Чөлөөт бөхийн УАШТ: Аваргууд дахин түрүүлж, 59 кг-д шинэ аварга төрөв

Чөлөөт бөхийн УАШТ: Аваргууд дахин түрүүлж, 59 кг-д шинэ аварга төрөв

Чөлөөт бөхийн УАШТ: Аваргууд дахин түрүүлж, 59 кг-д шинэ аварга төрөв
Монгол Улсын гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболдын нэрэмжит чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 92, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 59, 65, 72 кг-ын барилдаанууд боллоо.


 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 59 КГ-Д ШИНЭ АВАРГА МЭНДЭЛЛЭЭ
Эмэгтэйчүүдийн 59 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Алтжин түрүүлэв. Түүний хувьд өмнө нь 2023 оны УАШТ-ээс хүрэл медаль авсан бөгөөд өнөө жил анх удаа аваргалсан юм. Тэрбээр финалд ДАШТ-ий хүрэл медальт Э.Гантуяаг 4:1-ээр хожжээ.
Хүрэл медалийг “Хилчин” спорт хорооны М.Номин-Эрдэнэ авсан. Энэ жингийн нөгөө хүрэл медалийг “Дархан Хасу Fohow” клубийн Б.Хоролгарав авлаа.
Т.ЭНХЖИН УЛСЫН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО
“Алдар” спорт хорооны бөх Түвшинжаргалын Энхжин 65 кг-ын жинд хоёр жил дараалан түрүүллээ. Энэ жинд “Төв Арж” клубийн тамирчин Э.Одгэрэл үзүүрлэв. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа гардаж байгаа нь энэ. Хүрэл медалийг БГД Аваргууд академийн бөх Б.Майцэцэг хүртлээ. Энэ нь түүний хувьд УАШТ-ээс авч буй дөрөв дэх медаль бөгөөд нэг мөнгө, гурван хүрэл медальтай боллоо.
З.БОЛОРТУНГАЛАГИЙН ГУРАВ ДАХЬ ТҮРҮҮ
Эмэгтэйчүүдийн 72 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга З.Болортунгалаг түрүүллээ. Энэ нь түүний УАШТ-ий гурав дахь түрүү юм. Мөнгөн медаль хүртсэн Д.Цогзолмаагийн хувьд улсын аваргын 3 мөнгө, 1 хүрэл медальтай боллоо. Хүрэл медалийн эзэн П.Номин-Эрдэнэ улсын аваргаас 7 дахь медалиа авсан байна. Түүний медалийн цуглуулгад 1 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль бий.

Б.БАТ-ЭРДЭНЭ НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ-Д ТАВ ДАХИА ТҮРҮҮЛЛЭЭ
92 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Бат-Эрдэнэ түрүүллээ. Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ээс тав дахь алтан медалиа авсан нь энэ. Энэ жинд “Алдар” спорт хорооны бөх Т.Дэмчигдорж үзүүрлэв. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх медалиа зүүж байна.
Хүрэл медалийг "New Gen Team", Спортын төв сургуулийн тамирчин Д.Дэлгэрдалай, М.Баяржавхлан нар гардлаа. Тэд насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа хүртсэн юм.
Г.ГАНХУЯГ УЛСЫН АВАРГА ЦОЛЫГ ТАВ ДАХЬ УДААГАА ХҮРТЛЭЭ
Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд ОУХМ Г.Ганхуяг итгэл төгс түрүүллээ. Тэрбээр хоёрын даваанд Н.Шинэтөртэй хүндхэн барилдаан хийж, 5:4-өөр ялсан. Харин бусад бүх барилдаандаа оноо алдалгүй цэвэр ялалт байгуулсан юм.
Түүний хувьд насанд хүрэгчдийн улсын аваргын тав дахь алтан медалиа өөрийн болгож байна.
Мөнгөн медалийг “Алдар” спорт хорооны тамирчин Ө.Шийрэв гардлаа. Зэвсэгт хүчний 341-р ангийн тамирчин Н.Шинэтөр улсын аваргын гурав дахь хүрэл медалиа өөрийн болгосон. Тэрбээр үүнээс гадна хоёр мөнгөн медаль хүртэж байв. Нөгөө хүрэл медалийг “Аврагч” спорт хорооны тамирчин Д.Оргилох хүртэж, улсын аваргын 4 дэх хүрэл медалиа авлаа.
М.ЛХАГВАГЭРЭЛ УАШТ-Д ЗУРГААН ЖИЛ ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ
Хамгийн олон буюу 37 бөх зодоглосон эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ М.Лхагвагэрэл түрүүллээ. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д сүүлийн зургаан жил дараалан түрүүлж байна.Ч.Алтангэрэл өнөө жил хүнд жинд үзүүрлэлээ.
“Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Н.Золбоо насанд хүрэгчдийн УАШТ-ээс 11 дэх медалиа авсан юм. Тэрбээр улсын гурван удаагийн аварга төдийгүй уг тэмцээний дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медальтай боллоо. Харин “Алдар” спорт хорооны бөх, Э.Батмагнай насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх медалиа гардав. Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ээс нэг түрүүтэй бөх юм.

ЭХ СУРВАЛЖ: Монголын чөлөөт бөхийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бөх 2 цагийн өмнө 202.70.34.115

чөлөөтийнхөн хөгжил муу бна, шинээр залуус төрж гарч ирэхгүй бна………….энэ хэд маань эндээ баавардаад гадагшаа хэн ч биш болжээ хөөрхий…………

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж