдаггүй нь сонин байна. хүүхдүүд нь ч буцаагаад өгч л байгаа гэж бодож байна. төр яагаад хувь хүмүүсийн амьдралд оролцоод байгааг л ердөө ойлгохгүй юм. удахгүй төрөөс асууж байж бие засдаг болох гээд байгаа юмуу. төрийн хүнд суртал хэрээс хэтэрч байна шүү.

Avatar

Нэргүй 2025-01-23 103.168.34.10

Энэ гэж нэг попрохын дон шүгэлсэн хачин нөхөр байнаа .Та нарын иргэдээ ядуу байлгах ,халамжаар угжиж төрийн эрхэнд гардаг гаж тогтолцооноос болж ийм байдал гаарч байгаа ойлгохгүй худлаа хуцахаа болимоор юм Иргэдээ ажилтай орлоготой болгох талаар бодлогоо ярилдаа

Avatar

Нэргүй 2025-01-23 66.181.161.150

хэдэн ахмадынхаа тэтгэвэртэй зууралдахаас өөр ажил байхгүй юм байх даа ,өөрийнхөө юмыг яаж зарцуулах нь засагт хамаагүй шүү

Avatar

Нэргүй 2025-01-23 202.126.91.242

Банк 24:сараар зээл олгодог бол.
Зээлээ аваад хэндээ өгөх өөрөө яаж зарцуулах зөвхөн хувь хүний асуудал.
Хүний амьдралд бүү оролц

Avatar

зочин 2025-01-23 66.181.182.212

Ахмадуудыг хохироож байгаа энэ мэт зэрлэг үйлдлийн эсрэг төр оролцохоос өөр аргагүй, Хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдах хуультай,Зүй тогтолтой

Avatar

Нэргүй 2025-01-23 103.212.163.12

Тэтгэвэрийн зээл авах нь аваг л дээ. Харин тэр үр хүүхдүүд нь ажилгүй, мөнгөгүй учраас л зээл авуулаад байна. Тэр нөхдүүд орлоготой болчихвол юу гэж аав ээжийгээ зулгаах вэ дээ

Avatar

зочин 2025-01-23 66.181.182.212

Ажил зөндөө байна, Арчаагүй залхуудаа л биеэ нөөж хувиа бодож бусдаар тэжээлгээд хэвтэж байгаа хүн хогууд дүүрэн байна

Avatar

Зочин 2025-01-23 103.212.118.146

Ажил зөндөө байгаад, цалингаа новшрохгүй өгчихдөг бол хүмүүс ажил хийнэ ш дээ. Цалингаа өгөхгүй новширдог хүн хувалзууд л дүүрэн бна.

Avatar

Нэргүй 2025-01-23 202.21.126.107

ЭНЭ ОДОО ЭРГҮҮ ЮМ УУ ХИЙХ АЖИЛ ОЛДОХГҮЙ БАЙГАА ЮМ УУ ТЭТГЭВЭРИЙГ НЬ ХҮҮХЭД НЬ АВЧИХЛААЛ ГЭЭД БАЙХ ЮМ ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ,НӨГӨӨ УДАРМААГААС МӨНГӨӨ АВАХ ТАЛААР ЕР ЯРИХГҮЙ ШҮҮ

Avatar

зочин 2025-01-23 66.181.182.212

Маш чухал сэдвийг хөндсөн байна Амьжиргааны ганц эх үүсвэр болох ахмадуудын аав ээжийнхээ тэтгэвэрийг зээлийн барьцаа болгодог ийм харгис үйлдлийг монголчууд л дэлхийд ганцаараа сэдэж олж хэрэгжүүлж байгаа юм байна, Бүр аав ээжийнхээ тэтгэвэрийг булааж архидадаг,архинд донтсон хогууд ч монголоор дүүрэн байна, Ахмадуудыг энэ харгис үйлдлээс хамгаалах хууль нэн даруй гаргах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-01-23 111.237.119.73

коммунистууд дандаа хааж бооно

Avatar

зочин 2025-01-23 66.181.182.212

Ахмадуудын тэтгэвэрийг луйвардах нь ардчилал гэнэ,Ардчилагч гэх луйварч хулгайчуудын үнэн нүүр царай нь энэ

Avatar

M 2025-01-23 202.55.188.102

tetgeveriin zeel uguhuu zogsoo bitgii zeel ug

Avatar

Нэргүй 2025-01-23 202.55.188.85

W

Avatar

Зочин 2025-01-23 202.126.91.252

энэ нэг худлаа цэцэрхсэн гар байна аа. тэтгэврийн зээлийн хэдэн сараар авна эдэнд ямар хамаа байна аа. урьдах ажлаа аятайхан хийж чадахгүй байж. Хүмүүсийн хувийн амьдрал руу ороод байх юм

Avatar

зочин 2025-01-23 185.216.231.34

Чи аав ээжийнхээ нэр дээр тэтгэвэрийн зээл авчихаад үхчихвэл нь зээл эргэж төлөхгүй санаатай байгаа гөлөг үү?

Avatar

ЗОЧИН 2025-01-23 202.126.91.180

ЮУ ГЭЭД ХУЦААД БАЙГАА ЮМ? АРД ТҮМЭН ЧИНЬ ЯАЖ АМЬ ЗУУЖ БАЙГААГ МЭДЭХ ҮҮ ЧИ МУУ? АРГАГҮЙ БОЛООД Л ЗЭЭЛЖ БОЛОХ БҮХ ЗЭЭЛ МЭЭЛИЙГ АВЧ АМИА ЗОГООЖ БАЙНА. ТЭГЭЖ ЭНД ТЭНДЭЭС ЗЭЭЛ АВСАН Ч АМЬДРАЛД НЬ ХҮРЭЛЦЭХГҮЙ НЭМЖ АВСААР Л БАЙНА. ТА НАРЫН ГАНЦХАН ӨДРИЙН ХООЛНЫ МӨНГӨӨР ЧИНЬ ТЭД БҮТЭН САР АМЬДАРЧ ГЭР БҮЛЭЭ ТЭЖЭЭХ ГЭЖ ҮЙЛЭЭ ҮЗЭЖ БАЙНА

Avatar

зочиг 2025-01-23 185.216.231.34

нэр хаягаа хэлээд өөрийнхөө хэрэгцээ тооцоогоо бичээч.! тэгвэл зүгээр байх эс тэгвээс чи ард түмэн гэдэг нэрээр нлхой санаагаа далдлаад суудаг гар болж таарах

Avatar

Лхагва 2025-01-23 103.140.10.203

Тийм тохиолдол байгаа нь мэдээж.. харин үүгээр далимдуулж тэтгэврийн зээлийг хумих гэж байгаа нь өндөр настныг басамжилсан боймолсон харгис бодлого шүү..

Avatar

зочин 2025-01-23 66.181.186.135

Миний хувьд хүүхдийнхээ хүүхдийн хоолны мөнгөнөөс их л авч байна нэг Эм тариа авахад асаргаа сувилгаанд хоол унд гэх мэтэд яаж хэмнээл ч хүрдэггүй шүү Амьдралаа судлаад сэтгэлээсээ мэдэж байж яриарай Ер нь шууд хэлэхэд арай өнгөц яриад байна

Avatar

зочин 2025-01-23 185.216.231.34

нэр хаягаа хэлээд өөрийнхөө хэрэгцээ тооцоогоо бичээч.! тэгвэл зүгээр байх эс тэгвээс чи ард түмэн гэдэг нэрээр нлхой санаагаа далдлаад суудаг гар болж таарах нь.

Avatar

Zochin 2025-01-23 174.90.223.52

tetrewree ur huuhdee ogoh ugui ni tuhain hunii l asuudal havtgairuulj yah yum be.uunii tsaana ur ashigtai zartsuulj bgaa hummus diilenh ni

Avatar

Би 2025-01-23 59.153.113.21

хуцдаг Хужгар Хол очиж шулсээ усчуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж